- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Жастин Капла нарыг уучлаад нэг жил болж, тэд хохирлоо барагдуулсан уу
Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн "Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлээд нэг жил болоход хоёрхон хоног дутуу байна. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 26-нд уучлал үзүүлсэнээ албан ёсоор зарлажээ.
Үүнээс хойш яг нэг жилийн ойндоо хүрэх гэж байна. Хэргийн тухайд гэвэл Жастин Капла нар нь манай улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм. Алтыг нь авч аваад авдрыг нь хаяна гэгчээр улсад онц их хэмжээний хохирол учруулж, газар нутгийг ухаж сэндийлэн сүйтгэж хаячихаад, нэг ч га газарт нөхөн сэргээлт хийлгүй өөрийн нутаг руугаа зугтаасан харь элэгтнүүдийг Ерөнхийлөгч өршөөж, ялаас мулталж, гэм зэмгүй нэгэн болгоод явуулсан нь олон хүний хараалыг идсэн юм.
Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн даруйдаа тэрбээр "УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” гэж өөрийн твиттерээр жиргэж ялтнуудыг өмөөрч, өөрийгөө буруутгасан юм. АНУ-ын иргэн Жастин Капла нь "Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн.
Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ. Мөн энэ хэрэгт "Саусгоби сэндс" ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, Канад Улсын "Монголиа Минералс” ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлсхийсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Ингээд дээрх нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсын татварын хуулийг уландаа гишгэн ноцтой зөрчиж нийтдээ 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг мөрдөн байцаалтын явцад тогтоож, прокурор хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Анхан шатны шүүх тэднийг гэм буруутай гэж үзэн ял оноосон байдаг. Тодруулбал, Жастин Каплад таван жил 10 сар, Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5 жил 6 сар, Кристобэл Ж.Дэвидэд таван жил 10 сарын хорих ял оноож, чанга дэглэмтэй ангид хорих шийдвэр гаргасан байна.
Мөн шүүгдэгч тус бүрийг нэг сая төгрөгөөр торгож, улсын орлого болгохоор болсон. Харин улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг "Саусгоби Сэндс” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэд давж заалдсан хугацаандаа Ерөнхийлөгчөөс уучлал хүсч, захидал илгээсэн байдаг. Харин дараагийн шатны шүүх тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн юм.
Ийнхүү Монгол Улсын татварын хуулийг зөрчсөн хэмээн шүүхээс ял сонссон АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Критобал Дэвид, Хиларион Кажуком нарт Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр уучлал үзүүлсэн юм. Гэхдээ "ял эдэлж байгаа хүмүүст уучлал үзүүлсэн болохоос "Саусгоби Сэндс” компанид уучлал үзүүлээгүй” тухайн үед эх сурвалж мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Капла нарт уучлал үзүүлсэн. Харин "Саусгоби Сэндс” компани Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг төлөх шийдвэр хэвээр үлдсэн юм. Тэд эрх чөлөөтэй болж нутаг буцсан бол "Саусгоби Сэндс” компани Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тэд хохирлоо ямар нэгэн байдлаар, тодорхой хугацаатайгаар барагдуулсан уу, хохирол барагдуулах хуулийн хугацаа нь хэр хугацаатай байдаг эсэх талаар ШШГЕГ-ын эх сурвалжаас тодруулж, энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
О.Сайхан
Zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||