- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шинэ банк төмөр замын төслүүдийг сонирхож байна
Зүрхэн хэлбэртэй, улаан өнгийн цэцгэн дундаас годон шиг түрүү цухуйна. Энэ цэцгийг годонхой хэмээн нэрлэх бөгөөд амжилт, сүр хүчийг илтгэдэг аж. Годонхойг хэлхэж, тавцанг нь чимэглэсэн индрийн араас Хятадын төрийн тэргүүн Азийн өсөлтийг өдөөх хүч ирснийг тунхаглалаа.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк одоогоос нэг сарын өмнө албан ёсны нээлтээ хийж, үүдээ дэлгэлээ. Давосын эдийн засгийн чуулгантай давхацсан болоод ч тэр үү, нээлтийн ёслолын үеэр гишүүн орнуудын төрийн тэргүүн, удирдагчид ховор байсныг ажиглагчид онцолж байна. Гэхдээ хэтдээ дэлхийн мөнгөн урсгалыг эргүүлж ч мэдэх шинэ тоглогч Бээжинд мэндэлснийг нөлөө бүхий эрхмүүд хүлээн зөвшөөрч байна.
Шинэ банк эхний ээлжинд гурван тивийг холбох Торгоны замыг дахин тавих учиртай. Урд хөршийн нэрлэснээр "Нэг зам, нэг бүслүүр” буюу Торгоны зам нь Европ, Ази, хойд болон зүүн Африк, Ойрхи Дорнодыг холбож, дэлхийн хүн амын 65 хувийг хамарна гэж Европ, Хятадын академийн захирал, Евро-Хятадын форумыг үндэслэгч Дэвид Госсет үзэж байна. Тиймээс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулахад Европын 18 улс хамтарчээ.
Торгоны зам буюу эдийн засгийн бүслүүр байгуулахад зургаан коридор шаардлагатай гэж Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооноос тооцоолжээ. Үүнд Евразийг холбох гүүр, Хятад-Монгол-Орос, Хятад- Пакистан-Бангладеш, Хятад- Энэтхэг-Мьянмар зэрэг эдийн засгийн зургаан коридор байгуулах аж.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ирэх улирлаас зээл олгож эхэлнэ
Тиймээс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк манай төмөр замын төслүүдийг сонирхож байгааг албаны эх сурвалж мэдээлсэн. Зам тээврийн сайд М.Зоригтын мэдээлснээр тус банк манай Овоот-Арцсуурь-Тувагийн Кызыл хүрэх төмөр зам, Хөөт- Бичигтийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулахаар судалж байгаа аж.
- Шинэ банк Овоот-Арц суурь-Тувагийн Кизил, Хөөт-Бичигтийн төмөр замын төслийг сонирхож байна.
- Азийн дэд бүтцийг хөгжүүлэхэд найман их наяд ам.доллар шаардлагатай.
- Шинэ банк жилд 10-15 тэрбум ам.долларын зээл олгоно.
Дэд бүтцийг авто болон төмөр замаар төсөөлж болохгүй бөгөөд газрын тос, хийн хоолой, мэдээлэл, технологийн сүлжээг холбон, Ази, Африк, Европыг хэрнэ. Зөвхөн Азийн дэд бүтцийг өргөжүүлэхэд 2010-2020 онд найман их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж Азийн хөгжлийн банкнаас тооцоолжээ. Тэгвэл шинэ банк жилд 10-15 тэрбум ам.доллар босгож, зээл олгохоор төлөвлөж байна.
Шинэ банканд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээг тус банкны гишүүн орнуудын ДНБ-д суурилж тооцоолсон. Монгол Улс 41.14 сая ам.долларын хувь нийлүүлэх бөгөөд 0.3 хувийн саналын эрхтэй аж.
Ази, Номхон далайн бүс нутгийн 37 улс нийлээд банкны хувьцааны 74 хувийг эзэмшинэ. БНХАУ хамгийн их буюу 26 хувийг эзэмших бол Энэтхэг 7.5, ОХУ 5.92 хувийн өмчлөлөөрөө удаалж байна.
Монгол Улс шинэ банкны дүрмийн санд 8.22 сая ам.доллар олгоно
Эхний ээлжинд банк байгуулах дүрмийн санг 100 тэрбум ам.доллараар тооцсон. Энэ хөрөнгийн 20 хувь буюу 20 тэрбум ам.долларыг үүсгэн байгуулагч гишүүн орнууд бүрдүүлэх журамтай.
Манай улсын хувь нийлүүлэх 41.14 сая ам.долларын 20 хувь нь 8.22 сая ам.доллар. Энэ мөнгийг таван жилийн хугацаанд тав хуваан хувь нийлүүлэхээр заажээ. Тэгэхээр Монгол Улс ойролцоогоор жил бүр 1.6 сая ам.доллар төлөх аж. Энэ мөнгийг төсөвт тусгасан гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.
Энэ улиралд нээлтээ хийсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ирэх улирлаас зээл олгож эхэлнэ гэж тус банкны ерөнхийлөгч Жинь Личунь мэдэгдсэн. Бас зээлээ ам.доллараас гадна юань, евро зэрэг голлох валютаар олгохоор болжээ.
Ерөнхийлөгч Жинь Личунь үүрэгт ажлаа авсан даруйдаа хөрөнгө оруулалт хийх боломжтой төслийн эрэлд мордсон. Тэрбээр Энэтхэгийг хөрөнгө оруулахад эрсдэлгүй зах зээл хэмээн үзэж, тус улсад энэ оны эхээр айлчилжээ. Мөн Монгол Улсад айлчлах боломжтой гэж мэдэгдсэн байна.
Г.Байгал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||