Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өмнөд Австралид цөмийн хаягдал булшлахаар хэлэлцэж байна

Өмнөд Австралид цөмийн хаягдал булшлахаар хэлэлцэж байнаЖил бүр хэдэн мянган тонноороо бий болдог цацраг идэвхт хаягдлыг зайлуулах нь цөмийн эрчим хүчний салбар үүссэн цагаас л асуудал болж ирсэн. Тэгвэл энэхүү хаягдлыг Өмнөд Австрали муж улс нутаг дэвсгэртээ булшлах нь зөв, эсэх асуудлаар даваа гарагт санал хуваагдав. Засгийн газар импортын цөмийн хаягдлыг хүлээн авч булшилснаар жил бүр таван тэрбум австрали доллар буюу 3.5 тэрбум ам.долларыг муж улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой талаар тайлан гаргаснаа танилцуулжээ. Тайланд "Улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор 2020 оныг дуустал хаягдлын нэгдсэн хадгалалт бүхий байгууламжийг бий болгож, ашиглах боломжтой” хэмээн бичжээ. 

Дэлхийн өндөр түвшний цөмийн хаягдлын 13 хувийг шийдэх уг байгууламжийг ашигласнаар бусад улс орны хувьд хамгийн хүндрэлтэй бэрхшээлийг нь шийдвэрлэхэд дэм болохын зэрэгцээ санхүүгийн үлэмж ашиг олох нь Австралийн нэр хүндэд сайнаар нөлөөлнө гэж дээрх тайланд дурдсан байна. 

Өмнөд Австрали муж улсын эрх баригчдаас гаргасан уг тайлан цөмийн эрчим хүчний эсрэг хэдэн арван жил үргэлжилсэн олон нийтийн эсэргүүцэлд эерэг хариу өгөх гэсэн арга зам юм. Нөгөөтэйгүүр уул уурхай, аж үйлдвэрийн салбаруудын уналтаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц хэмээн үзжээ. Цөмийн хаягдал булшлах тухай уг санаачилгад Австрали улсын Ерөнхий сайд Малкольм Тернбулл нааштай байр суурь баримталж буйг эх сурвалж хэлсэн байна. Ураны нөөцөөрөө Авсрали дэлхийд гуравдугаарт бичигддэг. Гэвч олон нийтийн эсэргүүцлээс гадна байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний эх сурвалж бүхий олон төрлийн нөөцөөр баялаг тул өнөөг хүртэл цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлээгүй явж иржээ. 

Энэ талаар Хатан хааны тусгай эрх бүхий төлөөлөгч, Өмнөд Авсрали муж улсын амбан захирагч асан Кевин Скарс "Ихэнх улс орон газар зүйн хувьд цөмийн хаягдлаа булшлах боломжгүй байдаг. Харин бид цацраг идэвхт хаягдлыг асар гүнд булшлах ёстой гэдэгт санал нэгдэх учиртай. Ингэхдээ хор аюулыг нь олон зуун мянган жилийн турш байгаль орчноос ангид байлгахаар булшлах хэрэгтэй” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

Өнгөрсөн жилийн байдлаар дэлхий даяар дахин боловсруулсан болон өндөр түвшний цөмийн хаягдал 390 мянган тонн, дунд түвшний цацраг идэвхт хаягдал 9.9 сая шоо метрийг булшилжээ. Эдгээрийн ихэнхийг илүү аюулгүй, урт хугацааны, хуурай агуулахад бус, тухайн цөмийн реакторын хөргөх цөөрмийн ойр орчимд булшилдаг байна. 2090 он гэхэд Энэтхэг, Хятад, Их Британийн цөмийн эрчим хүчний хаягдал одоогийнхоос гурав дахин ихэснэ хэмээн мэргэжилтнүүд тооцоолж буй. 

Харин Өмнөд Австрали муж улс цөмийн хаягдлыг урт хугацаанд, аюулгүй булшлах хамгийн боломжтой газар болж буйг тус улсын Засгийн газрын тайланд тодотгожээ. Газар зүйн орчин тогтвортойн дээр газар хөдлөлийн түвшин маш бага, хуурай уур амьсгалтай, улс төрийн хувьд тогтвортой тул урт хугацааны гэрээ байгуулах боломжтой юм.

Швейцарийн олон улсын UBS банкны мэргэжилтэн Дэниел Морган цөмийн хаягдал булшлахад Австрали шиг тохиромжтой газар байхгүй гээд "Өмнөд Австрали муж улс уул уурхайн салбарын уналттай холбоотойгоор орлогын өөр эх үүсвэр эрэлхийлж байгаа” хэмээн тодотгосон байна. 

2011 онд болсон Фүкүшимагийн цөмийн реакторын ослын дараагаар ураны үнэ түүхий эдийн зах зээлүүдэд тасралтгүй унаж буйтай холбоотойгоор BHP Billiton Өмнөд Австрали муж дахь зэс, ураны Olympic Dam-ын олон тэрбум ам.долларын өргөжүүлэлтээ хойшлуулаад байна. Үүнээс гадна тус мужийн ураны хоёр ч уурхайн үйл ажиллагаа зогсоод байгаа юм.

Өмнөд Австрали муж улс цөмийн салбарыг хөгжүүлэхээр оролдож байгаа нь байгаль орчны хөдөлгөөнийхний зүгээс хатуу эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. 

"Эх дэлхийн найзууд” хэмээх цөмийн эрчим хүчний хөдөлгөөний гишүүн Жим Грин "Австралид ямар улс цөмийн хаягдлаа булшлах, хэр хэмжээний мөнгө төлөх талаар тайланг бэлтгэсэн албаныхан мэдэхгүй байна. Тэдний тайланд хэдий хэмжээний орлого олохоо тайлбарлах үндэслэл алга” хэмээв.

Жейми Смит 

Өмнөд Австралид цөмийн хаягдал булшлахаар хэлэлцэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани