- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны сайд нарын тохиролцоо
Мягмар гарагт Дохад болсон уулзалтаар Катар, ОХУ, Саудын Араб, Венесуэлийн газрын тосны сайд нар 2014 онд баррель нь 115 ам.доллар байснаа эдүгээ 30 орчим ам.доллар болтлоо унаад байгаа газрын тосны үнийг сэргээх үүднээс олборлолтоо энэ оны нэгдүгээр сарын түвшинд үргэлжлүүлэхээр санал нэгдэв. Үнэ уналтад ноцтой нэрвэгдсэн дээрх улс, ялангуяа Венесуэл нь газрын тосны үнэ тогтворжуулах зохицуулалтыг идэвхтэй дэмждэг. Олборлолт "царцаах” энэхүү урьдчилсан арга хэмжээ нь ирэх зургадугаар сард хуралдах ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нарын түвшинд болох ээлжит уулзалтын өмнө болж байгаа юм.
ОХУ-ын олборлолт нэгдүгээр сарын байдлаар өдөрт 10.88 сая баррель буюу ЗХУ-ын үеэс хойших үнэмлэхүй түвшинд хүрсэн нь тохиролцоонд оролцох шалтгаан боллоо. Тус улсын олборлолт оны эцэст үл ялиг буурах тухай тооцоо урьд нь гарсан. Саудын Арабын олборлолт ч сүүлийн 12 сарын турш өдөрт 10 сая гаруй баррелиэр хэмжигдэж байсан нь аварга амжилтад тун дөхүү байгаа юм.
АНХААРАХ НЬ
Бусад томоохон олборлогчид нэгдэх нөхцөлд л олборлолтоо одоогийн хэмжээнд нь "царцаана” хэмээн дээрх дөрвөн улс тохиролцсон. Бусад гэдэг нь Ирак, ялангуяа Ираныг хэлж байна. Өрнөдийн хоригоос дөнгөж салаад байгаа Иран дээрх саналыг одоогийн нөхцөлөөр зөвшөөрөх найдвар хомс. Тус улсын олборлолтыг хориг тавьсан үеийн түвшнээс өсгөх боломж үл олгох нөхцөлийг Тегеран хэрхэвч зөвшөөрөхгүй. Учир нь хориг тавихаас өмнө өдөрт 2.6 сая баррель байсан Ираны олборлолт 2011-2015 оны хооронд тал хүртлээ буурчээ.
Тегеран уг тохиролцоог Саудын Арабын бахыг хангасан арга хэмжээ хэмээн хүлээн авч болзошгүй. Хоёр улсын хоорондох дайсагналаас үүдэн иранчууд дээрх санал нь газрын тосны зах зээлд нийлүүлэлт хэтэрсний бурууг Риядаас Тегеранд тохох оролдлого гэж үзэхээр байгаа юм.
Газрын тосны бодлогыг 30 орчим жил тодорхойлж ирсэн Саудын Араб нь зах зээлд эзлэх байр сууриа хадгалж үлдэх зорилгоор 2014 оны арван нэгдүгээр сараас олборлолтоо өдөрт 10 сая гаруй баррель болгон өсгөсөн. Уг арга хэмжээ нь АНУ-ын занарын үйлдвэрлэлд дэмжлэг болж байсан үнийг 100 ам.долларт бариулдаг үеийг төгсгөл болгов.
БУСАД БЭРХШЭЭЛ
Олборлолт, экспортын талаарх үнэн баттай өгөгдөл хомс байгаагаас шалтгаалан оролцогч талууд луйвардаж байгааг илрүүлэхүйцээр "царцаах” ёстой гарааны цэгийг тогтоох нь хүндрэлтэй асуудал болж байна. "Венесуэл нь өдөрт 2.5 сая орчим баррель тос олборлож буйгаа мэдэгддэг. Гэтэл манайхыг оролцуулаад хөндлөнгийн шинжээчид тус улсын олборлолтыг өдөрт 2.3 баррель гэж тооцоолсон” хэмээн Лондонд байрладаг Energy Aspect судалгааны байгууллагаас даваа гарагт гаргасан тайланд өгүүлжээ.
"Курдүүдийн олборлолтыг харгалзан үзэх аваас Иракийн байдал бүр ч түвэгтэй. Олборлолт нь өдөрт 4.5 сая баррельд хүрсэн тухай Иракийн сайд саяхан мэдэгдсэн. Гэтэл нэгдүгээр сард ОПЕК-т явуулсан албан ёсны тайланд нь 4.18 сая баррелиар бичээстэй. Мөн Ираны олборлолтын тооцоо ч асар будлиантай” хэмээн тус байгууллага тайлбарлаж байна.
ЦААШИД ХЭРХЭХ БОЛ
Саналыг нь дэмжих, эсэхийг Иран, Иракийн сайд нартай хэлэлцэхээр Венесуэлийн Газрын тосны сайд Эулохио дель Пино лхагва гарагт Тегераныг зорилоо. Гэхдээ Иранд хөнгөлөлт эдлүүлэхгүй бол сайдын айлчлал үр дүнгүй өнгөрч болзошгүй. Ирэх онд олборлолтоо өсгөх эрх олгох замаар Ираны үйлдвэрлэлийг түр ч атугай царцааж болно хэмээн зарим тайлбарлагч үздэг. Үүний тулд Саудын Арабаас заавал зөвшөөрөл авах ёстой.
ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛСӨН НЬ
Уулзалтаас өмнө зургаан хувиар өссөн газрын тосны үнэ эргээд уналаа. Өнгөрсөн сард сүүлийн 12 жилийн доод үнэ буюу баррель нь 27.10 ам. доллар болтлоо унасан Brent- ийн үнэ сэргэж ирсэн ч даваа гарагт сүүлийн хоёр долоо хоногийн дээд үнэ болох 35.55 ам.доллараас даруй гурван доллараар дахин хямдарлаа. Гринвичийн цагаар 15.20-д Brent-ийн үнэ баррель нь 32.87 байв. Энэ нь зарим талаар тохиролцоо хэрэгжих, эсэхэд эргэлзэж буйн илрэл. Нөгөөтэйгүүр өнгөрсөн сард баррель нь дунджаар 30 ам.доллар байсан газрын тосны үнэ 20 орчим хувиар өссөн нь арилжаачдад өчүүхэн ч атугай ашигтай байгаа юм.
Олборлолтын хэмжээг царцаахаар тохиролцож чадлаа ч энэ нь дангаараа газрын тосны хэт нийлүүлэлтийг шийдвэрлэж чадахгүй. Асуудлыг шийдвэрлэх гэвэл олборлолт буурахын зэрэгцээ эрэлт их хэвээр байх шаардлагатай. Гэтэл ингэж чадах нь эргэлзээтэй хэвээр.
Нил Хьюм
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||