- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Англи хэлээр CV яаж бичих вэ?
Англи хэлээр CV яаж бичих вэ? гэсэн энэхүү нийтлэлийг АНУ-ын Tufts Их сургуулийн Флетчер сургуулийн мастерийн оюутан Б.Хонгорзул өөрийн khongi.com сайтад боловсруулан нийтэлснийг залуус та бүхэндээ хүргэж байна.
Аливаа ажил албанд ороход, өргөдөл гаргаж маягт бөглөхөд байгууллага компаниуд хамгийн түрүүнд өөрийн чинь CV-г нэхдэг. Монголд төрийн албан хаагчийн маягт гээд бэлэн албан бланк бөглүүлдгийг санаж байна. CV түүнтэй төстэй, агуулгаараа ойролцоо хэдий ч яг сайн ярьвал маш нарийн хийгдэх ёстой албан баримт юм. Сүүлийн үед гадаад гэлтгүй монгол дахь албан байгууллага, компаниуд хүмүүсийг ажилд авахдаа CV-г англи хэл дээр шаарддаг болсон учир шинээр ажилд орох гэж буй шинэхэн төгсөгчид, ажлаа солих гэж байгаа хүмүүст зориулан Англи хэл дээр CV яаж бичих талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэе…
Зайлшгүй байх:
- Нэр
- Одоогийн холбоо барих мэдээлэл болох шуудангийн хаяг, утасны дугаар, имейл хаяг
Нэмэлтээр байж болох:
- Иргэншил
- Түр болон байнгын оршин суудаг хаяг
Зайлшгүй байх:
- Магистрын болон баклаврын боловсрол
- Авсан зэрэг, хөтөлбөрийн нарийвчлал, судалгааны сэдэв, авч байсан тэтгэлэг, эхэлж дууссан (төгсөөгүй бол дуусах) хугацаа
- Голч оноо буюу GPA (гэхдээ энэ нь санхүү болон консалтын чиглэлээр ажиллах хүсэлтэй хүмүүст нарийн хардаг бололтой. Ерөнхийдөө ажлын байрны шаардлагаас л хамаарна)
Нэмэлтээр байж болох:
- Хамрагдаж байсан тусгай сургалт, хөтөлбөрүүд, түүнээс авч байсан сертификат
- Сургуулийнхаа аль нэг бүлэг, байгууллагад лидершип алба хашиж байсан эсэх
- Гадаадад сурч байсан эсэх
Зайлшгүй байх:
- Өмнө нь эрхэлж байсан ажлууд
- Орох гэж буй ажилтай чинь хамаатай цагийн ажлууд
- Орох гэж буй ажилтай чинь хамаатай байж болох дадлагын ажлууд
- Дээрх ажиллаж байсан байгууллагуудын нэр, ажиллаж байсан хугацаа, байршил, ажлын томилгоо болон түүний салбар
- Тухайн үүрэг бүрт оногдож байсан хариуцлага, түүндээ гаргасан амжилт
Нэмэлтээр байж болох:
- Хамааралтай хийж байсан сайн дурын ажил
Нэмэлтээр байж болох мэдээлэлийг товч тайлбарлавал:
- Languages (гадаад хэл мэддэг бол түүнийг хэр хэмжээнд мэддэг гэдгээ. Үүнийг илэрхийлэхдээ native, fluent, proficient, working knowledge гэж товч хэлж болно)
- Personal (хувийн мэдээлэл-Үүнд иргэншил, болон ажлын зөвшөөрөл, гадаадад ажилласан байсан эсэх)
- Activities (янз бүрийн лидершип арга хэмжээнд оролцсон, хувь нэмэр оруулсан, ажлыг гардаж хийсэн талаар)
- Publications (ном хэвлэл эрхэлж гаргаж байсан бол түүнийхээ талаар)
- Presentations (олон улсын том хурал, чуулганд илтгэл тавьж байсан эсэх)
- Honors or awards (өрсөлдөөнт тэтгэлэг, шагнал авч байсан эсэх)
- Community involvement or volunteer positions (Нийгмийн сайн дурын ажилд оролцож байсан эсэх)
- Professional activities (мэргэжлийн байгууллага, зөвлөл холбоодын гишүүн бол түүнийгээ)
- Teaching experience (Багшийн ажилд өрсөлдөж байгаа бол ямар сэдэв, ямар оюутнуудад, хэдий хугацаанд зааж байсан)
- Research experience (их сургууль, судалгааны ажилд өрсөлдөж байгаа бол өөрийн хийж байсан судалгаа, судалгааны сэдэв, арга барил, судалгаа чинь хэвлэгдсэн бол түүнийхээ талаар)
- References (чиний талаар асууж холбоо барьж болох 3-5 хүний нэр, холбоо барих имейл жагсаана. Энэ нь ихэвчлэн хамгийн сүүлд ордог эсвэл оруулахгүйгээр хасаад "References provided upon request” гээд орхиж болно)
- Англи хэл дээр CV бичихийн тулд мэдээж дээд зэргийн мэргэжлийн үг хэллэг байх ёстой. Жишээлбэл чи судалгаа хийсэн бол "I did research on XYZ” гэхгүй "I conducted research on XYZ”. Тиймээс тухайн ажлаа нарийвчлан тайлбарлахын тулд дараах үйл үгнүүдээс тохируулан сонгож болно. Утгыг нь ойлгохгүй бол тольноос харж байгаад оновчтойг нь сонгоорой.
Формат гэдэг нь чи мэдээлийнхээ дэс дарааг 2 нүүрэн дээр яаж байрлуулж тавихыг хэлж байгаа юм. Чи үүнийг хэрхэн байрлуулснаас чиний уншигчийн авах мэдээлэл их хамаатай. Форматыг үндсэн гурван төрөлд ангилж болно:
- Chronological буюу чи боловсрол, ажлын туршлагаа цаг хугацааны хувьд хамгийн сүүлээс нь түрүүлж бичнэ. (Энэ формат хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гүйлгэж харахад амар, цэгцтэй байдаг учраас)
- Функционал буюу чиний ур чадварын давуу талуудыг түрүүлж харуулдаг. Цаг хугацаа нь дээр доор ордог тул энэ баргийн нөхцөлд тохиромжтой биш. Онцгой үед хэрэглэж болох.
- Дээрх хоёр форматын холимог.
CV чинь гүйлгээд харахад л бүх мэдээлэл нь цэгцтэй, дэс дараатай байх ёстой. Ингэхийн тулд чи
- Bullets
Үзэмжийн хувьд дараах зүйлсийг мэдсэн байхад илүүдэхгүй:
- Нэгээс илүү нүүртэй бол хуудсаа дугаарлах
- Цагаан, эсвэл цайвар цагаан цаас хэрэглэ. Саарал, дахин боловсруулсан цаас дэмий
- Цаасны захаас 1.2-2.5 см эргэн тойрон зайтай байлга
- 10-12 хэмжээстэй үсгээр бич (font)
- Аль болох түгээмэл хэрэглэгддэг фонт ашигла (Arial, Times New Roman)
Түгээмэл асуугддаг асуултууд:
Ø Би CV-гээ хэдэн хуудас бичих вэ?
- Ерөнхийдөө таван жилээс доош хугацаанд ажилласан туршлагатай хүмүүс цэгцтэй нэг нүүр resume бичиж чадах ёстой. Үүнээс олон жилийн туршлагатай хүн хоёр нүүр болон нэмэлт мэдээлэлтэй CV бичиж болно. Мөн CV-ны хэмжээ салбар салбарын байгууллагуудаас шалтгаалж өөр өөр байдаг тал бий.
Ø Төрсөн он, сар, өдөр, гэр бүлийн байдал, хүүхдийн тооны талаар мэдээлэл нэмэх хэрэгтэй юу? Зургаа хавсаргах уу?
- Ажилд орох гэж байгаа байгууллага компани чинь Америк бол эдгээр мэдээлэл аль нь ч хэрэггүй. Америкийн хуулиар ажлын байранд шаардагдахгүй хувийн мэдээллийг албан байгууллагууд нэхэх эрхгүй байдаг. Мөн өөрийн зургийг нэмэх хэрэггүй.
Ø Улс төрийн холбоотой ажлын талаар оруулах хэрэгтэй юу?
- Үүнд хариулахын тулд эхлээд "энэ мэдээлэл үнэхээр хэрэгтэй юу?” гэдгийг өөрөөсөө асуу. Уншигчид чинь энэ мэдээлэл хамааралтай бол нэмэх нь зүйтэй.
Ø Хэзээнээс эхэлж мэдээллийг оруулах хэрэгтэй вэ?
- Ерөнхийдөө баклаврын зэрэг авснаас хойших бүх мэргэжлийн ажлын байрыг хамруулдаг. Гэхдээ их удаан хугацааны туршлагатай хүмүүс сүүлийн үеийн ажлыг дэлгэрэнгүй бичээд дээр үеийнхээ ажлын талаар товч дурьдаж болно.
Ø CV-г имейлдээр явуулж болох уу?
- Өнөө цагт CV-г имейлээр авах болон онлайн цуглуулдаг цахим хувилбарууд бий. Тиймэрхүү юманд өгөхдөө анхнаас нь зааврын дагуу хийх нь зүйтэй. Монголчууд ихэвчлэн Microsoft Word програм дээр л ажиллаж чаддаг. CV-гээ явуулахдаа PDF формат руу оруулж явуулах нь илүү тохиромжтой. Ингэснээр өөр хүн мэдээллийг чинь өөрчлөх боломжгүй, фонт танигдахгүй гэх мэт олон асуудлаас таныг аварна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||