- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Малайз Улс Монголын хамгийн том алтны ордыг 30 жил ашиглана
Малайзад улсын хөрөнгө юунд нь зарцуулагдаж, хаашаа шилжүүлсэн нь мэдэгдэхгүй их хэмжээгээр гадагшилж дутсан асуудлыг тус улсын сөрөг хүчнийнхэн оны өмнөхөн гаргаж ирж, энэхүү асуудал тухайн үедээ нэлээн дуулиан дагуулсан ч тэгсгээд намжсан. Сөрөг хүчний мэдээлснээр, тус улсын эрх баригчид улсын маш их хэмжээний хөрөнгийг /үүний нэг хэсэг нь тэтгэвэрийн сангаас дутсан 30 тэрбум малайз ринггит/-ийг дур мэдэн зарцуулсан бөгөөд энэхүү мөнгөний нэлээдгүй хэсгийг Монгол Улсад уул уурхайн "том тоглогч" болоход зориулсан хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн ч Нажиб Разак тэргүүтэй Малайзын Засгийн газар сөрөг хүчний энэхүү мэдэгдлийг Монголд хөрөнгө оруулаагүй хэмээн няцааж, дуулианыг намжаасан. Тэгвэл сөрөг хүчний энэ мэдээлэл үнэн байсан бололтой Малайз Улс Монгол Улсын хамгийн том алтны ордыг 30 жил ашиглахаар болж байна. Ингэхдээ уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн Монгол Улсын цорын ганц аймаг байсан Завханд 30 жил алт олборлох юм.
Мэдээж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тооцохгүйгээр Завхан аймаг уул уурхайн олборлолтод өртөөгүй цорын ганц аймаг байсан юм. Харамсалтай нь, энэ байдал удаан үргэлжилсэнгүй, хэдхэн сарын өмнө тус аймгийн нутаг "нинжа" нарын гарт сүйдээд эхэлсэн бол ирэх жилээс тус аймгийн Дөрвөлжин сум дэлхийд данстай "алтны мангас”-уудын дайралтад өртөх нь тодорхой боллоо. Үүний хамгийн том "мангас" нь Малайзын компани байх нь гарцаагүй бөгөөд хамгийн гол нь цаад эзэн нь Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хэрцгийгээр бүрэлгэх захиалга өгсөнд сэжиглэгддэг ч өнөөг хүртэл эрх мэдлээрээ өөрийгөө хамгаалж буй Малайзын өнөөгийн Ерөнхий сайд Нажиб Разак байгаа юм. Нажиб Разак Батлан хамгаалахын сайд байхдаа Монгол бүсгүй Ш.Алтантуяатай танилцаж, улмаар дундаас нь их хэмжээний мөнгөн унагах Малайзын Засгийн газрын Францын компаниас шумбагч хөлөг онгоц худалдан авах гэрээний ажилд Ш.Алтантуяаг орчуулагчаар ажиллуулсан бөгөөд Ш.Алтантуяа мөнгө нэхэж, дарамталсны улмаас онц хэрцгий аргаар алагдсаныг дэлхий даяар мэднэ. Мөн амь үрэгдэх үедээ жирэмсэн байсан гэгддэг. Монгол бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн асуудлаас үүдэлтэйгээр Монгол, Малайз улсуудын харилцаа саатаж, тус улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх ажил удаа дараа хойшилж цуцлагдсан. Тэгвэл 2012 он гарсаар Малайзтай харилцах харилцаа сайжирч эхэлсэн юм.
Үүний нэг илрэл нь Гадаад хэргийн сайд Лу.Болд олон улсын хурал дээр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг бүрэлгэсэн хүмүүст өршөөл үзүүлэхийг хүссэн явдал юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын хурал дээр Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн мэндийг мэдэж /АСЕМ-ын уулзалтаар Монголд ирэх ёстой айлчлалаа Алтантуяагийн асуудлын улмаас битгий цуцалчихаарай гэсэнтэй агаар нэгэн/, энэхүү ховор агшнийг гаднын сэтгүүлч ихэд олзуурхсан явдал юм. Түүнчлэн хар тамхины хэргээр саатуулагдаад буй Монгол Улсын иргэдэд Малайзын тал гэнэт зөөлөн хандаад эхэлсэн явдал юм. Тэгвэл дээр дурдсанчлан Монголын уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулж буй явдал бас л нэг илрэл. Монголын хамгийн том алтны ордыг эзэмших Малайзын компани тус улсынх гэхээсээ илүүтэй Нажиб Разак тэргүүтэй тус улсын цөөн хэдэн улстөрчийн компани байж мэдэх бөгөөд тэднийг улстөрөөс буусан ч тэжээн тэтгэсээр байх бололтой, 30 жилийн хугацаанд. Ямартай ч, уул уурхайн олборлолтод өртөөгүй онгон дагшин, басхүү алтны асар нөөцтэй "үүц"-ээ Малайзад л зөвхөн "май" гээд өгснийг бодоход шан харамж нь тийм ч бага биш бололтой. Хүнээр бол талын салхинаас өөр зүйл хүрээгүй цэвэр ариун, хамгийн хайртай отгон охиноо харийн этгээдэд өгөхдөө эцэг хүний сэтгэл хэзээ ч харамсахааргүй тийм л их шан харамж байсан бололтой юм даг.
Үргэлжлэл бий…
Төгс
Малайз Улс Монголын хамгийн том алтны ордыг 30 жил ашиглана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани