- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үнэндээ Г.Уянга Центерра Гоулдын утсан хүүхэлдэй
Популист эх оронч Г.Уянга гишүүн маань фэйсбүүк хуудас дээрээ "Бид аргагүй цөөдлөө. Би хийж чадах бүхнээ хийлээ, гэсэн ч дийлсэнгүй. Уучлаарай. Ноён уулыг Сентерра ухахаар болов. Тэд 25 жилд өнгөрсөн үеийнхнийхээ газар дээрх бүтээн байгуулалт-үйлдвэрүүдийг, эдийн засгийн суурь бүтцийг нураасан, 20 тэрбум долларын өр тавьсан, газар доорхыг нь лицензээр хувааж аваад харийнхантай нийлж идсэн цөөн хүмүүс тэрбумтан болсон, мал бэлчих бэлчээргүй болтол газар нутгийг сэндийлсэн, ард иргэдээ итгэх итгэлгүй болгосон, Монголыг төргүй болгосон... Одоо түүхгүй болгох нь. Түүхийг минь бидэнд үлдээгээч гэж үр хүүхдийнхээ нэрийн өмнөөс гуйлаа, дийлсэнгүй! Аргаа бараад аав нарт нь хандлаа, барсангүй! Одоо засгийн газар хамгаалалтын хилийн бүсийг тогтооно! Би энэ ЗГ-ыг Ноён уулыг хамгаална гэж итгэхгүй байна! Эднийг дийлэх хүч чадал энэ удаа хүрсэнгүй, намайг уучлаарай... Эрхэм Ерөнхийлөгч өө! ТА ХОРИГ ТАВЬЖ ӨГӨӨЧ! Эцсийн найдвар Ерөнхийлөгч боллоо!” хэмээн 2-р сарын 4-нд бичиж байв. Дахиад л би тэмцээд дийлсэнгүй шүү гэсэн санаа. Монгол бол ардчилсан улс. Хэрвээ олонхын шийдвэр хууль дүрэм журмын эсрэг байвал, Монголын төрд гаднын бизнес бүлэглэлийн гар хөл шургалсан бол тэмцэх хэрэгтэй, тэмцээд л байх хэрэгтэй. Ардчиллын үнэт зүйлсээ хамгаалахын тулд тэмцэх хэрэгтэй. Хэрэв тэмцэл нь мухардаж байгаа бол тэр шударга үнэний дуу хоолой биш гэсэн үг. Цаг үеийн сиймхий, асуудлын голоос нэр хүнд хайсан арга заль гэж үзэж болно. Тэгээд чухам тийм хүнээ л популист хэмээн нэрийддэг. Яагаад би тэмцлээ гэж настай хүмүүст захидал бичсэн төдийгөө нэрлээд зогсох гээд байгаа юм. Яагаад чуулганы танхим дээр хэдэн "Ухаантай” үг хэлсэн төдийгөөр тэмцлээ өндөрлөх гээд байгаа юм. Яагаад эцсийн найдвар ерөнхийлөгч болгон харагдуулах гээд хичээгээд байна? Үнэн сэтгэлээр эх орны түүхийн дурсгал, унаган байгалийн төлөө тэмцсэн бол түүний тэмцэл мухардах биш эхэлж байх ёстой. Ерөнхийлөгчийн хориг түүний тэмцлийн эхний ялалт байх учиртай. Гэхдээ Оюутолгой Гацууртын орд газруудад явуулсан улс төрийн тоглолтоос нь түүний болон аялдан дагагч гишүүдийн хувьд анзаарагдаж байгаа хэд хэдэн зүйл нь түүнийг зүгээр л шоудаж байна гэж үзэхэд хүргэж байгаа юм. Учир нь тэр "Тэмцэл” бүрээ оршил хэсэг дээр нь төгсгөдөг. Центерра 1993 оноос хойш Кумторын алтны орд газрыг ашиглах явцдаа Киргизийн улс төр, эдийн засаг, үндэсний эрх ашгаар нь наадсан нь үнэн. Чухам энэ үнэний төлөө тэр Центеррагаар алтаа ухуулахгүй, түүх соёлоо сүйтгүүлэхгүй хэмээн тэмцсэн. Тэгвэл тэмцэл дуусах болоогүй л баймаар юм. Ерөнхийлөгч сүүлчийн найдвар нь биш л баймаар юм. Яагаад цөхөрсөн дүрд орох гээд байна. Арай нэг цагт муу хэлж байсан Энхбаяртай гар барин инээж зогссон шиг ээ Центерра-д худалдагдсан биш биз дээ. Центерра ч тэр Рио Тинто, Арева аль нь ч тэр биднийг, бидний эрх ашиг, түүх соёл, тусгаар тогтнолыг үл хайхран, байж болох хамгийн их ашгийн төлөө явж байгаа байгууллага. Эдгээр байгууллагуудын ашгаа нэмэгдүүлэх бохир арга нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэх улмаар эдийн засгийн хямралд оруулж авралын дүрд орох байдаг. Засаг төр нь тогтвортой, Парламентын хуралдаан нь асуудлын болохгүй бүтэхгүйг тоочоод суухгүйгээр, шийдлийн гарц хайдаг улс оронд ямар ч хөрөнгө оруулагч дээд зэргийн ёс зүйтэй ажилладаг. Харин ядуу буурай орнуудын улс төрчдийн аминч хэрэгцээ, хэт радикал үзэлтэй улс төрчид нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хооронд хагарал буй болгож, хэт хөөсөрсөн асуудлын цаагуур эрх ашгаа шургуулах боломж олгодог. Кумторын ордын талаар 1993 оноос өнөөг хүртэл Киргизийн засгийн газар парламент нь хоорондоо маргалдаж, тэр бүү хэл хувьсгал хүртэл гарсан. Тэр хойгуур нь Центерра алтаа ухаад эзэн орныг өрөнд оруулаад амжсан. Г.Уянгын хэлж байгаа санаа, тэмцлийн өчиг зөв боловч тэр өөрөө ч анзаарахгүй эдгээр үндэстэн дамнасан корпорацуудын бодлогын гар хөл болсон. Улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, засаг төр огцруулах дуулиан, олон нийтийн дунд шидсэн хэрүүлийн алим дундуур лоббидуулсан улс төрчид гэрээг яаж ийгээд батлуулах хүсэлтэй болдог. Ингээд гэрээ батлагдана. Хямарсан эдийн засагтай улс төрчид ганц хоёр тэрбум доллар дээр өөрсдийгөө баатар болгон оролдох гэж тэдний гэрээг зүтгүүлж буй. Харин Г.Уянга мэтийн асуудлын гүнийг, гэрээний чанарыг ярихгүйгээр наагуур нь шоудагчид тэдний хүслийг гүйцэлдүүлж нэг талын эрх ашигт нийцсэн гэрээ батлагдах үндсэн нөхцөл бүрдүүлж өгч байна. Цаашдаа ч түүний "Эх оронч” дүр бидний эрх ашигт огтхон ч үйлчлэхгүй мөртөө "Хөрөнгө оруулагч” нарын хувьд хамгийн ашигтай улс төрч байх болно. Тэр бол Центерра гоулдын утсан хүүхэлдэй.
С.Амаржаргал
Эх сурвалж: Breakingnews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||