- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
2016 он “Рио Тинто”- гийн хувьд хүнд жил болох нь
Уул уурхайн салбар цаашид тохиолдох хүнд мөчид бэлэн байх шаардлагатай хэмээн хөрөнгө оруулагчдадаа олгодог ногдол ашгаа байнга өсгөж ирсэн уламжлалаа таваарын үнийн уналтаас болж зогсоохоос аргагүйд хүрсэн "Рио Тинто”-гийн ерөнхийлөгч ням гарагт мэдэгдлээ. Олонх таваарын үнэ сүүлийн 10 жилийн үнэмлэхүй доод түвшинд хүртлээ унаад байгаатай холбогдуулан 2016 он өмнөх жилээсээ ч хүчир байх болно хэмээн Сэм Уолш тайлбарлаж байна. "Уур уурхайн салбар хүнд цаг үетэй тулгарахад бэлэн байх хэрэгтэй. Үнийн дарамт дахиад хэдэн жил үргэлжлэх бололтой” хэмээн ноён Уолш Financial Times-д өгүүллээ.
Хятадад нийлүүлдэг төмрийн хүдэр, зэс, нүүрснээс орлогынхоо дийлэнх хувийг бүрдүүлдэг дэлхийн тэргүүлэх олборлогчийн нөхцөл Дундад улсын аж үйлдвэр, барилгын салбарын удаашралаас болоод хүндхэн байгаа юм. Дэлхийн төмрийн хүдрийн тэргүүлэх нийлүүлэгч "Рио Тинто” нь урт удаан үргэлжилж буй таваарын үнийн уналтаас шалтгаалан ногдол ашгаа жилээс жилд хэвээр нь хадгалах юм уу, өсгөх бодлого баримталж ирснээ ийнхүү зогсоохдоо тулав.
Тус компани 2016 оны ногдол ашгийг хувьцаа тутамд 1.1 ам.доллараар
тооцон олгох гэж буй нь 2015 онд 2.15 ам.доллар хэмээн тооцож байснаас
хоёр дахин бага болж байна. Үүнтэй уялдан "Рио Тинто” үндсэн үйл
ажиллагаанаас олох орлогынхоо 40-60 хувиар тооцож ашиг хуваарилах илүү
уян хатан бодлого баримтлахаар боллоо.
"Хэтийн төлөв тодорхой бус байгаагаас шалтгаалан ногдол ашиг хуваарилах
одоогийн бодлогыг хэвээр үргэлжлүүлэх нь бизнесийн үйл ажиллагаанд
хязгаарлалт болж, хувьцаа эзэмшигчдийн урт хугацааны ашиг сонирхолтой
зөрчилдөнө гэж захирлуудын зөвлөл үзлээ” хэмээн Рио Тинтогийн
Захирлуудын зөвлөлийн тэргүүн Ян дю Плесси мэдэгдэв.
Таваарын үнийн уналтад нийцүүлэн тайлан балансад тэнцвэр хадгалж үлдээх зорилгоор Glencore, Anglo American зэрэг бусад аварга олборлогч жил тутмын ногдол ашиг хуваарилалтаа түр зогсоосон. BHP Billiton ч ногдол ашгийн хэмжээгээ багасгахаар төлөвлөж байгаагаа энэ сарын эцэст нийтлэх тайлангаараа мэдээлэх гэж байна.
Ногдол ашиг хуваарилах бодлого өөрчлөгдсөн нь дэлхийн эдийн засаг тогтворгүй болсноос шалтгаалан тус компани арвилан хэмнэх арга хэмжээнд шилжиж буйн илрэл хэмээн ноён Уолш тайлбарлав. "Тоглоом өөрчлөгдлөө. Эдийн засаг тогтворгүй болж, таваарын үнэ хурдтай унаж байгааг та бид бүгдээрээ харж байна” хэмээн тэрбээр өгүүлэв.
"Рио Тинто”-гийн жилийн орлого тал хүртлээ буюу 4.5 тэрбум ам.доллар болоод байгаа юм. Хоёр жилийн өмнө 6.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан тус групп 2015 онд 866 сая ам.долларын шууд алдагдал хүлээсэн. Хятад улсын өр хэт их байгаа нь 2016 онд тус улсад оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих учиртай Бээжингийн эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнд хязгаарлалт болж болзошгүй хэмээн "Рио Тинто” үзэж байна. Тус компани ирэх хоёр жилд зардлаа гурван тэрбум ам.доллараар бууруулахаар төлөвлөж байгаа юм.
Ногдол ашиг хуваарилах бодлого өөрчлөгдсөнөөр "Рио Тинто"-гийн зээлийн үнэлгээ сайжрах тул шинжээчид шинэ бодлогыг зөв алхам гэж үнэлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт үнэлгээний Standard & Poor’s байгууллага тус компанийг А хасах гэсэн зэрэглэлд ангилсан юм. "Рио Тинто”-гийн орлогын гуравны хоёрыг бүрдүүлдэг төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн оны турш 45 хувиар унасан. Мөн зэс, нүүрснээс олдог орлого нь 27 хувиар багасчээ.
Жэйми Смит, Питер Уэльс
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||