- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртын олборлолт эхэлбэл алт тушаалт нэмэгдэнэ
Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэрүүдийн нэг нь алт худалдан авалт байдаг. Төв банкны зарласан ханшаар ам.доллар 2033 төгрөгтэй тэнцэж байгаа энэ үед алтны тушаалтыг нэмэгдүүлэх нь чухал байгаа юм.
Иргэдийн алт тушаалтын давхардсан тоо хоёр дахин өссөн
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хууль
хэрэгжих болсноор багагүй хугацааг үдсэн байна. Өнгөрсөн оны байдлаар
нийт хэчнээн тонн алт Монголбанкинд тушаагаад байна вэ?
-Хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Монголбанкинд аж ахуйн
нэгж, иргэдийн тушааж буй алтны хэмжээ эрс өссөн. Төв банк өнгөрсөн онд
15.1 тонн алт худалдан авсан нь 2010 оны худалдан авалттай харьцуулахад
долоо дахин их үзүүлэлт. Дээрх үзүүлэлтийг 2011, 2012 оны худалдан
авалттай харьцуулахад бараг тав дахин их дүнтэй гарсан. Цаашилбал, 2013
оны худалдан авалттай харьцуулахад 2.5 дахин, 2014 оны худалдан авалтаас
19 хувиар тус тус нэмэгдсэн байна. Манайх 10 жилийн өмнө 15 тонн алт
худалдан авч байсан. Тэгвэл өнгөрсөн онд дахин 15.1 тонн алт худалдан
авлаа.
-Энэ он гарсаар алтны тушаалт хэр байна вэ?
-Алтны тушаалт он гарсаар 944.7 кг байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 41 хувиар өссөн үзүүлэлт.
-Монголбанкинд давхардсан тоогоор хэчнээн аж ахуйн нэгж, хувь
хүн өнгөрсөн онд хандсан бэ. Ер нь хандлага өөрчлөгдсөн гэж үзэж болох
уу. Өмнөх жилүүдтэй харьцуулахад аж ахуйн нэгж, хувь хүний тоонд
өөрчлөлт гарсан уу. Аль нь зонхилж байна вэ?
-Төв банкинд давхардсан тоогоор өнгөрсөн онд 1858 аж ахуйн нэгж,
байгууллага, 2026 иргэн хандан алт тушаасан байна. 2014 онд давхардсан
тоогоор 2002 аж ахуйн нэгж, байгууллага 1098 иргэд хандан алт тушаасан
статистик бий. Иргэдийн алт тушаалтын давхардсан тоо хоёр дахин өссөн.
-Улсын хэмжээнд алт олборлож буй хэчнээн компани, аж ахуйн нэгж байна вэ?
-Монголбанкинд өнгөрсөн онд идэвхтэй 87 компани, аж ахуйн нэгж алт
тушаасан. Улсын хэмжээнд алт олборлож буй хэчнээн компани, аж ахуйн нэгж
байгаа талаарх мэдээлэл манайд байхгүй. Энэ мэдээллийг холбогдох
байгууллагаас тодруулах нь зөв байх.
Өмнөх оны тушаалтаас буурахгүй байх гэсэн таамагтай байна
-Алтны тушаалт нэмэгдэх нь эдийн засагт эерэг нөлөөтэй. Тэр
тусмаа өнөөгийн нөхцөлд маш чухал хөшүүрэг болж байна. Тэгэхээр эдийн
засгийн тогтвортой байдалд алтны гүйцэтгэх үүрэг ямар түвшинд байна вэ?
-Алт нь өөрөө чөлөөтэй хөрвөх чадвартай валют учир экспортын өрсөлдөх
бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд одоогийн байдлаар гадаад
валютын нөөц бүрдүүлэх нэг эх үүсвэр болж байна. Ер нь хөгжингүй
томоохон орнууд гадаад валютын нөөцөндөө алт хадгалж байдаг. Алт нь ямар
ч үед үнэ цэнээ хадгалж байдаг металл болохоор тухайн улсын хувьд
стратегийн бүтээгдэхүүн юм. Ханшийн тогтвортой байдалд валютын нөөц
чухал үүрэгтэй. Гадаад валютын нөөц багасах тусам валютын ханш өсдөг.
Харин валютын хангалттай нөөцтэй байснаар бид ханшийн тогтвортой байдлыг
хадгалж чадна.
-Урьдчилсан байдлаар энэ онд хэдий хэмжээний алт тушаагдах бололцоотой вэ?
-Өмнөх оны тушаалтаас буурахгүй байх гэсэн таамагтай байна. Хэрэв
Гацууртын ордын алтны олборлолт эхэлбэл энэ оны алтны тушаалт өмнөх
оныхоос нэмэгдэнэ.
-Өнгөрсөн онд хэчнээн тонн алт экспортолж, цэвэршүүлсэн бэ?
-Монголбанк худалдан авсан алтаа гадаадын байгууллагуудад олон улсын
жишигт хүргэн цэвэршүүлэн мөнгөжүүлж, гадаад валютын улсын нөөцийг
нэмэгдүүлж ирсэн. Өнгөрсөн онд 13 тонн алт экспортолж, цэвэршүүлсэн
байгаа.
Б.Баяртогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||