- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Rio Tinto: “Оюу Толгой” ашигтай ажиллаж эхэллээ
"Rio Tinto” групп 2015 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус группийн охин компаниудаас "Оюу Толгой” компани үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш ашигтай ажиллаж эхэлсэн байна. Тайлангаас харвал "Оюу Толгой” компани өнгөрсөн онд 1.64 тэрбум ам.долларын орлоготой, 57 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Орлогын хувьд зэсийн ханшийн уналттай холбоотойгоор 2014 оныхоос 7.3 хувиар агшчээ.
"Оюу Толгой”-н зэсийн үйлдвэрлэл 2014 онтой харьцуулахад 36 хувиар өсч, үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрсэн байна. Түүнчлэн зардлаа танаж, үр ашгаа дээшлүүлснээр хагас тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгал бий болгожээ. Өнгөрсөн онд "Оюу Толгой”-ийн хувь нийлүүлэгчид далд уурхайн 6 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталж, улмаар төслийн санхүүжилтийн гэрээг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай байгуулсан юм.
Эхний байдлаар банкуудаас 4.4 тэрбум ам.доллар татахаар тохиролцоод байгаа бол үлдсэн санхүүжилтийг тус компанийн чөлөөт мөнгөн урсгалаас гаргахаар төлөвлөж байгааг "Эрдэнэс Монгол” компани мэдээллээ. Хэрэв компани энэхүү хөрөнгийг гаргаж чадахгүйд хүрвэл төслийн санхүүжилтийг 6 тэрбум ам.доллар хүртэл тэлэх боломжтой аж.
Харин "Rio Tinto” группийн хэмжээнд түүхийн эдийн ханшийн уналттай холбоотойгоор үндсэн ашиг нь хоёр дахин буурсан дүнтэй гарсан байна. Тухайлбал өнгөрсөн 2015 онд "Rio Tinto” группийн орлого 12.8 тэрбум ам.доллараар буурч, 34.8 тэрбум ам.доллар болсон бол үндсэн ашиг нь 4.8 тэрбум ам.доллараар буурч, 4.5 тэрбум ам.доллар болжээ.
Тус компани үйл ажиллагааны үр ашгаа дээшлүүлснээр түүхий эдийн ханшийн уналтын нөлөөг бууруулж чадсан гэж тайландаа мэдэгдсэн байна."Rio Tinto” группийн зүгээс энэ удаад нэгж хувьцаанд ногдох ногдол ашгаа хэвээр үлдээсэн ч цаашид ногдол ашгийн бодлогоо эргэн харна гэдгээ мэдэгдлээ. Зөвхөн "Rio Tinto” гэлтгүй салбарын бусад тэргүүлэх компаниуд ч ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа аж.
Тухайлбал "BHP Billiton” компани энэ сарын сүүлээр тайлангаа гаргахдаа дээрхтэй адил мэдэгдэл хийнэ гэсэн хүлээлттэй байна. ҮҮнээс гадна шинжээчид "Rio Tinto” болон "BHP Billiton” компани энэ ондоо багтан тэргүүлэх зэрэглэлийн уурхай худалдан авна гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Ялангуяа дээрх хоёр компани зэсийн уурхай сонирхоно гэж үзэж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||