- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний орлоготой дүйх мөнгийг махны экспортоос олно
БНХАУ-д зөвхөн адууны мах экспортолж байсан манай улс хонь, ямаа, үхрийн махаа нийлүүлэх боломжтой болсон. Өнгөрсөн баасан гарагт Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор хонины махны эхний багцыг урд хөрш рүү тээвэрлэлээ. Энэ үйл явдал болон салбарын бусад асуудлаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбаттай ярилцав. Махны экспортыг дорвитой нэмэхэд олон талт нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэрбээр онцоллоо.
-Манай
мал сүргийн бүтцэд гол жин дардаг хонь, ямааны махыг урд хөршид
экспортолж эхэллээ. Ингэснээр махны экспорт бодитой өсөх үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өнгөрсөн онд махны экспортыг
чамгүй дэмжсэн. Ингэснээр хонь, ямаа, үхрийн махаа БНХАУ-д нийлүүлэх
боломжтой боллоо. Урд хөрш өмнө нь зөвхөн адууны махыг бага хэмжээгээр
худалдаж авдаг байсан юм.
Засгийн газрын тэргүүн Хятадад нэг тэрбум ам.долларын мах
экспортолно гэж ярьсан. Экспорт ийн өргөжсөнөөр дээрх хэмжээний орлого
орж ирэх боломжтой юу?
-Махны хүрэлцээ энэ онд сайн байвал бид ийм орлого олж чадна. Үгүй юм аа
гэхэд дөхөж очно. Ер нь зөвхөн адуугаар хязгаарлагдахгүй, бусад малын
мах нийлүүлдэг болсноор орлогын үүд цэлийтлээ нээгдэж байгаа юм. Энэ жил
их хэмжээний мөнгө олохгүй байлаа ч ирэх жилүүдэд нүүрсний орлоготой
дүйцэх мөнгөн урсгалыг монгол малын мах авчирна.
-Экспортын үүд нээгдлээ. Гэтэл БНХАУ-д нийлүүлэхээр бэлтгэсэн
махны нөөц одоо байна уу. Ер нь манай компаниуд урд хөрш хэмээх уудам
зах зээлд махны экспорт хийхэд санхүүгийн хувьд бэлэн үү?
-Манай компаниудад эргэлтийн хөрөнгө дутагдаж байна. Махны нөөц бэлтгэх
хөрөнгөгүйгээс компаниуд одоо сул зогсч байна. Үүнээс үүдэн экспорт ч
гацаж магадгүй. Компаниуд үйлдвэр, тоног төхөөрөмжөө шинэчлэхээр
банкнаас өндөр хүүтэй зээл авсан. Мөн борлуулалтаас олсон орлогоо мах
бэлтгэхэд зарцуулчихдаг. Үйлдвэрийн аргаар мах бэлтгэхэд өндөр өртөгтэй.
Малыг худалдаж авна. Тууж авчирна. Төхөөрнө. Малыг төхөөрөх
үйлдэл бүрт цахилгаан ашигладаг. Мөн малын гүзээ зэргийг цэвэрлэж,
ариутгахад даралттай халуун, хүйтэн ус хэрэглэнэ. Улмаар махаа
стандартын дагуу хадгална гэх мэт их зардал гардаг.
Нөөцгүй тул хавар махны үнэ өснө
Ингэсээр өнөө бага хэмжээний эргэлтийн хөрөнгө нь дуусдаг. Хавар болохоор дахиад л өндөр хүүтэй зээл авна. Ийм цикл манай салбарт эргэлдэж байна. Тиймээс төр, засгаас нэг удаа дорвитой дэмжлэг үзүүлмээр байна.
Ингэхдээ их хэмжээний хөрөнгө оруулж хөл дээрээ зогссон компаниудад экспортоо өсгөхөд нь дэмжих хэрэгтэй. Монголд махны том, жижиг нийт 42 орчим үйлдвэр бий. Засгийн газар Хятадтай хамтран махны 12 үйлдвэр байгуулахаар болсон. Гэхдээ шинэ үйлдвэр барихаас илүү одоогийн том үйлдвэрүүдээ дэмжих, хүчин чадлыг нь өсгөх нь зүйтэй гэж Махны холбоо үзэж байна.
Мөн олон тооны жижиг үйлдвэр бус өндөр хүчин чадалтай, хоёр үйлдвэр байгуулахад л болно. Ингэхдээ нэг үйлдвэрээ Сэлэнгэд байгуулах хэрэгтэй. Ингэснээр газар тариалангийн бүс нутгаас гарч буй их хэмжээний сүрлийг малын тэжээл болгож болно. Мөн Сэлэнгийн үржил шимт хөрсөнд малын тэжээлээ ч тарина.
Харин нөгөө үйлдвэрийг нь Халхголын хязгаарт барихад тохиромжтой. Зөвхөн үйлдвэр бариад зогсохгүй мал бэлчих нутаг дэвсгэрийг нь хүртэл зааж өгөх хэрэгтэй. Бусад нутгаас энэ бүс рүү мал нэвтэрдэггүй байхаар зохицуулна. Ингэснээр вакум, тусгай бүс тэнд бий болно. Ийм нөхцөлд зэргэлдээ аймагт өвчин гарлаа гэхэд хорио цээрт орохгүй.
-Тэгэхээр махны үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж та үзэж байна уу?
-Тийм, үйлдвэрүүд болон айл өрхүүд зөвхөн намар л мах бэлдэж байна.
Харин малаа байнга тэжээж, тарга хүчтэй байлгавал махны үйлдвэрүүд ганц
намар бус жилийн дөрвөн улирал ажиллана. Хэрэглэгчид ч шинэ мах
хүнсэндээ хэрэглэнэ.
- Монгол малын махны экспорт тэлэх боломжтой болов.
- Монгол Улс БНХАУ-д хонины 16 тонн мах нийлүүллээ.
- Говь- Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан мах экспортлов.
- Махны компаниудад эргэлтийн хөрөнгө дутагдаж байна.
Мөн монгол малын амьдын жин бага. Олон мянган мал нядалж байж хэдэн тонн мах бүрдүүлдэг. Барууны орнуудад бол тугалыг зургаа, долоон сар хүргээд үйлдвэрт авчирч, тэжээдэг. Ингэж тэжээсэн 12 сартай бяруу нь манай нас гүйцсэн шарын дайтай болж байна.
Ийм эрчимжсэн үйлдвэрлэл рүү шилжихгүй бол өнөөгийн байдлаар махны экспорт дорвитой урагшлахгүй. Тусгай бүстээ малын шинжилгээ судалгаа хийж, үйлдвэрлэл, тээвэр зэргийг цогцоор нь бий болгосноор бид махаа дэлхийд таниулж, брэнд болгож чадна.
Шинэ үйлдвэр барихаас илүү одоогийн үйлдвэрүүдээ дэмжиж, хүчин чадлыг нь өсгөх нь зүйтэй
-Засгийн газраас энэ жил хөрөнгө гаргаж нөөцийн мах
бэлтгүүлээгүй. Гэхдээ хувийн компаниуд бие даан бага зэрэг мах
бэлтгэсэн. Экспортлохоос гадна энэ онд хүн амаа хямд махаар хангаж чадах
уу?
-Сүүлийн жилүүдэд мах тогтмол нөөцөлж байлаа. Харин энэ жил албан ёсоор
бэлтгээгүй. Хувийн компаниуд өөрсдийн бололцоогоор бага хэмжээний мах
бэлтгэсэн. Энэ нь өмнөх жилүүдийн нөөцтэй харьцуулахад ердөө 20-30
хувьтай тэнцэнэ.
Нөөцийн мах бэлтгээгүйгээс малчид энэ онд хамгийн их хохирлоо. Намар компаниуд махыг нь аваагүйгээс бэлэн мөнгөний гачигдалд орж, махаа хямд худалдлаа. Мөн хэд хоногийн өмнө нь килограмм нь 3000 төгрөгт хүрч байсан махны үнэ эргээд өсч эхэллээ. Ямар нэг зүйл ховордохоор л үнэ нь өсдөг. Нөөцийн махны бэлтгээгүйгээс нийслэлчүүд энэ хавар үнэтэй мах хэрэглэнэ. Одоогийн үнэ улам өснө. Тэрчлэн мах бэлтгээгүйгээс компаниуд борлуулалтгүй болж, зогслоо. Ингэж малчид, иргэд, хувийн хэвшил гэсэн гурван тал хохирч байна.
-Мах бэлтгэх ажил хавраас эхэлдэг гэж компанийн удирдлагууд
ярьдаг. Хавар санхүүжилтээ бүрдүүлж, малчдад захиалгаа өгдөг. Улмаар зун
малаа авч, намар төхөөрдөг. Тэгэхээр цагийг нь тулгах бус одооноос л
санхүүжилтийн тухай ярих хэрэгтэй болж байна, тийм үү?
-Оройтохгүйн тулд яаравчлах хэрэгтэй. Засгийн газар 100 сая төгрөг
олгоно гэж ярьсан. Хэрэв өгөхөөр бол компаниудад эрт олгох хэрэгтэй.
Гэхдээ энэ мөнгө манай компаниудад хүрэх, эсэх нь эргэлзээтэй байгаа.
Төрийн зарим түшээ энэ мөнгийг малчдад тараан өгч, хөдөөгийн иргэд махаа
үйлдвэрүүдэд тушаана гэж ярьж байсан. Хэрэв ингэвэл мах бэлтгэх ажил
илүү ярвигтай болно.
-Махны компаниуд зээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Компаниуд зээлээ төлж байна. Өртэй ч компани олон байна. Нөөцийн махны
урамшуулал, үйл ажиллагааны зардал болох 14 тэрбум төгрөгийг Засгийн
газар өнөөг хүртэл төлөөгүй. Үүний улмаас компаниуд хүнд байдалд ороод
байгаа. Ойрын хугацаанд арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд саяхан
мэдэгдсэн.
-Түүхий эдийн ханш унаж, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний
орлого буурлаа. Үүнийг орлох орлогыг мах гэж Засгийн газраас үзэж
байна. Монголын малын мах манай эдийн засгийн нэг тулгуур болж чадах уу?
-Мал аж ахуйн салбар манай эдийн засгийн хөгжлийн нэг түлхүүр. Махны
орлогын үүд нээгдсэн энэ үед манай хяналт, мал эмнэлэг, хил гааль,
тээвэр, хувийн хэвшил, салбарын яам, татвар гээд бүгд нэгдсэн
бодлоготой, нягт ажиллах ёстой. Махны экспорт нь нэг компанийн эрх ашиг
мэтээр ойлговол махнаас олигтой орлого олж чадахгүй. Махны экспортыг нэмэгдүүлэх нь саарч буй эдийн засгийн өсөлтийг тогтоох нэг арга зам.
Г.Байгал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||