- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Иргэд уул уурхайд таагүй хандсаар байна
Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед "Эрдэс баялаг-2025” нээлттэй хэлэлцүүлэг нүүрсний салбарыг онцолж байна. Манай улс уул уурхай, эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэлх бодлогын баримт бичгийг 2014 онд баталсан. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, уул уурхайн салбарын хөгжлийг жил бүр дүгнэн хэлэлцдэг уламжлал нь энэ юм. Хэлэлцүүлэгт Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй албаныхан болон энэ чиглэлийн төрийн бус байгууллага, Ашигт малтмалын газар, аймгуудаас төлөөлөл оролцов. Сүүлийн жилүүдэд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн дагуу Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулсан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай тусдаа хуультай болсон, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан гэх зэрэг хууль эрх зүйн талаас авах арга хэмжээг чамлахааргүй авчээ. Гэвч орон нутгийн иргэд эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын ажлыг эсэргүүцдэг байдал хэвээрээ байгаа нь саад болдог тухайд оролцогчид санал нэгтэй байв. Уул уурхайн сайд Р.Жигжид "2015 оны нэгдүгээр сараас хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэхэд, аймгийн Засаг дарга нараас санал авсан. Гэтэл Засаг дарга нарын гуравны нэг хувь нь дэмжихгүй гэх санал ирүүлсэн” гэв. Зөвхөн энэ жишээгээр орон нутгийн иргэд байгалийн баялаг олборлох ажилд хэрхэн ханддагийг илэрхийлж болохоор байгаа юм. Ашигт малтмалын газраас хайгуулын лиценз олгохоор бол тухайн орон нутгаас санал ав гэсэн шаардлага тавьдаг байна. Гэтэл орон нутгийн иргэдийн дийлэнх хувь нь эсрэг санал гаргадаг бэрхшээл үүсчээ.
Энэ нь тус хэлэлцүүлгийн "Орон нутаг, иргэдийн түншлэл” гэдэг сэдвийг сонгож авсан үндсэн шалтгаан болж байна. Тэгвэл орон нутгийн иргэдийн зүгээс компаниуд тухайн нутагт олборлолт явуулж, ашиг олж, хөрсийг нь эвдэж үйл ажиллагаа явуулдаг атлаа мөнгө нь орон нутагт бодитойгоор ирдэггүй тухай гомдоллодог байна. Тиймээс эрх зүйн хүрээнд зохицуулалт хийж, уул уурхайн салбараас орон нутагт ирэх ашгийг нэмэгдүүлэхээр болгосон тухай хурлын үеэр салбарын сайд онцлов. Үнэндээ үүсээд байгаа нөхцөл байдал тийм зохицуулалт хийхийг шаарджээ. Ийм учир уул уурхайн салбараас улсын төсөвт шилжүүлдэг мөнгөний 20 хувийг тухайн аймаг, 10 хувийг суманд үлдээдэг байхаар зохицуулжээ. Тодруулбал, өмнөх хуулийн зохицуулалтаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь нь Хүний хөгжил сан, таван хувь нь Орон нутгийг хөгжүүлэх нэгдсэн сан, 25 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг байж.
Тэгвэл шинэ хуульд Хүний хөгжил санд төвлөрүүлдэг 70 хувийг 65 болгож бууруулж, таван хувийг нь улсын төсөвт шилжүүлсэн байна. Ингэснээр 30 хувийг нь орон нутагт олгодог болж зохицуулжээ. Шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тухай албаныхан дуулгав. Энэ хууль хэрэгжсэнээр Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд харилцан ашигтай хувь хүртэх нөхцөлийг бүрдүүлж байгаа тухай ч өгүүлсэн. Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын заримд нийцүүлж, голлох хоёр хуульд найруулга хийсэн” хэмээн ярив. Баянхонгор аймгийн Хонгор нутаг зөвлөлийн тэргүүн Д.Батнасан "Манай байгууллага тусгай зөвшөөрлөө аваад ажлаа эхэлсэн компаниудыг хуулиа хэрэгжүүлж байна уу гэдэгт хяналт тавихыг хичээдэг. Харин үүний зэрэгцээ орон нутгийн хөгжилд уул уурхайн компани хувь нэмэр оруулж байх үүрэгтэй гэж үздэг” хэмээсэн.
Түүний хэлж буйгаар өнгөрсөн гурван жилд тус аймагт ажилласан уул уурхайн компаниудын дийлэнх хувь нь 500 саяас дээш төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийжээ. Уул уурхайн яамнаас албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Уул уурхайн салбарын татвар хураамжийн орлогоос орон нутгийн хөгжлийн санд оруулж буй хувь хэмжээ ямар байна вэ” гэсэн санал асуулга явуулахад судалгаанд оролцогчдын 83 хувь нь хангалтгүй гэсэн хариултыг өгсөн байна.
Д.БУЛГАН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||