- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ноён уул Киргизийн түүхийг давтах уу
Бараг бүтэн жил хэлэлцсэн Гацууртын ордын асуудлыг өчигдөр шийдлээ. Тодруулбал, өчигдрийн чуулганы хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 71 хувийн саналаар баталлаа. УИХ-аас Ноён уулыг тусгай хамгаалтанд авсан учир Засгийн газар ойрын хугацаанд тусгай хамгаалтын хилийн бүсийг тогтоох учиртай.
Гацууртын орд гэх асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байсан бөгөөд олон ч удаа УИХ-аар хэлэлцэгдэж байж сая л нэг юм УИХ-ын босгийг давлаа. Тус ордыг ашиглах тухай хуулийн төсөл өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван ч удаа "нүүрээ угааж" орж ирлээ. Өнгөрсөн цагаан сарын өмнө УИХ-аас тус хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад нь унагаж байсан. Харин дараа нь өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газраас Гацууртын орд газарт төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хуулийн төслийг боловсруулан нэн яаралтай хэлэлцэх горимоор оруулсныг Г.Уянга тэргүүтэй уул уурхайг асуудалд эсрэг байр суурнаас ханддаг гишүүд дахин хэлэлцүүлгийн шатнаас унагаж байлаа.
Харин энэ удаад тэднийг дахин унагах болов уу гэсэн таамгийг ард түмэн тавьж байсан ч харамсалтай нь чадсангүй. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын гаргасан тогтоол нь хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, Хоёрдугаарт, энэ төлсийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан юм. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215,9 сая ам.доллар болж байгаа юм. Борлуулалтын орлого нь 1,8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438,8 сая ам.доллар төлөгдөнө, цэвэр ашиг нь 90,6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432,3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68,2 хувь нь манайд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гаргаад байгаа.
Харин үүнийг Г.Уянга тэргүүтэй зарим гишүүд эсэргүүцэж, алдаатай бодлого боллоо гэж тайлбарлаж байна. Чуулганы хуралдааны дараа Г.Уянга "Бид аргагүй цөөдлөө. Би хийж чадах бүхнээ хийлээ, гэсэн ч дийлсэнгүй. Уучлаарай. Ноён уулыг Сентерра ухахаар болов. Тэд 25 жилд өнгөрсөн үеийнхнийхээ газар дээрх бүтээн байгуулалт-үйлдвэрүүдийг, эдийн засгийн суурь бүтцийг нураасан, 20 тэрбум долларын өр тавьсан, газар доорхыг нь лицензээр хувааж аваад харийнхантай нийлж идсэн цөөн хүмүүс тэрбумтан болсон, мал бэлчих бэлчээргүй болтол газар нутгийг сэндийчсэн, ард иргэдээ итгэх итгэлгүй болгосон, Монголыг төргүй болгосон... Одоо түүхгүй болгох нь. Түүхийг минь бидэнд үлдээгээч гэж үр хүүхдийнхээ нэрийн өмнөөс гуйлаа, дийлсэнгүй! Аргаа бараад аав нарт нь хандлаа, барсангүй! Одоо засгийн газар хамгаалалтын хилийн бүсийг тогтооно! Би энэ ЗГ-ыг Ноён уулыг хамгаална гэж итгэхгүй байна! Эднийг дийлэх хүч чадал энэ удаа хүрсэнгүй, намайг уучлаарай... Эрхэм Ерөнхийлөгч өө! ТА ХОРИГ ТАВЬЖ ӨГӨӨЧ! Эцсийн найдвар Ерөнхийлөгч боллоо" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.
Мөн тус ордыг Сенттера Гоулдад өгч байгаа нь араасаа хэд хэдэн эрсдлийг дагуулж болохуйц юм. "Сентерра гоулд Монголиа” компани Бороогийн ордыг ашиглан баялгийг хэдэн жилийн дотор гадагшаа гаргасан. Бороогийн ордыг ашиглаж дууссан учир Гацууртын ордыг ашиглахаас өөр аргагүй болчихоод байгаа. Үүний тулд "Урт нэртэй” хуулийн үйлчлэлээр ашиглаж болохооргүй байсан Гацууртын ордыг стратегийн ордод хамруулахаар зүтгэж эхэлсэн. Энэ нь ч биеллээ олж, тэд стратегийн ордод Гацууртын ордыг хамруулсан юм. Өчигдөр тэд асуудлыг эцсийн байдлаар өөрсдөдөө ашигтай байдлаар шийдүүллээ. "Сенттера гоулд"-ынхан Засгийн газрыг уг асуудлыг нэн яаралтай их хурлаараа хэлэлцүүлж шийдүүлэхгүй бол олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж мэдэгдээд байгаа. Хэрэв өчигдөр ийм шийд гараагүй байсан бол манай улс дахин арбитрт дуудагдах байлаа.
Тус компани өмнө нь манай "Бороо"-гийн ордыг ашиглаж байсан. Гацууртын орд газар тус газраас хэдхэн километрийн зайнд л оршдог. Товчоор хэлбэл бүх техник хэрэгслэл нь бэлэн. Сайн шиг худлаа ярьдаг хүнээр бол тэд нэг дайралтаар л байхгүй хийнэ. Бид ашгаа авахаар хүлээх зуур аль хэдийнээ алтны нөөц нь дууссан байх магадлалтай. Хөрөнгө оруулж буй тус компани нь "алтан үе”-ээ өнгөрөөж буй Канад компани гэхэд болно. Киргиз дэх том алтны орд нь улс төрийн болон нийгмийн томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэр ч утгаараа өнөөдөр тус компанийн хувьцаа унасаар байна. Мөн манайхан энд алтны нөөцөө 50 тонн гэж тооцоолох зуур "Сенттера гоулд"-ынхан нөөцөө 105 тонноор өгсөн.
Ямартаа ч урт хугацааны турш маргаан дагуулаад байсан Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ гаргалаа. Одоо харин Засгийн газар тусгай хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоох вэ сонирхол татаж байна. Ноён уулын сав газар Киргизийн түүхийг давтах уу үгүй юу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Бас Гацууртын ордын асуудалд Ерөнхийлөгч хориг тавих уу гэдэг ч сонирхолтой асуулт хэвээр үлдлээ.
Г.Ган
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||