Монголын тал нүүрсний Тавантолгой ордоос БНХАУ-ын хил хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах 1.3 тэрбум ам.долларын зээл хүсчээ. Тодруулбал, уг зээлээ Хятадын "Эксим” банкнаас хүссэн байна.

Энэ талаар "Монголын төмар зам” ТӨХК-ийн удирдлагууд зээлийн асуудлаар Хятад улсад "Эксим” банкны төлөөлөгчидтэй уулзаж байгаа тухай "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн дарга И.Идэш "Bloomberg news”-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

 Хятадын “Эксим” банкнаас Монголын тал 1.3 тэрбум ам.долларын зээл хүсчээ

 

Мөн тэрээр Монгол Улсад барилгын улирал хавар эхэлдэг учир зээлийн асуудлаар талууд ойрын хугацаанд тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэж байна. Тодруулбал, нэг долоо хоногт багтан тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж буйгаа И.Идэш ярилцлагадаа дурдсан аж.

Түүнчлэн Монгол Улсын зүгээс Засгийн газрын баталгаа гаргах саналыг Сангийн яамнаас дэвшүүлэхэд бэлэн гэдгээ тус яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул мэдэгдсэн тухай miningjournal.com сайтад нийтлэгджээ.

Сангийн яамнаас дэвшүүлэхэд бэлэн гэдгээ тус яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул мэдэгдсэн.

Харин "Эксим” банкны хувьд төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын компани ажиллах нөхцлийг тавьжээ. Түүнчлэн Монголын талтай хийж байгаа зээлийн энэхүү хэлэлцээрийн талаар тус банкны зүгээс ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна.

Дашрамд дурдахад, тус төмөр замын барилгын ажлыг энэ жил эхлүүлбэл бүтээн байгуулалт 2018 онд дуусах бүрэн боломжтой юм байна.