- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ноён уулын асуудлаар улс төрчид “шоу” хийж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцээд гишүүдийн 71 хувийн саналаар дэмжиж баталсан байгаа. Хуулийн төсөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, хавсралтаар хилийн заагийг батлахаар тусгажээ.
Ноён уулыг хамгаалалтад авснаар тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг өнөөдрийн түвшинд хадгалж үлдээхээс гадна түүхийн хосгүй өв Хүннүгийн булш бунхныг хэвээр үлдээж, Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт хэвээр үлдээх чухал ач холбогдолтой. Ноён уулыг дурсгалт газрын ангилалд оруулснаар Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу хоёр хүртэл тооны байгаль хамгаалагчийг нэмж ажиллуулах юм.
Мөн Ноён уулыг тусгай хамгаалтад авсны дараа Гацууртын ордыг ашиглаж эхлэх юм.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга: "Хүннүгийн түүхээ 50 тонн алтны төлөө ухах боллоо. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 105 тонноор нөөцөө өгсөн байтал Засгийн газар 50 тонноор оруулж ирлээ. Гарцаагүй маш өндөр үнээр "Сентера гоул”-д өгөх боллоо. Түүхийг минь бидэнд ядаж үлдээгээч. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Ноён уулыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой. Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх юм бол чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод байна. Цэвдэгт гарцаагүй нөлөөлнө гэж байгаа” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгын зүгээс "Ноён уулын асуудлаар эцсийн арга тасарлаа. Гуйж байна битгий ашиглаач” гэх мэтээр үргэлж дуугарч байгаа. Тэгвэл "Ноён уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид болоод өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс арай өөр тайлбарыг хэлж байна.
Учир нь өдгөөр "Центера гоулд”-ын хоёр лицензийг хүчингүй болгохоор захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсчихсэн байгаа аж.Ингэснээр цагаан сарын дараа Засгийн газар, "Сентера гоул”-д Ноён уулыг ашиглана гэх асуудал байхгүй болж байгаа юм. Маргааш дор хаяж жил гаруй үргэлжлэнэ гэж тооцоолхоор шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад Засгийн газар ч, "Сентера гоул”-д ч Ноён уулыг ашиглах нь мөрөөдөл болж байгаа юм.
Тэгэхээр Ноён уулын асуудлаар улс төрчдийн ярьж, хэлж байгаа бүхэн зүгээр л "шоу” гэсэн үг. Эрхзүйн асуудал нь маргаантай байхад ашиглана, ашиглахгүй гээд маргаад байгаа нь зохимжгүй юм. Үнэхээр тэд эх орныхоо төлөө гэж байгаа бол "Сентера гоул”-дтай шүүхдэлцэж буй асуудлыг анхааралдаа авч, шүүх хуралд хүртэл ажиглагчаар ороцлоод явж байх ёстой. Гэтэл зарим улс төрчид дор хаяж жилийн хугацаанд үл шийдэгдэх эл асуудлыг зүгээр л ярьж сууна.
Д.Дуулим
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||