Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ ГАЦУУРТЫН ОРДООС БУСДЫГ МУУГААР ХАРЖЭЭ

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ ГАЦУУРТЫН ОРДООС БУСДЫГ МУУГААР ХАРЖЭЭМонгол өнгөрсөн онд 14.6 тонн алт олборложээ

Ийм гарчиг бүхий нийтлэл Киргизийн "Akipress.com” цахим хуудаснаа нийтлэгдсэн байв. Энэхүү мэдээнд Уул уурхайн яамнаас гаргасан 2015 оны уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын талаархи тоон мэдээллийг нийтэлсэн байсан юм. Үүнийг эх хэлнээ хөрвүүлбал, "Монголын Уул уурхайн яамнаас мэдээлснээр өнгөрөгч 2015 онд тус улс 24.1 сая тонн нүүрс, 14.6 тонн алт, 1.2 сая тонн газрын тосыг тус тус олборложээ. Үүнээс гадна 230.8 мянган тонн хайлуур жонш, 1334.7 мянган тонн зэсийн баяжмал, 6.2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 89.6 мянган тонн цайрын баяжмалыг тус тус үйлдвэрлэсэн байна. Тус улс 2014 онд 1477.8 мянган тонн зэсийн баяжмал, 5.1 сая тонн төмрийн хүдэр, 11.3 тонн алт, 14.5 сая тонн нүүрс, 1.1 сая газрын тосыг тус тус экспортолж байсан юм” хэмээжээ.

Японы өдөр тутмын "Асахи” сонины цахим хуудаст Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудаыг хөндсөн нийтлэл энэ сарын 18-ны өдөр тавигдсан байв. "Хээр талын орон” сэдэвт энэхүү нийтлэлийг орчуулбал, "Монголын нийслал Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал эрх баригчдын толгойны өвчин болоод буй. Тэгвэл газар дээр нь очиж үзэхэд, Бээжингийн бохирдолд хэдийнэ дассан сэтгүүлч би ч хэлэх үггүй болох тийм хэмжээний агаарын бохирдол угтсан юм. Хөрш орныхоо нийслэлээс хэд дахин давсан агаарын бохирдолттой тэмцэхэд Засгийн газрын бодлого нь удаашралтай байгаа нь илт. Улаанбаатар хотын Баянхошуунд модон байшин, Монголын уламжлалт сууц болох гэрүүд шигүү байрлажээ. Хоёрдугаар сарын 2-ны өдрийн өглөө -30 хэмийн хүйтэнд ажил, сургууль руугаа яарсан хүмуүс гудамжаар холхилдоно. Аль ч газрын өглөө цаанаа л нэг сайхан байдаг ч, хамгийн хачирхалтай нь энд нартай хэрнээ гудамж талбай нь саарал утаанд бүрхэгдэж, үзэгдэх орчин 50 метрээр хязгаарлагдаж байв. Мөн юм шатааж буй мэт үнэр хамар цоргино. Сэтгүүлч би Бээжингээс авчирсан РМ2.5 тоосонцор хэмжигч багажаа гарган хэмжихэд, хамгийн ихдээ 999 микрограмм хүрч байсан юм. Үүнийг Японтой жишиж үзэхэд даруй 28.6 дахин их байх нь тэр. Агаарын бохирдол хамгийн ихтэй гэгдэх Бээжинд нүдэнд үл үзэгдэх тоосонцорын хэмжээ 500 микрограммыг давж, томоохон хэмжээний асуудал үүсч байхад, энэ бүс нутагт өвлийн өглөө, орой иймэрхүү л байдалтай байдаг гэх юм. "Улаанбаатар хотын агаарын бохирдаын 80 хувийг гэр хорооллынхны хэрэглэдэг зуух үүсгэдэг” хэмээн ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр тайлбарласан. Улаанбаатар Хотын хүн ам Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос эхлэн эрс нэмэгджээ. Түүнчлэн, 2001 онд нүүрлэсэн зуднаас хойш малчид олноороо нийслэлийг зорьж эхэлсэн байна. 1999 онд 760 мянган хүн амтай байсан энэ хотын хүн ам 2014 он гэхэд 1.36 сая болсон байх бөгөөд энэ нь улсын нийт хүн амын ойролцоогоор 45 хувийг эзэлж байгаа юм. Тэдний ихэнх нь амьдралын боломж муу тул хямд нүүрс хэрэглэдэг. Ингэхээр өвлийн өглөө, орой битүү утаан мананд хучигддаг шалтгаан нь тэдгээр өрхүүд гэрээ дулаацуулах, хоол ундаа хийхээр гал түлдэгтэй холбоотой байдаг аж” гэжээ.

Bloomberg.com: Монголын ДНБ-ий өсөлт хамгийн бага төвшиндөө хүртэл буурлаа.

"Bloomberg.com” сайтад Монголын эдийн засгийн өсөлт 2009 оноос хойш хамгийн бага төвшиндөө хүртэл буурсан тухай мэдээлэл энэ сарын 16-ны өдөр нийтлэгджээ. Тус сайтад тавигдсан мэдээллийг орчуулан хүргэе. "Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан эдийн засгийн өсөлт нь суларсан, хөрөнгө оруулагчидтай үүсгэсэн удаан хугацааны маргааны улмаас гадаадын хөрөнгө оруулалт нь зогссон зэрэг шалтгааны улмаас Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 онд 2009 оноос хойшхи хамгийн бага төвшиндөө хүртэл буурлаа. Үндэсний статистикийн газрын цахим хуудаст нийтлэгдсэнээр 2015 оны эхээр ДНБ 2.3 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Өмнөх гурван жилд нь хоёр оронтой тоогоор өсч байсан эдийн засаг 2014 онд 7.8 хувь болж буурч байсан юм. Тэгвэл Улаанбаатар хотод байрлан үйл ажиллагаагаа явуулдаг Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс утсаар өгсөн ярилцлагадаа дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унасан нь Монголын эдийн засгийн өсөлт буурах хамгийн том шалтгаан гэдгийг ондолсон юм.

Монгол Улс 2014 онд уул уурхайн 4.79 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолсон бол 2015 онд энэ үзүүлэлт 23 хувиар буурч, 3.68 тэрбум доллар болсон байна. Уул уурхайн бүтээгдэхүүн Монголын экспортынн 79хувийг бүрдүүлдэг. Тэгвэл нүүрсний ханш буурч, экспортын орлого 849 сая доллароос 555.9 сая доллар болж буурсан бол 2014 онд 2.57 тэрбум доллар байсан зэсийн экспортлын орлого 2015 онд хэмжээ нэмэгдсэн хэдий ч орлого нь 2.28 тэрбум доллар болж буурсан үзүүлэлттэй байна. 2014 онд Монгол 381.9 сая долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан бол 2015 онд 39 хувиар буюу 232 сая доллар болж буурсан. Харш 2012 онд тус улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.45 тэрбум долларт хүрч байжээ. "Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийхтэй холбоотой Монголын Засгийн болон "Рио Тинто” групп хооровдын маргаан удаан үргэлжилсний улмаас тус улсын гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан байна" хэмээн бичжээ.

reuters.com: Монголын эдийн засаг сэргэх хандлагатай болов

Ройтерс агентлагийн сэтгүүлч Терренсе Эдвардс Гацууртын ордын талаархи мэдээллийг www.reuters.com сайтдаа бичжээ. Тэрбээр нийтлэлдээ 1.6сая унци алтны нөөц бүхий Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Сентерра гоулд болон Засгийн газар санал нэгдснээр Монгол Улсын эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, алтны олборлолт нэмэгдэнэ гэж үзэж буйгаа тусгасан байв. Нийтлэлийг орчуулбал, "Монголын хууль тогтоогчид Гацууртын ордын асуудаыг таван жил гацаасны эдэст Канадын Сентерра Гоулд компанид ашиглуулахаар боллоо. Ингэснээр байгалийн баялаг ихтэй тус улсын эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, алтны олборлолт нэмэгдэх ханддагатай болж ирэв. 2011 онд 17.5 хувь хүртлээ өсч байсан Монголын эдийн засгийн өсөлтийг Азийн хөгжлийн банк 2015 онд гурван хувьтай байна гэж таамаглаж байсан удаатай. Гацууртьн орд зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөснөөр эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж тэд найдаж буй. Саяхан болсон парламентын хуралдаанаар 1.6 сая унц, алтны нөөц бүхий Гацууртын ордын 34 хувийг төр эзэмшихээр баталсан байдаг. Ингэснээр 66 хувийг нь Сентеррагийн Бороогийн уурхай эзэмших юм. Сентерра гоулд компани үндсэндээ Засгийн газрын шийдвэр гарахыг 2010 оноос хойш хүлээсэн байдаг. 2014 оны арванхоёрдугаар сард Гацууртын ордыг стратегийн ордын жагсаалтад багтаасан ч, Засгийн газар хувь эзэмшихийг шаардаж байсан. Үүнээс гадна байгаль хамгаалагчид болон сайн дурынхан Ноён уулын орчмын түүхэн дурсгал устах вий гэдэгт санаа зовнин ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцэж байв. Харин хувиараа алт олборлогч иргэд Гацууртад хууль бусаар алт олборлож эхэлснээр Монголын Засгийн газар Сентерра Гоулдтой тохиролцоонд хүрэхэд хүчин чармайлт гаргаж  эхэлсэн юм” хэмээжээ.

 Леонардо Ди Каприо Монгол руу аялах гэж 95 мянган доллар зарцуулав

Холливудын од, жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялахаар болсон тухай олон улсын хэвлэлүуд шуугиж эхэлсэн. Тиймээс жишээ болгож, Японы сайтад хэрхэн гарсан талаар сонирхоё. "news.mynavi.jp” сайтад "Леонардо Ди Каприо Монголд дахин амьд үлдэхийн төлөө тэмцэнэ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг энэ сарын 21-ний өдөр нийтэлжээ. Үүнийг хөрвүүлбэл, "Жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялахын тулд 95 мянган ам.доллар зарцуулсан гэнэ. "Амилсан чөтгөр” киноныхоо дүрээр энэ сарын 14-ний өдөр болсон Их Британийн кино наадмаас "Шилдэг эрэгтэй дүр”- ийн шагнал хүртсэн тэрбээр энэ удаа Хөвсгөл далайд 10 хоног аялж, дахин зэрлэг байгальд эсэн мэнд үлдэхийн төлөө тэмцэхээр болсон бололтой. Аяллын үеэр Ди Каприо гэрт хонож, бүргэдтэй ан хийх ч, хувийн тогоочоо авч явах аж. Жүжигчин залуу "Амилсан чөтгөр” киноны зураг авалтын тухай "Магадгүй хамгийн хэцүү нь байгалийн хатуу ширүүн уур амьсгал байсан. Киноны зураг авалтын багт багтсан бүх хүмүүс ингэж хэлэх байх” хэмээн ярьж байсан удаатай” хэмээн бичжээ

Монголын мэдээ
Б.Даваахүү
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ ГАЦУУРТЫН ОРДООС БУСДЫГ МУУГААР ХАРЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани