- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ирээдүйгээ өргүй болгоё
Грект гэж нэг өрнөөс салдаггүй цайчихсан улс байдаг тухай үе үе дэлхийн хэвлэлүүд шуугидаг. Гадаад талдаа ингэж шуугиулж гайхагдах ч бага хэрэг. Дотроо бол жинхэнэ самуун болж эхэлсэн байдаг. Энэ талаар дурсахад Засгийн газар нь 2009 онд тус улсын төсвийн алдагдал нь ДНБ-ий 15.2 хувьтай тэнцэж ирэхэд засаг нь төсвийн ажилтнуудынхаа цалинг тавьж чадахаа болиод ирсэн байдаг. Ингэнгүүт эхлээд багш, төрийн ажиллагсад ажил хаялт зарласан. Залгаад нийтийн тээврийнхэн нэгдэв. Ингээд хотоороо явгарав. Грекийн ерөнхий сайд яравгар болчихоод байсан Европын холбооноос дахин тусламж хүссэн байдаг. Цаадуул нь одоо больё. Бодит байдлыг шалгаж тогтооё гээд шинжээчдийн багаа илгээсэн. Энэ шалгалтаар Засгийн газрын бодит өр нь Европын холбоонд гаргаж өгсөн тайлангаас дөрөв дахин их байсан нь илэрч.
Дотооддоо энэ их өрийг хэн тавьсан бэ гэсэн хэрүүл улс төрийн хүрээнд үүсч таарна. Өмнө нь засаг барьсан намынхан тавьсан болж таарсан бөгөөд үүнийгээ нарийн аргаар нууж иргэдээ төөрөлдүүлсэн төдийгүй тун хатуу хяналттай Европын холбоо санхүүгийн байгууллагыг чулуу хөөлгөж байсан нь ямартай ч ил болж. Дараагийн засагч мөн адил худлаа тайланг тэр чигт нь дараад татварын орлого нь багасаад байхад алдагдалтай төсвөө баталж халамжаа өөгшүүлсээр байсныг мэдсэн олон эдийн засагч хожим гасалж гайхан бичсэн байдаг.
2008 оны Wall Street-ын уналтын дараа, Грек улс Европын өрийн хямралын төв цэг болсон ба улмаар 2009 оны 10 сард төсвийн алдагдлаа дутуу гаргаж байснаа зарласнаар Грекийн санхүүгийн аюулгүй байдалд эргэлзээтэй болж эхэлсэн түүхээс түүвэрлэн буулгаж байгааг эрхэм уншигч ойлгож байгаа байх. Энэ талаар манай эдийн засагчид тоймчид эрх баригч нарт хаяглаж их бичиж задалж тайлбарласан даа.
Грек улсыг Засгийн газрын цомхотгол хийх, татвараас бултах явдлыг зогсоох, бизнесийн үйл ажиллагаа хийхэд эерэг нөхцөлтэй улс болох, эдийн засгийг тогтворжуулах тал дээр анхаарах зэрэг хатуу болзол амлалт авснаар Олон улсын валютын сан, Европын төв банк, Европын комисс нь Грек улсад хоёр удаагийн олон улсын тусламжийн хөтөлбөрийн болох 240 тэрбум евро буюу 264 тэрбум ам.долларын тусламжийг үзүүлсэн байдаг. Босдоггүй дээ. Тусламжийн мөнгө нь Грекийн гадаад зээлийг төлөхөд зарцуулагдаад л дуусч байлаа. Тэд тусламжийг улсынхаа эдийн засгийг сэргээхэд ашиглаагүй. Ер нь л этгээд гэмээр шийдвэрүүд гаргадаг Засгийн газартай гэхэд болно. Нэг талдаа дотроо толхилцоод иргэдээ золиослоод байсан хэрэг.
Олны дургүйцлээр солигдсон Грекийн засгийн газар нь эргээд иргэдээ хашраасан шийдвэрийг аргагүйн эрхэнд гаргаж парламент нь өөр аргагүй гэсээр баталжээ. Төсвийн зардлаа 30 хувиар танаж давхар, цалин тэтгэврийг 30 хувь хүртэл бууруулах хууль гаргав. Ингэж төсвийн өөрчлөлт хийж төсвийн зардлаа хасахгүй бол Европын холбооноос дахиж зээл тусламж авах нүүргүй болсон хэрэг.
Грекийн энэ хаширдаггүй түүх бол 2017 оноос бидэнд тулгарч мэдэх өрийн хямрал. Сонгуульдахаар бүхнээ шавхаж байгаа манай улстөрчид өрөө ярихаас их дөлж байгаа тул эл жишээг бичлээ.
Хэдийгээр цалин мөнгөгүй хямарсан ч Грекчүүд хөрсөн дээрээ бууж 2009 оноос хойших дөрвөн жилийн хугацаанд төсвийн алдагдлаа 6.6 хувьд хүрснийг зарлаж 5.2 хувьд хүргэж бууруулахаар тооцоолж байгаагаа мэдэгдэж байлаа. Сайн хаширсан бололтой. Дахиж үрэлгэн төсөв баталж улстөрчид нь хувааж цохидгоо больсон байгаа юм. ОУВС болон Евро бүсийн орнууд цаашид төсвийн алдагдлаа 4.5 хувьд барих ёстой гэж шаардаж байгаа гэсэн. Хөл алдатлаа хямарсны дараа л ингэж нэг Грекчүүд замбараагүй, үрэлгэн төсвөө цэгцэлж эхэлсэн байдаг.
Манай улсын гадаад өр анх 2002 онд нэг их наяд төгрөг байсан бол 2014 онд 14 их наяд төгрөгт хүрч даруй 14 дахин өссөн. Бодит байдал дээр Монгол Улсын өрийн үлдэгдэл өрийн тааз 58.5 хувийг аль хэдийнэ давсан гэж сурвалжууд мэдээлж байна. Гэтэл нөгөө талд эдийн засгийн хаагуур эргэлдээд байгаа нь үл ойлгогдох тэрбумаар хэмжигдэх мөнгө сонгуулийн зардалд бэлнээр гарч байх.
2012 оны сонгуульд АН 24 тэрбум, МАН 18 тэрбум, бусад жижиг намууд 2 тэрбум, бие даагчид 2 тэрбум орчим төгрөгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан тооцоо дуулддаг. АН-д гэхэд 200 гаруй, МАН-д 80 гаруй аж ахуйн нэгж, компани хэдэн тэрбумын хандив өргөсөн гэдэг. Энэ мөнгөө бүтээн байгуулалт үйлдвэр босгоход зориулдаг байсан бол гэж гасалмаар. Яс тооцож ил болговол үүнийг дахиад хэд нугалах мөнгөн дүнгээр сонгууль босдог гэж ярьдаг.
Сонгуульд хаядаг энэ тэрбумаар яригдах хандив мөнгийг сурснаараа цэцэрлэг сургууль барихад шилжүүлж тооцвол нэг дүүргийн хүүхдүүд гэртээ цоожлогдохоо болих тооцоо гарах байх. Энэ хандивын хариу эргээд төсвөөс тендер болоод гарчихдаг. Энэ хариугаа барихын тулд эдийн засагт ямарч өгөөжгүй байшин барилга, хашаа саравч барих үрэлгэн алдагдалтай төсвийг тулгаж байгаад баталдаг. Энэ чинь л ирээдүйн Грек болох харанга шүү дээ.
Манай улс 2016, 2017 онуудад нийт дөрвөн тэрбум гаруй ам.долларын төлөх ёстой хэмээн эдийн засагчид тооцон мэдэгдэж байгаа. Ийм их өрийг өвлөж авах дараагийн Засгийн газар Грек шиг аргагүйн эрхэнд гээд төсвөө танаж бодит байдалд буулгахаар гүрийж цалин тэтгэвэр хасагдах шийдвэр гаргахгүй гэх баталгаа өнөө алга. Грекчүүдийг бодвол Монголчууд төр засгаа ойлгож хүлцэн тэвчиж магад. Энэ цагт бид тэсье. Ирээдүйгээ л өргүй болгоё гэж хэлэх өвөрмөц сэтгэлийн хаттай ард түмэн. Одоо галзуурч байгаа ам.долларын аархал энэ чигээрээ даамжирвал сонгуулиас өмнө иргэдийн тэвчээрийн бүс тас үсрэх магад болоод байна. Энэ бүхнийг тэвчье. Ирээдүйгээ л өргүй болгоё.
Харин энэ зорилгод яаж хүрэх талаар ирэх сонгуульд горилогчид юу амалж чадах вэ гэж асуумаар байна. Өрийг өрөөр л дарна. Өөр арга байхгүй гэж Ерөнхий сайд хэлээд байгаа. Энэ хур өрийг тэгээд ирээдүйдээ үлдээх үү.
Сонгууль дөхсөн. Төсөв даахгүй популист хууль батлах төсөл санаачилж, халамж зээл амлаад эхэлсэн тул энэ таагүй асуултыг эрх баригчдад тавьж байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||