- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ноён уулыг тусгай хамгаалалтад авч, гацууртын ордыг ашиглахаар болов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өчигдөр Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах болон Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох шийдвэр гаргалаа. Гацууртын ордыг ашиглахад Ноён уулан дахь Хүннүгийн үеийн түүхийн дурсгал сүйднэ гэх эсэргүүцэл олон нийтийн зүгээс болон зарим улстөрчдөөс гарсан тул алтны ордын ашиглалтын талбай болон түүхийн дурсгалт газрыг зааглаж, хамгаалалтад авах шийдвэр гаргаж буй юм.
Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Уянга "Хүннүгийн түүхээ 50 тонн алтны төлөө ухах боллоо. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 105 тонноор нөөцөө тооцож өгсөн байтал Засгийн газар 50 тонноор оруулж ирлээ. Гарцаагүй маш өндөр үнээр "Сентера гоулд”-д өгөх боллоо. Түүхийг минь ядаж бидэнд үлдээгээч. Эцэг, эхийнхээ хийсэн бүхнийг та бүхэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нураасан. Газар доор байгааг нь ухаж авсан. Одоо би Засгийн газарт итгэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Ноён уулыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой. Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх юм бол чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод байна. Цэвдэгт гарцаагүй нөлөөлнө гэж байгаа” гэхэд уг асуудлыг оруулж ирсэн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, "Шинжлэх ухааны байгууллагуудыг оролцуулсан, маш олон талын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуул-сан. Байгаль хамгаалагчдын холбооноос 105 тонн алтны нөөцтэй гэсэн мэдээлэл гаргаж тавьсан. Гацууртын ордын асуудлыг хэлэлцэх үед энэ талаар ярих нь зөв байх. Манай Байнгын хороогоор Ноён уулыг хамгаалалтад авах тухай асуудал л яригдсан" гэсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, "Ноён уул орчмын газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахын тулд наад зах нь 36 мянган га талбайг хамгаалалтад авах хэрэггэй болно. Иймээс 11 мянган га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар, 405 га талбайг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар Засгийн газраас оруулж ирсэн саналыг Байнгын хороо дэмжсэн. Хэрэв гишүүд Ноён уул орчмыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авья гэвэл тогтоолын төсөл санаачилж өргөн барих шаардлагатай” гэв.
Ингээд тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71 хувь нь дэмжиж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус тусгай хамгаалалтад авахаар боллоо. Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ гаргаж, тусгай хамгаалалтад авсан газар болон ашиглалтын талбайн хилийн цэсийг Засгийн газар тогтоох юм.
Дараа нь "Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг асуудлыг чуулганы өнгөрсөн сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив.
А.АМИНА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||