- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Заамарт “нинжа” нар эрдэнэт хүний амь насыг хохироох шахжээ
Харин одоо тэд нэг л өөр болжээ. Айдас хүйдэстэй, дуу цөөтэй угтав. Зам зуурын хэдэн айлаар орж үзэхэд "Хүүхдүүд минь ээ, сүүлийн үед "нинжа” нар нэмэгдэж байна. Сар шинэ дөхөөд ирэхээр гадна, дотны "нинжа” нар энд цугларч, бидэнд байтугай харуул хамгаалалтын хүмүүст дийлдэхээ байлаа. Хөл хөдөлгөөн улам ихэсч, мал маллахад хэцүү байна. Бүр нөхөн сэргээсэн талбайд хүртэл "нинжа” нар нүх ухаад байх юм. Бид үүнийг манай сум, орон нутгийн удирдах албаны хүмүүсийн хариуцлагагүйтэй холбоотой гэж бодож байна. Хэдэн төгрөг авчихаад хууль бус шийдвэр гаргадаг бололтой” гээд араас нь "Миний нэрийг сонин дээр битгий бичээрэй” гэж гуйгаад "нинжа” нарын ухсан нүхийг алсаас зааж өгөх юм. Өмнө нь ирэхэд "нинжа” нарын гарт сүйдсэн газарт дагуулж очиж байсан нутгийн иргэд яагаад иймэрхүү маягтай угтаж байгааг эхэндээ гайхлаа.
Гэтэл өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө "нинжа” нар буюу гар аргаар алт олборлогчид албан үүргээ гүйцэтгэж байсан хамгаалалтын албаны дөрвөн хүн рүү халдлага үйлджээ. Заамар сумын Төмстэй багийн Цагаанчулуут, Улаан энгэр, Өлийн даваа, Борбулан гэсэн чиглэлийг 2010 оноос хойш харж хамгаалж буй "Заамархаан” компанийн дөрвөн ажилтан энэхүү халдлагад өртсөн юм байна.
Шөнө 23:35 цагийн үед харуулын байрандаа нүдний хор гаргах маягтай сууж байтал хувийн жижиг тэргээр дөрвөн хүн ирээд машинаа тусгай хамгаалалттай газар руу оруулж шороо ачна гэж зүтгэжээ. Харуулын албаныхан "Энэ тусгай хамгаалалттай газар. Машин оруулахгүй” гэхэд гэрээс "нинжа” нар нэмэгдэж найман хүн болоод өөрсдийн алт хайж, шороо ухдаг багажаар зэвсэглэж, бүлэглэн зоджээ. Эхлээд чулуу шидэж, дараа нь өөрсдийнхөө шороо ухдаг 40-50 см орчим урттай хоёр талыг нь үзүүрлэсэн илжгэн чих гэж нэрлэдэг багажаар хамгаалагч нарыг цохиж унагаасан байна. Энэ багажийг машины нум төмөрөөр хийдэг юм билээ. Гэтэл ийм багажаараа хүний толгой руу цохиж, гуя руу нь сүлбэжээ. Төмрөөр цохиулсан хүмүүс ухаан алдаж, ар араасаа давхралдан унасан байна.
"Заамархаан” компанийн хамгаалалтын ажилтан Д.Одсүрэн "Тухайн үед дөрвөн хүн албан үүргээ гүйцэтгэж байсан. Гурав нь хүнд, нэг нь хөнгөн гэмтэж, шүүх цагдаад хандаад байна. Шинэ жилээс хойш гар аргаар алт олборлогчдын тоо илт өссөн. Цагаан сар дөхөх тусам хүмүүсийн уур бухимдал дээд цэгтээ хүрсэн нь анзаарагдаж байна. Үүнийг нэг талаар эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэж ойлгож болох ч хүнийг ийм айхтар төмрөөр цохих нь байж болшгүй зүйл” гэдгийг хэлж байв.
Сүүлийн үед алт хаасан газар газрын "нинжа” нар энд цугларах болжээ. Ноён уулыг тусгай хамгаалалтад авснаас хойш Заамарт ирэх "нинжа” нар нэмэгдэж байгаа гэж нутгийн иргэд ч ярьж байв. Тэд үүнийг Заамар сумын Засаг дарга болоод байгаль орчны байцаагчийн гаргасан буруу шийдвэрээс үүдэлтэй гэж үздэг юм билээ.
"Заамархаан” компанийн харуул хамгаалалтын албаны дарга Л.Мөнхбаатар "Энэхүү төрийг төлөөлсөн хүмүүсийн буруу шийдвэр, үл ойлголцлоос болж албан үүргээ гүйцэтгэхэд ч хэцүү байна. "Нинжа” нар гэрээ харуулын байрны дэргэд авчраад барьчихсан. Шаардлага тавихаар өөдөөс худал тайлбар тавьдаг, бүр халдлага үйлддэг боллоо. Албан үүргээ гүйцэтгэж байсан хамгаалагч нарыг оскавдаж, илжгэн чих гэдэг машины нумаар ирлэж хийдэг хөлдүү газар малтдаг зэвсгээрээ тархи руу цохиж гэмтээсэн. Үүнээс өмнө зохион байгуулалттайгаар хоёр ч удаа 2-3 машинтай ирж харуул хамгаалалтынхныг хөөж тууж байсан юм. Гурав дах нь энэ халдлага. Халдлага үйлдсэнээсээ хойш "нинжа” нар өдөр, шөнийн хоёр ээлжээр алт ухдаг болсон. Үүнээс өмнө шөнийн цагаар л энд тэнд, зр нь хаа дуртай газраа дур мэдэн ухдаг байлаа. Харин одоо айж ичихээ ч байж, бүр цагаандаа гарчээ. Тэд одоо Улаан энгэрт буюу харуулын байртай хамгаалалтын бүсэд хүртэл гэгээн цагаан өдрөөр улаан цайм дайрч ухаж байна” гэсэн юм.
"Нинжа” нар он гарснаас хойш Өлийн даваанд нийтдээ 80 орчим нүх ухжээ. Үүнээс Улаан энгэрийн тусгай хамгаалалттай талбайд 10 орчим нүх ухсан гэдэг бүртгэл хамгаалагч нарт бий гэнэ. Тэд энэ талаар Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Байгаль орчны байцаагч, цагдаад мэдэгдсэн ч нэг нь ч ирэхгүй байгаа аж.
Мөн харуулын байртай айлсаж буусан "нинжа” нарын гэрт 15 орчим гар аргаар алт олборлогч байнга амьдарч буй юм байна. Тэдэн дээр хотоос "Ланд-250” унаж ирсэн Ганбаатар гэгч хүн "Та нар шөнөжингөө ажиллалаа. Одоо буу. Дараагийн ээлжээ оруул” хэмээн хамгаалагч нарын дэргэд "нинжа” нартаа үүрэг даалгавар өгч "томорсон” гэнэ. "Заамархаан” компанийн харуулын ахлагч Д.Дорж "Тэр ч байтугай "нинжа” нар "Энэ бол олимпийн аварга Э.Бадар-Ууганд бэлгэнд өгсөн газар. Бид тэртэй, тэргүй энд үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой. Та нар яв, зайл” гэж хөөсөн ч тохиолдол бий. Биднийг гурван ч удаа хотоос машинтай хүмүүс ирж дарамталж байсан. Нөхцөл байдал сүүлдээ хүндэрч, хамгаалагч нарыг зодож гэмтээлээ. Иймэрхүү байдлаар цааш үргэлжилбэл хүний амь эрсдэж мэдэх нь” гэж ярилаа.
Төв аймгийн Заамар суманд алт хайсан "нинжа” нар ийнхүү эрдэнэт хүмүүний амь насыг хохироохоо шахжээ. Үүнийг нутгийн иргэд Заамар сумын Засаг даргатай холбоотой гэж хардаж буй юм билээ. Өнгөрсөн намар сонин хэвлэл, телевизэд хандсаны төлөө Алтанцэцэг гэдэг гар аргаар алт олборлогч болон сум, орон нутгийн удирдлагын зүгээс малчдад дарамт шахалт үзүүлсэн байна.
Он гарснаас хойш 4-8 метрийн гүнтэй 80 орчим ийм нүх ухаж орхижээ.
"Нинжа” нарын шороо ухахдаа хэрэглэдэг багаж. Тэд үүнийхээ заримаар нь зэвсэглэн халдлага үйлджээ.
Харуулын байртай айлсаж буусан "нинжа” нарын шөнийн ээлж өдөр нь амарч буй нь.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Г.ГАНЧИМЭГ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||