Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефтиэ нэрэх хувилбарууд

Нефтиэ нэрэх хувилбарууд Монгол Улс газрын тос боловсруулах 2.5 сая тонны үйлдвэр байгуулснаар дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортолно.

Зүй тогтол, харилцан хамааралгүй 2010, 1000, 400 гэсэн тоо танхимын төвд байрлах самбарын голд зурайна. Хүчээр холбочихсон мэт эдгээр тоо ямар нэг зүй тогтол өгүүлж буйг тайлахаар самбарыг ширтэн хэсэг зогслоо. Тайлж чадсангүй.

Харин хэсэг хугацааны дараа тоонуудыг уншив. Өнгөц харвал учир нь үл тайлагдах эдгээр тоо шатахууны үнийн өнгөрсөн, өнөө, ирээдүйн илэрхийлэл байв. Нэгэн цагт 2000 төгрөгийг давж байсан литр шатахууны үнийг эхний тоо илтгэнэ. Удаах нь газрын тосны үнэ унасан өнөө үед Монголд худалдах шатахууны боломжит үнэ. Мэдээж шатахууны олон төрлийн татварыг хасч тооцвол литр түлш 1000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой.

Тэгвэл 400 нь ирээдүйн шатахууны үнэ. Итгэхэд бэрх сонсогдож болох ч шатахууны өнөөгийн үнэ дөрөв дахин буурах боломжтой гэсэн тооцоог Монголын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос гаргажээ. Гэхдээ монголчууд газрын тосоо боловсруулж чадсан цагт гэдгийг анхаарна уу.

Литр шатахууны үнэ 400 төгрөгт хүрэх боломжтой

Тиймээс ч монголчууд сүүлийн 20 жилийн турш нефть нэрэх үйлдвэрийн талаар ярьж, мөрөөдөж байна. Дорнодын Матад, Дорноговийн Сайншандад гэхчлэн газрын тосны үйлдвэр байгуулах хувилбарууд өнгөрсөн хугацаанд бодлогын түвшинд яригдаж байсан хэдий ч өнөө хэр нь Монгол Улс шатах, тослох эцсийн бүтээгдэхүүн хараахан үйлдвэрлэж эхлээгүй байна.

Харин хэд хоногийн өмнө энэ мөрөөдөл биелэхэд нэг алхам урагшилсан. Аж үйлдвэрийн яам нефтийн үйлдвэрийн шинэ зураглалаа танилцуулсан. Салбарын сайдын мэдэгдсэнээр Монгол Улс жилд 2.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барина.

Манай улс жилд 1.2 сая тонн шатахууны хэрэглээтэй. Тэгвэл Д.Эрдэнэбат сайдын мэдэгдсэнээр хэрэглээгээ хоёр нугалсан үйлдвэр барих нь. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэр нь дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй бүтээгдэхүүнээ экспортлохыг бодлого тодорхойлогчдын шийдвэрээс ойлгож болохоор байна. Тэгвэл монголчуудын хүслийг биелүүлж, шатахуун хэрэглэгчээс худалдаачин болгон дэвшүүлэх нефтийн үйлдвэрийн хүчин чадал, дүр төрх, байршил зэргийг салбарынхан дүрсэлж байна.

ХҮЧИН ЧАДАЛ

Монгол шатахууны харьцангуй бага хэрэгцээтэй. Мөн дэлхийн түлшний томоохон үйлдвэрлэгчидтэй хил залгаа оршдог тул шатахуун экспортлох боломж хомс. Тиймээс өөрийн хэрэгцээ болон экспортын боломжоо тооцон жилд 2.5 сая тонны үйлдвэр байгуулахаар шийдвэрлэснээ Аж үйлдвэрийн яамнаас мэдэгдсэн.

Гүн боловсруулдаг жижиг үйлдвэр Монголд тохиромжтой

Тэгвэл 2.5 сая тонны үйлдвэр нь бага оврын хүчин чадалтайд тооцогддог байна. Бага хэмжээтэй хүнд үйлдвэр нь эдийн засгийн үр ашиг багатай гэдгийг Газрын тосны шинжилгээ, судалгааны "Аргус медиа” компанийн ахлах шинжээч Анастас Гатунок мэдэгдлээ. Тиймээс газрын тосны үнэ хямдарсан энэ үед дэлхий даяар бага оврын үйлдвэрүүдээ хаах, эсвэл өргөтгөж байгаа аж. Учир нь тэд 40 сая тонн шатахуун боловсруулдаг аварга үйлдвэрүүдтэй үр ашгийн хувьд өрсөлдөж чадахгүйд хүрчээ.

ЧАНАР

Монгол Улс евро-2 маркийн шатахуун импортолж, хэрэглэдэг. Тэгвэл энэ түлш нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй болохыг албаныхан хүлээн зөвшөөрдөг. Гэвч хямдыг бодолцон өнөөг хүртэл хэрэглэсээр байгааг ч хэлдэг юм. Гэтэл Европын орнууд энэ түлшийг хэдийнээ халж, евро-3, 4, 5-ыг хэрэглэж байна. Хойд хөрш л гэхэд 2010 онд шатахууны чанарын журам боловсруулж, таван жилийн дотор евро-5 стандартад бүрэн шилжжээ.

Мөн үйлдвэрүүдийнхээ боловсруулалтыг чанаржуулж эхэлсэн. ОХУ 2014 онд нэгдсэн хөтөлбөр эхлүүлж, 2020 он гэхэд дахин боловсруулдаг 120 үйлдвэртэй болохоор төлөвлөжээ. Одоогийн байдлаар 50 орчим үйлдвэрийг гүн боловсруулдаг болгожээ.

Энэ жишгийн дагуу шинэ үйлдвэрээ байгуулах ёстой гэж ШУТИС-ийн Геологийн сургуулийн багш Ж.Цэвээнжав үзэж байна. Гэхдээ өндөр чанарын түлш үйлдвэрлэдэг бага оврын үйлдвэр дэлхийд цөөн байдаг аж. Технологийн хувьд боломжтой гэдгийг "Аргус медиа” компанийн ахлах шинжээч мэдэгдсэн. Тухайлбал, бага оврын нэгэн үйлдвэр евро-3,4 стандартын шатахуун гаргадаг. Энэ газрын тос боловсруулах технологийн хамгийн дээд хөгжил нь аж. Тиймээс энэ технологийг ашиглахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

БАЙРШИЛ

Нефть нэрэх үйлдвэрийн байршил өнөөг хүртэл маргаантай байсан. Засгийн газрын сонгосон байршил болох Бор-Өндөрийг зарим мэргэжилтэн шүүмжилж байна. Түүхий эд, зах зээл, дэд бүтэцтэй ойр тул Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйлдвэр барихаар сонгосон гэж Аж үйлдвэрийн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар "Монголын хамгийн хямд тээвэр болох төмөр замын гол шугамыг дагасан байх ёстой” гэж үзэж байна.

  • Монгол Улс 2.5 сая тонн шатахууны хүчин чадалтай үйлдвэр барина.
  • Үйлдвэрийн барилгыг Хятадтай, тоног төхөөрөмжийг нь барууны орнуудтай хамтран шийдэх нь зүйтэй.
  • Шатахуунд жилд 1.5 тэрбум ам.долларыг гадагш урсгадаг.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном "Түүхий эдийг тогтмол, найдвартай хангахын тулд ОХУ-аас газрын тос худалдан авах хэрэгтэй. Хойд хөршөөс газрын тос авахад ойр байх ёстой учраас Дарханд барих нь зүйтэй” гэж дүгнэж байна. Тэрчлэн үйлдвэр барихаар хөрөнгө оруулж буй тал байршлаа сонгох хэрэгтэй гэж үзэх мэргэжилтнүүд ч байна.

ДЭД БҮТЭЦ

Дарханд нефтийн үйлдвэр байгуулбал газрын тос болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зөөхөд нэмж 600 орчим цистерн шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тиймээс Засгийн газар Дарханд барихаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, газрын тос болон шатахуун зөөх дэд бүтэц нь үйлдвэрийн байршлыг тогтооход үндсэн үүрэг гүйцэтгэх аж. Тиймээс дэлхий даяар нефтийн үйлдвэрийг далайн эргийн ойролцоо эсвэл газрын тосны ордын дэргэд барьдаг байна. Салбарын мэргэжилтнүүд манай өмнөд бүсэд шатахууны хэрэглээ нэмэгдэж буй тул Чойрт үйлдвэр баривал тохиромжтой гэж үзэж байна.

ЭЗЭМШИЛ

ОХУ, Хятадын зарим үйлдвэрийг эс тооцвол ихэнх нефтийн үйлдвэр нийтийн эзэмшилд байдгийг олон улсын шинжээч онцолж байна. Тухайлбал, Австрийн 10 сая тонны хүчин чадалтай нэгэн үйлдвэрийн ердөө 10 хувь тус улсын иргэдийн мэдэлд байдаг. Харин үлдсэн хувийг нь гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Тухайлбал, компанийн 12 хувийг Саудын Арабын хөрөнгө оруулалтын сан эзэмшдэг. Тиймээс тухайн үйлдвэрийн аюулгүй байдал нь олон хөрөнгө оруулагчийн анхаарлын төвд байдаг аж. Нефтийн үйлдвэр нь хэн нэгний бус нийтийнх байснаараа илүү тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байна.

Монголд барихад тохирох нефтийн үйлдвэрийн дүр төрхийг олон улсын шинжээчид, компанийн захирлууд, эрдэмтэн судлаачид гаргалаа. Монголчуудын мөрөөдлийн үйлдвэр нь 2.5 сая тонн газрын тосыг гүн боловсруулдаг, нийтийн эзэмшлийн, түүхий эд, зах зээлд ойр, хийн хоолой барихад тохиромжтой байх ёстой аж. Мөн үйлдвэрийн барилгыг Хятадтай, тоног төхөөрөмжийг нь барууны орнуудтай хамтран шийдвэл илүү үр ашигтай гэдгийг "Аргус медиа” компанийн ахлах шинжээч Анастас Гатунок зөвлөж байна.

Монгол Улс зөвхөн шатахуунд жилд 1.5 тэрбум ам.долларыг гадагш урсгадаг. Энэ төлбөрийн тэнцэл муудах, ам.доллар 2000 төгрөгийг давахад хүргэж буй гол шалтгаан. Хэрэв дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болчихвол энэ хэмжээний ам.доллар дотоодод үлдэнэ. Энэ нь төлбөрийн тэнцлийг сайжруулж, эдийн засаг, мөнгөний бодлогыг зөв чиглүүлэхэд чухал алхам болохыг салбарынхан хэлж байна.

Тэрчлэн нефть нэрэх үйлдвэрийг дагаж 40 орчим жижиг, дунд үйлдвэр хөгждөг. Энэ мэт Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө дэндүү их. Тиймээс дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай. Үүний тулд дээрх олон үзүүлэлтийг үндэслэн, тооцоотой хөдлөх, шийдвэр гаргах нь үйлдвэр барихаасаа ч илүү чухал гэдгийг онцолж байна.

Г.Байгал

Нефтиэ нэрэх хувилбарууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани