- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын гайхамшигт гол, горхи , нуурууд
Манай оронд нийт 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзэлхүүнтэй
35000 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй
мөсөн гол, 250 гаруй рашаан бий. Тиймээс Монгол орныг дэлхийн гурван ай
савын усны хагалбар гэдэг. Хамгийн гол хагалбар нь Хэнтийн нурууны
үргэлжлэл Цогтчандмань уул юм. Энэ уулын араас буусан ус Туул голоор
дамжин Хойд мөсөн далайд цутгана. Харин зүүн урдаас нь буусан ус Хэрлэн
голоор дамжин Номхон далайд, баруун урд талаас буусан нь дотоодын
урсгалгүй савд орж нийлдэг аж. Уншигч та бүхэнд Монгол орны гол мөрөн,
нууруудын тухай сонин хачин мэдээллийг хүргэж байна.
Шөнө урсч, өдөр татардаг гол. Алтай өвөр говийн Эхэн зулганай гэдэг жижиг гол шөнө урсч, өдөр нь татарч хуурайшдаг. Энэ нь уг нутагт шөнийн цагт харьцангуй хүйтэн, ууршилт багатай, өдрийн цагт голын усны ууршилт нэмэгддэгтэй холбоотой аж.
Далан гурав дахин гатлуулдаг горхи. Ховд аймгийн Манхан сумын нутаг "Ботгон хавцал”-ын дундуур Гулз, Залаатын горхиуд нийлж урсдаг бөгөөд хавцлаар зорчигсод уг горхийг 73 удаа гаталдаг.
Жаран тогоот. Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран (Жаран тогоо) хэмээх хүрмэн чулуун уул бий. Бороотой үед эдгээр тогоо нь усаар дүүрч Жаран нуур цөөрөм тогтон нутгийн хүн, мал, адгуус амьтныг ундаалж, тав тухыг нь хангадаг.
Ховор цахлайт нуур. Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт Ихэс нэртэй тогтмол нуур (6 км урт, 4 км өргөн) бий. Монголын "Улаан ном”-нд хамгаалагдсан үлдмэл цахлай хэмээх ховор шувуу зөвхөн энэ нуурт байдаг.
"Сэмж”. Хөвсгөлийн зарим голын ус галт уулын тогоо мэт агаад юүлүүр маягийн асар том хонхорхойнууд үүсгэн хөлддөгийг нутгийнхан сэмж гэж нэрлэдэг. Амсраасаа налж доош хүнхийсэн эдгээр мөсөн тогооны ёроолын цоорхойгоор голын ус харзалж жирэлзэн урсдаг. Ийм "сэмж”-ийг тус аймгийн Ринчинлхүмбэ сумын Жаргалтайн гол зэрэгт илүүтэй үзэж болно.
Хаг нуурын гурван гайхамшиг. Завхан аймгийн Яруу сумын төвийн ойролцоо Хаг гэдэг жижигхэн нуур бий. Энэ нуурын усаар юм угаахад ямар ч савангаас дутахгүй өнгө оруулдаг. Зуны дэлгэр цагт мал булхуулахад тарга тэвээрэг нь сайн тогтдог ба шаварт нь орж суух юм уу биедээ түрхэхэд арьсны элдэв тууралт, маажуурт сайн гэж алдаршжээ.
Хорт нуур. Завхан аймгийн нутагт орших Бага нуурын уснаас уусан мал хордож үхдэг учраас энэ нуурт нутгийнхан малаа усалдаггүй. Шалтгааныг нь судлаачид хүн, малын биед хортой нөлөө үзүүлдэг хөвөгч замаг уг нуурт их байдагтай холбоотой гэж үздэг.
Хөлддөггүй нуур. Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Тамчийн давааны ард "Амтат нуур” гэдэг нэртэй давст нуур бий. Энэ нуур ямар ч хүйтэн өвөл хөлддөггүй гэлцэнэ.
Сангийн далайн нэг хачин. Хөвсгөл аймгийн Сангийн далай хэмээх томоохон нуур хангай газрын гадагш урсгалтай нуур хэрнээ Төв Азийн гадагш урсгалгүй савын Алтайн шар сугас, нохой загастай нь хачин.
Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй. Бразил улсын Риу-Негри болон Амазонк мөрний уулзварыг онгоцноос харахад Негругийн ус нь хар, Амазонкийнх шар өнгөтэй харагддагаас "Дэлхийн байгалийн найм дахь гайхамшиг”-т тооцогддог. Үүнтэй адил Монголын Алтай Таван богдын мөсөн голуудын цагаан тоос шороо, лаг шаврын зүйлийг урсгадаг Цагаан гол, Ховд голтой нийлсний дараа зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч урсдагийг нисэх онгоц хэрэглэлгүйгээр тод ажиглаж болдгийг Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй.

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани