- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадын хөрөнгө оруулалтыг шалгаж байна
АНУ-д сүүлийн жилүүдэд тоо нь өссөөр байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг үндэсний аюулгүй байдлын үүднээс шалгах ажиллагаа Хятадаас оруулж буй хөрөнгө оруулалтад голлон чиглэж байна. Энэ талаар тус улсын Сангийн яамнаас баасан гарагт нийтэлсэн шинэ тайланд тэмдэглэжээ. АНУ-д оруулах гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан хорооноос (CFIUS) Конгресст тавьдаг жил тутмын тайланд БНХАУ-аас орж ирсэн хэд хэдэн шинэ худалдан авалт, нэгтгэх ажиллагааны талаар нарийвчилсан тодруулга хийсэн байна.
Эдгээр арилжааны нэг болох Швейцарийн Syngenta компанийг Хятадын төрийн мэдлийн томоохон конгломератын нэг ChemChina 42 тэрбум ам.доллараар худалдан авах үнийн санал зарласан. Энэ долоо хоногт Чикагогийн хөрөнгийн биржэд зарласан уг арилжааг Конгресс судалж үзэхээр эргүүлж татуулав.
Үндэсний аюулгүй байдлын үүднээс шалгалт явуулах тухай мэдэгдлийг 2014 онд нийт 147 компаниас CFIUS-т сайн дураар тавиад байгааг уг тайланд дурдсан байна. Уг тоо 2013 оны үзүүлэлтээс 97-гоор буурсан. Харин 2008 онд ийм мэдэгдэл үнэмлэхүй их буюу 155 байсан юм.
Нийт мэдэгдлийн 52 нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой шалгалт явуулах ноцтой үндэслэл бүхий хүсэлт байлаа. Нэг мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан бол 10 гаруй мэдэгдлийг компаниуд сайн дураар эргүүлэн татжээ.
Гаргасан мэдэгдэлд үндэслэн явуулсан шалгах ажиллагааны тайланг CFIUS жил гаруй хугацааны дараа нийтэлдэг. Конгресст явуулдаг нууцын зэрэглэлтэй хувилбараас тусдаа, нийтэд зориулсан тайланд шалгалт явуулсан арилжааны нарийвчилсан зүйлсийн талаар тодорхой мэдээлдэггүй. CFIUS-ээс 2014 онд явуулсан шалгах ажиллагааны 24 нь Хятадын хөрөнгө оруулалттай холбоотой. Удаах байранд Их Британиас оруулсан хөрөнгө оруулалттай холбоотой 21 шалгах ажиллагаа орж байна.
Хятадаас оруулдаг хөрөнгө оруулалтыг бусад улсынхаас ялгаварлаж үзсэн хэрэг бус хэмээн Сангийн яамны удирдах ажилтан тайлбарлав. Гэхдээ бусадтай харьцуулахад Хятадын хөрөнгө оруулалт улс төрийн учир шалтгаантай байх нь их байдагт Вашингтон сэтгэл зовнидог. Хятадын компаниудад шударга бус хандаж байна гэсэн шүүмжлэлийг ч Бээжин удаа дараа тавьж ирсэн.
Конгресс дахь Бүгд найрамдах намын 45 гишүүнээс энэ долоо хоногт Сангийн яаманд ирүүлсэн захидалд, Чикагогийн хөрөнгийн биржид Хятадын хөрөнгө оруулагчдаас тавьж буй үнийн саналыг "цогц, ул суурьтай” шалгаж үзэх хүсэлт тавилаа. Уг арилжааг батлах нөхцөлд Хятадын компани анх удаа АНУ-ын үнэт цаасны арилжаанд хяналтын хувьтай болох юм. "Chongqing Casin Enterprise Group Хятадын Засгийн газар, цэргийнхэнтэй нягт харилцаатай, эсэхийг тодруулах шаардлагатай учраас уг арилжааг CFIUS-аас зогсоох нь зүйтэй” хэмээн Конгрессын гишүүн бичиж байна.
АНУ нь гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй хэвээр байгааг тус хорооны жил тутмын тайлан батлан харуулж байгаа талаар Вашингтоны хуулийн Stroock & Stroock & Lavan компанийн мэргэжилтэн Крис Брьюстер тайлбарлав. Үл хөдлөх хөрөнгийн наймааг оролцуулаад тус хорооноос нарийвчлан шалгадаг арилжааны тоо ч давхар өсөж байгааг тэрбээр анхааруулсан юм. "Арилжааг байнга сайшааж ирсэн АНУ нь гадаадын хөрөнгө оруулалтын хувьд дэлхийн шилдэг зах зээлийн нэг хэвээр. Гэхдээ CFIUS-ын шалгах ажиллагаа ч улам хатуу болсоор байна” хэмээн ноён Брьюстер өгүүлж байна.
Шон Доннан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||