Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганхуяг: Манай банкууд 30 сая ам.долларын зээл ч өгч чадахгүй

Д.Ганхуяг: Манай банкууд 30 сая ам.долларын зээл ч өгч чадахгүй Ж.ЦОГЗОЛМАА

"Бизнес, хөгжил” булангийн зочноор "Нью ком” группийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуягийг урилаа.

-Монголын эдийн засгийн форум "Монголдоо бүтээцгээе” уриан дор боллоо. "Нью ком” групп ч эх орондоо үйлдвэрлэе, бүтээе гэж уриалдаг. Тиймээс энэ удаагийн форумын талаарх сэтгэгдлийг тань сонсмоор байна?

-Төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулж, стратегийн бодлого, төлөвлөгөөгөө ярилцана гэдэг маш чухал. Эндээс шинэ шинэ санаа, боломж ч гарна. "Нью ком” группийн хувьд 21 дэх жилдээ ажиллаж байна. Бид урт хугацааны стратегийн, Монгол Улсдаа шинэ техник, технологи нэвтрүүлдэг, эдийн засгийг хөгжүүлэхэд тус дөхөм болдог дэд бүтцийн салбарт бизнесээ явуулж байна.

Харилцаа холбоо гэхэд "Мобиком”, агаарын тээвэрт "Изинис”, эрчим хүч гэхэд Салхитын анхны салхин цахилгаан станц зэргийг дурдаж болно. Манай групп зөвхөн эдгээр бизнесээс гадна санаачилгаараа Өрсөлдөх чадварын төвийг байгууллаа. "Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэе” гэж хүмүүс ярьж байна. Тэгвэл энэхүү Өрсөлдөх чадварын төв үүнд томоохон нөлөө үзүүлнэ. Ингэснээр бид юугаараа дэлхийд танигдаж, давуу талаа харуулах вэ гэдгээ шийдэх тод жишээ болно. Өрсөлдөх чадвараа сайжруулж байж эдийн засгаа тэнцвэржүүлж, урт хугацаандаа савлагаагүй зах зээлийг бий болгоно шүү дээ.

-Танай групп Монголын бизнест хүчээ сориод хүнээр бол эрийн цээнд хүрчээ. Энэ хугацаанд бизнес эрхлэх орчин, боломж, нөхцөлд дүн тавьж, өөрийн гэсэн байр суурьтай болсон байх. Монголд бизнесийн орчин ямар байна вэ. Төр, хувийн хэвшлийн оролцоо тэнцвэртэй байж чадаж байна уу?

-Энэ бол чухал асуудал. Манайх үндэсний томоохон групп компани. Ялангуяа, дэд бүтцийн салбарт ажиллаж байгаагийн хувьд байнга, өдөр тутам төр, засгийнхантай харилцаж байдаг. Харилцаа холбоо, эрчим хүч, агаарын тээвэр зэрэг нь системээрээ урагшилдаг. Өөрөөр хэлбэл, дэлгүүрт бараагаа зарж байгаа хүнд төр засгийн оролцоо гэхээргүйгээр, бараагаа авчирч зараад л ашигтай ажиллана. Гэтэл бидний бизнес цэвэр төр, засгийн бодлого, бусад салбараа хэрхэн дэмжиж байна, амласан амлалт гэрээ хэлэлцээрээ хэрхэн мөрдөж байна зэргээс их хамаардаг. Тэгэхээр өдөр бүр асуудал, бэрхшээл тулгарна. Хувийн хэвшил өөрөө менежментээрээ аваад явах боломжтой дэд бүтэц зэрэг салбарт төр, засаг нэг их ороод баймааргүй байгаа юм. Өнөөдөр үнэ нь буурч байгаа салбар бол Монголд харилцаа холбоо, электрон бараа л байна. Гэтэл ам.долларын ханш жаахан өслөө гэхэд л талх, таксины үнэ нэмэгддэг. Үүний хажууд сүүлийн хэдэн жил цэвэр өрсөлдөөний үндсэнд харилцаа холбооны үнэ буугаад байна. Энэ юу хэлээд байна гэхээр, хувийн хэвшил цаашдаа арилжааны маягаар хөгжих салбараа аваад явж чадах нь, үүнд төр, засаг оролцоод баймааргүй байна гэдгийг харуулж байгаа юм. Хувийн хэвшил аль нэг салбарыг аваад явах нь төрд хоёр том давуу талыг бий болгодог. Нэгдүгээрт, татвар тө­лөгч­дийн мөнгөөр эл­дэв татаас өгөх нь багас­на. Хоёрдугаарт, тэр салбарын үйл ажиллагааг явуулах гэж толгойн өв­чин болж төсвийн мөнгийг үрэх хэрэг байхгүй болно. Тухайн салбар нь хөгждөгөөрөө хөгжиж, төр татвараа аваад хэрэгтэй салбартаа хөрөнгө оруулаад явах бизнесийн оновчтой зарчмыг мөрдөх хэрэгтэй байна.

-Монголын бизнес эрхлэгчид хямралтай тулгарч, их алдагдал хүлээж байгаагаа ярьж байна. Бизнес эрхлэхэд улам хүнд боллоо гэх юм. Танай группийн хувьд байдал ямар байна?

-Нийтлэг, адилхан байгаа шүү дээ. Манай групп 20 орчим компанитай. Ноднин болон энэ оны эхний улиралд ч байдал хэцүү байна. Том бизнес авч байгаа компаниуд зээл авч таарна. Гэтэл бидэнд хэрэгтэй 50-60 сая ам.долларын зээлийг дотоодын банкууд өгч чаддаггүй. 20-30 сая ам.долларын зээлийг ч бараг өгч чадахгүй. Өгье гэсэн ч хүү нь маш өндөр байдаг. Тиймээс бид олон улсын санхүүгийн байгууллага болох IFC, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд ханддаг. Тэдний хувьд нөхцөл нь хамаагүй бага. Том бизнес хийж байгаа хүмүүс том зээлийг гадаадаас ам.доллараар авч байна. Гэтэл бид эндээ үйл ажиллагаа явуулахаар орлого маань төгрөгөөр орж ирж байна. Ханш 5-6 төгрөгөөр өөрчлөгдөхөд бид эрсдэлээ үүрээд явдаг. Гэтэл 200-400 төгрөгөөр савлана гэдэг бол ялангуяа, гадаадаас том зээл авсан компаниудад маш хүнд тусна. Тиймээс бид одоо энэ хүндрэлтэй байдлаас гарах арга замаа хайж байна. Үндэсний үйлдвэрлэгч, суурь бизнесээ хямралаас авч гарах үүрэг төрд байгаа шүү дээ.

-Гэтэл энэ хямралын хажуугаар албаны зарим хүний амнаас "Монголд бизнесийн орчин хэвийн байгаа. Валютын ханшийн эрсдэл зэргээ компаниуд өөрсдөө хариуцах ёстой” гэж ярьж байна лээ?

-Энэ бол буруу. Бид тодорхой хэмжээгээр бизнесийн модел, загварт ороод явдаг. Гэхдээ хэн ч хүлээхээргүй 300-400 төгрөгийн ханшийн зөрүү гэдэг бол хэвийн бус зүйл. Энэ тохиолдолд төр заавал тохируулга хийх, урьдчилан сэргийлэх арга замыг анхаарч, бодож байх ёстой.

-Ханшийн өсөлтөөс болоод компаниуд ажилтнуудаа ихээр цомхотгож байна. Танай группийн хувьд ямар байна вэ. Үнэхээр цомхотголоос өөр сонголтгүй болоод байна уу?

-Манайд ч бас то­дорхой хэмжээгээр цом­хотголын асуудал яригдсан. "Мобиком” гэхэд бүтцийн өөрч­лөлт хийж, давхардсан албан тушаал зэргийг өөрчилж, үйл ажиллагаагаа цэгцтэй бол­гоод шинэчилж байна. Уг нь бизнес цаашдаа хурдтай өсөх нь ойлгомжтой байвал бид улам үйл ажиллагаагаа өргөжүүлнэ шүү дээ. Гэтэл одоо бизнес валютын ханшийн зөрүүнээс үүдэн том групп, компаниуд яах аргагүй тохируулга хийхээс аргагүй болоод байна.

-Тэгвэл төрөөс хям­ралын эсрэг ямар "эм”-ийг та бүхэнд санал болговол байдал дээрдэх болов уу?

-Хууль эрх зүйн орчин их тодорхой байх хэрэгтэй. Ялангуяа, урт хугацааны том төслүүд дээр. Хоёрдугаарт, үүрэг хариуцлага, амлалтаа биелүүлмээр байна. Гуравдугаарт, шаардлагагүй салбар руу төр битгий бизнес хийгээч гэж хэлмээр байна.

-Сэдвээ жаахан өөр­чилье. Өнгөрсөн жил инфляц хоёр оронтой тоонд хүрэхэд эрчим хүч­ний үнэ нөлөөлсөн юм билээ. Ер нь эрчим хүчний үнийг бууруулах боломж бий юу. Өрсөлдөөн хэрэгтэй байна уу?

-Үнэ гэдэг харьцангуй ойлголт. Та бүхэн 1990-ээд онд талх, таксины үнэ хэд байсныг статистикаас хараад өнөөдөр хүртэл хэдэн мянга дахин нэмэгдсэнийг харьцуулаад үзээрэй. Эрчим хүчний үнэ яав гэдгийг бас хараарай. Эрчим хүч гэдэг өөрөө суурь үнэ. ОХУ шатахууныхаа үнийг нэмэхэд Монголд тээвэрлэлтийн зардал өсчихдөг. Уг нь шатахуун 100 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд такси км нь дөрөв юм уу таван төгрөгөөр нэмэгдэх ёстой. Гэтэл адилхан 100 төгрөгөөр нэмэгдчихэж байна. Ямар ч бодит зүйл тэнд алга. Үүнтэй харьцуулахад эрчим хүчний үнийг маш олон жил барьсан. Энэ бол нэгдүгээрт, суурь үнэ, хоёрдугаарт, улс төрийн нөлөөлөлтэй байдаг. Иймд ямар ч төрийн бодлоготон, улстөрч "Би эрчим хүчний үнийг нэмлээ шүү, намайг сонгоорой” гэж хэлж чаддаггүй. Энэ бол зөвхөн Монголд биш, дэлхий дахины практик. Тэгэхээр тэр болгонд тухайн улстөрч дараагийн хүндээ хариуцуулж үлдээгээд явдаг. Ингэж хуримтлуулж явсан юм чинь тодорхой хугацааны дараа болохоо болино. Эрчим хүчний салбар ноднин жил 70-80 тэрбум төгрөгийн татаас авсан. Энэ чигээр нь дараад байвал тариф ч нэмэгдэргүй бүх юм болоод байгаа юм шиг хэр нь нөгөө талд нь татвар төлөгчдийн асар их мөнгө энэ салбарыг амьд байлгахын тулд зар­цуулагдаж байна. Иймд энэ салбараа эрүүлжүүлэхийн тулд тарифаа бодитой төвшинд хүргэж, хэрэглэгчдийн нуруун дээр ачаа өгөхгүйгээр бага багаар өсгөдөг зөв тогтолцоо руу орох хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр үнийг дарж байгаад 2-3 жилд 5-10 хувиар үнээ өсгөчихөөр үүнийг зарим нь бөөн шуугиан болгож байна. Энэ нь үнэд дөнгөж гурван төгрөгөөр нөлөөлөх байтал 100 төгрөгөөр барааныхаа үнийг нэмчихээд "Цаана чинь эрчим хүчний үнэ өссөн” гэж хэлээд дундаас нь 97 төгрөгийн давхар ашиг олоод сууж байгаа хүмүүс олширч байна. Энэ бол эрүүл бус сэтгэлгээ.

-Эрчим хүчний гол эх үүсвэр болох тавдугаар цахилгаан станцыг барих консерциумд "Нью ком” групп багтсан. Энэ станцын ажил маш их удаж байна. Халуун цэг дээр нь ажиллаж байгаа хүний хувьд юу саад болоод байгааг нь ний нуугүй ярьж өгөөч?

-Тавдугаар цахилгаан станцыг барихаар шалгарсан консерциумд дөрвөн компани бий. Тэдгээрийн нэг нь "Нью ком” групп. Төслийг Монгол талаасаа хариуцан ажиллаж хүн нь би. Энэ бол яах аргагүй ужиг төсөл. Энэ ч гэлтгүй эрчим хүчний ужиг төсөл олон бий. Жишээлбэл, та бүхэн усан цахилгаан станц гэж олон жил сонсч байна. Эгийн голын усан цахилгаан станц гэхэд яригдсанаасаа хойш 20 жил боллоо. Тавдугаар станц яригдсанаасаа хойш 7-8 жил болж байна.

Бид 30-40 жилийн өмнө л томоохон станцууд барьж байж. Тухайн үеийн систем нь ч огт өөр. Тэгэхээр энэ нь цоо шинэ төсөл болж байгаа юм. Үүн дээр нэмээд хэлэхэд, эрчим хүчний салбар маань систем, урт хугацаанд ажил нь явж байдаг. Нэг станцыг бид 4-5 жил биш харин 40-50 жил ашигладаг. Гэтэл ажил нь сонгуулийн эргүүлгээр явдаггүй байхгүй юу. Зарим бизнес сонгуулийн эргүүлгээр явж болно. Жишээ нь, нэг уурхайг дөрвөн жилийн дотор ухаж гаргаад, татвараа өгөөд гараад явчихаж болно. Гэтэл бид станц барьчихаад дөрвөн жилийн дараа ашгаа авчихаад явлаа, гарлаа гэж хэлж чадахгүй. Үүнээс цааш дахиад тав, зургаа, долоо найман Засгийн газар дамнах ёстой. Үүний цаана маш том улс төрийн дэмжлэг, эрмэлзэл байх ёстой юм. Тэгэхгүйгээр нэг дарга нь салхи сайн гээд, нөгөө нь салхи шиг хэрэггүй юм байхгүй, ус сайн гээд байвал салбар хөгжихгүй.

Тавдугаар цахилгаан станцын хувьд манай консерциум шалгараад өнгөрсөн намраас Хөлийн гол, Ургах наран хорооллын орчимд бүх судалгаагаа хийгээд, ТЭЗҮ-ийг нь дахин шинэчлээд бараг дуусч байна. Одоо концессийн гэрээ жаахан удаашралтай байна. Энд нэг зүйлийг онцлоход, тавдугаар цахилгаан станц Монгол Улсын дулаан, цахилгааны нэг чухал хэсэг болохоос гадна концессийн гэрээгээр явж байгаа хамгийн том төслүүдийн анхных нь. Энэ том төслүүд нь хэр амжилттай хэрэгжихээс бусад том төсөлд хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах эсэх нь хамаарна.

-Энэ төсөлд гадаадын хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байна. Удаад сунжраад байхаар ямархуу хүлээлттэй болж байгаа бол?

-Тавдугаар станцын хувьд Франц, Солонгос, Япон гэсэн олон улсын маш туршлагатай, том групп компаниуд ажиллаж байна. Эдний зүгээс Монголд хууль эрх зүйн орчин маш тогтвортой байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эн­гийнээр хэлэхэд, амласандаа бай гэсэн үг шүү дээ. Гэтэл өнөөдөр нэг дарга нь хэлсэн ч маргааш тэр дарга нь өөрчлөгдөхөд дараагийн дарга нь "Өө, үүнийг чинь би мэдэхгүй. Өөр замаар явна” гэвэл хэцүү. Манай улсад 70, 80 тэрбум ам.долларын эдийн засагтай болох боломж байна. Гэхдээ манай шингээх чадвар нь бага. Иймд үүнийг хангахын тулд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал гэдгийг бид ойлгож байна.

-Уг нь Концессийн хуулийг хувийн хэвш­лийнхэн алга ташин угтаж авсан. Гэвч энэ хууль, хуулиар зохицуулагдах гэрээ нь хүлээгддэг, уддаг, зарим яам, Тамгын газрын удирдлага нь энэ гэрээгээ ч ойлгодоггүй гэсэн шүүжлэл их байх юм?

-Үнэн. Энэ хууль батлагдаад 3-4 жил боллоо. Төр, хувийн хэвшлийн хэрэгжүүлэх төслүүд гээд жил бүр шинэчлэх том төслүүд бий. Гэвч одоогоор хэрэгжсэн нь алга. Сүүлийн үед ганц, хоёр төслийн концессийн гэрээ нь зурагдлаа гэсэн мэдээ л байна. Гэрээ батлагдсанаар шууд хэрэгжинэ гэсэн баталгаа бас биш. Түүнийг дагасан арилжааны гэрээнүүд, санхүүжилтээ баталгаатай болгоно, техник технологио шийднэ. Тэгэхээр тэдгээр төслүүд 100 хувь хэрэгжих үү гэдэг нь бас асуудалтай.

Төр, засгийн зарим төвшинд концессийн гэрээг зүгээр л төр үүргээ хувийн хэвшил рүү хаячихна. Тухайн хувийн хэвшил нь тэр ажлыг авч явж байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй хариуцлагыг нь тооцоод сууж байна гэсэн ойлголт байна. Энэ бол буруу. Уг нь төрийн авч явахад хэцүү дэд бү­тэц зэрэг салбарын үйл­чил­гээний хэсгийг хувийн хэвшил авч, төр тодорхой дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил түүнийг нь тодорхой хэмжээгээр арилжааны хэлбэрт оруулж амжилттай ажил­луулахыг зорьдог зүйл шүү дээ. 

-Тавдугаар цахилгаан станцын концессийн гэрээ батлагдахгүй байсаар энэ оны эхний улирал шувтарлаа. Хоёрдугаар улиралд энэ ажил амжих уу. Хэрэв энэ онд станцын ажил эхлэхгүй бол та бүхэн ямар алдагдал хүлээх вэ?

-Манай консерциум өнгөрсөн намар Засгийн газартай тохиролцоонд хүрсэн. Станцын байрлалыг өөрчилсөн шүү дээ. Энэ мэт станцтай холбоотой зардлаа бид өөрсдөө гаргая гэсэн. Шинэ газар нь цэвдэгтэй гэвэл энэ бидний цэвэр алдагдал болох юм. Өөрөөр хэлбэл, бид санхүүгийн болон судалгаа хийх үүрэг хариуцлагаа хүлээгээд юмаа хийгээд үндсэндээ дууссан. Техникийн асуудлаа одоо Эрчим хүчний яамныхантай яриад тодорхой төвшинд урагштай явж байгаа. Гэтэл концессийн гэрээнээс гадна 5-6 суурь гэрээ байгаа юм. Цахилгаан, дулаан худалдаж, худалдан авах гэрээ, нүүрсний, усны гэрээ зэрэг бий. Энэ намар гэхэд энэ бүхэн амжих болов уу гэсэн найдлага байна.

Үйл ажиллагаа явуулаагүй учраас үйл ажиллагааны алдагдал одоогоор байхгүй. Гэвч Засгийн газар гэнэт "Тавдугаар цахилгаан станцыг барихгүй” гэ­чихвэл бид 5-10 сая ам.долларын цэвэр алдаг­дал хүлээх юм. Ямартаа ч одоо Засгийн газар ч, бид ч энэ цахилгаан станц хэрэгтэй гэдгийг нь мэдэж байгаа, бас хүлээж байгаа.

 

ЗУУНЫ МЭДЭЭ

Д.Ганхуяг: Манай банкууд 30 сая ам.долларын зээл ч өгч чадахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани