- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны үнэ таамгийг будлиулав
Brent, WTI (West Texas In¬termediate) бенчмарк үнэ гурав дахь өдрөө өсч байгаагаас зах зээлийн цаашдын чиг хандлагад баримжаа алдсан Холбооны нөөцийн систем байдлыг харзнахаар "хаалгаа дутуу хаагаад” анаж сууна. Газрын тосны үнэ дахиад өссөн ч АНУ, Европын зах зээл дээр байдал тодорхой бус хэвээр. Даваа гарагийн арилжаагаар Нью-Йоркийн S&P 500 индекс 0.4 хувиар өсч, 1891 боллоо. Арилжааны эхний минутад бенчмарк индекс нэг хувиар өслөө.
Газрын тос олборлолтын хэмжээг багасгах талаар яриа хэлэлцээ өрнөж эхэлж байгаатай уялдан Brent, WTI- ийн үнэ сүүлийн гурван долоо хоногт үнэмлэхүй өсөөд байгаа юм. Гэвч Brent-ийн өссөн үнэ Европ тивийн гол индексүүдийг өөд нь татаж чадсангүй. Еврогийн ам.доллартай харь- цуулсан ханш энэ долоо хоногт үнэмлэхүй чангарсантай зэрэгцэн Euro Stoxx 600 индекс 1.6, экспорлогчдод тулгуурладаг Франкфуртын Xetra Dax индекс 2.4 хувиар уналаа. Нэгдүгээр сарын 6-нд ОХУ-ын Эрчим хүчний сайд тус улс олборлолтоо багасгах талаар ОПЕК, Саудын Арабтай тохиролцоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Уг мэдэгдлээс хойш Brent-ийн үнэ баррель нь 35.84 ам.доллар болтлоо өссөнтэй эдгээр уналт уялдаж чадахгүй байна.
Сүүлийн 12 жилийн доод түвшин буюу баррель нь өнгөрсөн долоо хоногт 27.1 ам.доллар болтлоо унасан Brent газрын тосны үнэ ганц өдрийн дотор 32 хувиар өссөн нь аварга амжилт болсон. Дараа нь буцаад буурч, 34.15 ам.доллар болсон ч өдрийн дүнгээр 3.2 хувийн өсөлттэй гарсан. Мөн 34.82 ам.доллар болтлоо өссөний эцэст буусан АНУ-ын WTI-ийн үнэ эргээд хоёр хувиар өсч, баррель нь 32.96 ам.доллараар үнэлэгдэж байна.
Рублийн ам.доллартай харьцах ханш хоёр хувиар чангарч, Москвагийн RTS үнэт цаасны индекс 3.1 хувиар огцом өслөө. Дэлхийн газрын тосны үнэд дахиад томоохон өөрчлөлт болж болзошгүй хэмээн IFR Markets-ийн стратегич Дивян Шах үзэж байна. "Олборлогчид үнэ бууралтыг зогсоохоор хамтран арга хэмжээ авах сонирхолтой болж байгаа нь газрын тосны зах зээлд эрсдэлийг бууруулна” хэмээн тэрбээр өгүүллээ.
Гэхдээ олборлолт бууруулах асуудлаар нэгдсэн тохиролцоо бүхий гэрээ байгуулах боломж хомс байгааг зах зээл судлаачийн зарим нь анхааруулсаар байгаа юм. "Зарчмын хувьд олборлолтыг таван хувь багасгаснаар олох ашгийн хэмжээ нь нэг баррель газрын тосны дундаж үнийг хоёр ам.доллараар өсгөх үеийнхээс бага л байх болно” хэмээн Cap¬ital Records-ын Жулиан Жэссоп тайлбарлав.
"Байдал хувирч болох бусад шалтгаан байна. Бодит байдал дээр ОПЕК-ийн удирдлага түрэмгий бодлогоо сулруулж, газрын тосны зах зээлд зохицуулалт үүсгэх талаар ОПЕК-ийн гишүүн бус улсуудтай яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн болохоо мэдэгдэж эхэллээ. Урьд нь иймэрхүү яриа хэлэлцээ өрнүүлэх тухай огт ярьдаггүй байсан. Газрын тосны үнэ энэ хэвээрээ өсөх аваас ОХУ-ын албаны ганц хоёр хүний хэлсэн үгнээс ч илүүгээр байдал тогтворжих суурь болж өгнө” хэмээн ноён Жэссоп өгүүллээ.
Газрын тосны зах зээл дэх арилжаачид Холбооны нөөцийн системийн бодлого тодорхойлогчдын гаргах шийдвэрийг ч анхааралтай ажиглаж байгаа юм.
"Холбооны нөөцийн систем 2016 онд бодлогын хүүтэй холбоотой одоогийн тооцоогоо өөрчлөх болов уу гэсэн үндэслэл бага. Энэ онд бодлогын хүү гурван удаа өснө гэж АНУ-ын эдийн засагчид тооцоолдог. Гэхдээ ирэх гуравдугаар сард хүү өсөхгүй бол цаашид байдал тодорхойгүй болно” хэмээн Societe Generale-ийн стратегич Кит Жюкс тайлбарлаж байна.
Дэйв Шеллок
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||