- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ордууд тойрсон овоолгоо мөнгө болгоё
Төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх сайн талтай
Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын 200 гаруй орд байна. Гэхдээ энэ бол ашиглаж буй ордын тоо. Харин хайгуул хийж, ашигт малтмалын нөөц хэмжээнд тогтоосон нь 600-д хүрдэг аж. Тэгвэл эдгээр ордын дэргэд дээрхээс хэд дахин олон тооны үүсмэл орд бий болжээ. Үүсмэл орд гэж нэрлэдгийн учир нь уурхайн олборлолтын явцад ашиглах боломжгүй нөөцийг ирээдүйд ашиглах боломжтой байхаар овоолго үүсгэж, уурхайн эдэлбэр газарт үлдээдэгтэй холбоотой.
Тэр тусмаа олон жил ашигласан уурхайн дэргэдэх ашигт малтмалын овоолго ихээхэн хэмжээгээр хуримтлагддаг. Гэвч энэ нь жил жилийн цас борооны усанд уусч, овоолгуудын ойр орчимд металл бүхий ногоон усыг хуримтлуулж, хөрсөнд нэвчих, ойролцоох голын усанд орох зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Тэгвэл эдгээр үүсмэл ордыг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх тогтоолын төслийг Аж үйлдвэрийн яамнаас УИХ-д өргөн барьжээ.
Овоолго тухайн ордын дэргэд хэр их байна, нөхөн сэргээлтийг төдий хэмжээгээр муу хийдэг
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал эдгээр овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн тооцоолж байна.
Монгол Улсын хувьд уурхайн их хэмжээний овоолго нүүрс, алт, зэс, жонш, цагаан тугалга зэрэг ашигт малтмалын ордууд дээр үүссэн. Зөвхөн алтны шороон орд гэхэд 1991 оноос хойш хуримтлагдсан хэд хэдэн үүсмэл орд бий болсныг дараах статистикаар тайлбарлая. 1990-2000 оны хооронд хэрэгжүүлсэн "Алт” хөтөлбөрийн хүрээнд олон тооны алтны шороон ордыг ашиглаж нийт 66.6 тонн алт олборлосон байдаг.
Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Хэнтий зэрэг аймагт голчлон хэрэгжсэн Алт хөтөлбөрийн үр дүнд эдгээр аймгуудын 100-120 сая шоо метр газрын хэвлий эвдрэлд орсон тооцоо бас бий. "Ирээдүйд ашиглаж болно” гэсэн тодотголтой овоолго тухайн ордын дэргэд хэр их байна, нөхөн сэргээлтийг төдий хэмжээгээр муу хийдэг аж. Тэр тусмаа алтны орд нь бусад ашигт малтмалаас технологийн хувьд муу байдаг тул, хаягдал овоолгод нь агуулагдах баялгийн хэмжээ нь их байдаг. Энэ л гар аргаар алт олборлогчид буюу "нинжа” нар "төрөх” гол шалтгаан болсон.
Дээрээс нь эдгээр овоолго бүхий ордын эдэлбэр талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр орсон аж ахуйн нэгжүүд ч хууль бусаар алт олборлох тохиолдол олон. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь "Гозон шар”-ын алтны уурхайн дэргэд ихээхэн хэмжээний алтны нөөцтэй хэд хэдэн үүсмэл орд бий. 2000 оны үеэс тус ордыг зүглэсэн нинжа нарын мөр гарч байсан бол, өнөө хэр тэр хөл татраагүй л байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар "Гозон шар”-д үүссэн гурван ч үүсмэл орд бүхий овоолгод нийт 90.66 кг алтны нөөц бий хэмээн тогтоожээ.
Монгол Улсын хувьд их хэмжээний овоолго нүүрс, алт, зэс, жонш зэрэг ашигт малтмалын ордууд дээр үүссэн
Мөн 2014 оны байдлаар 30 гаруй нүүрсний уурхайгаас 24.5 сая тонн нүүрс олборлосон бөгөөд олборлолтын явцад ойролцоогоор 1.1 сая тонн орчим нүүрс хаягдал байдлаар овоолгод шилжсэн байна. Нүүрс олборлох явцад хаягдсан нүүрсний хэмжээ ойролцоогоор 11.5 сая тонн орчим гэсэн үг.
Тэгвэл жоншны уурхайнуудын дэргэдэх овоолго ч бага биш. Жоншны экспорт огцом буурснаар Хэнтий, Дорноговь, Дундговь аймгуудад жоншны олборлолт явуулж байгаа 43 уурхай дээр бага агуулгатай жоншны хүдрийн хаягдал овоолгуудын хэмжээ 2-3 дахин нэмэгджээ. Харин эдгээр овоолгод 500 мянган тоннд жонш хаягдал болон шилжсэн байна.
Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д заасан овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөлд тусгасан аж.
Төслийг боловсруулахдаа хоёрдогч ашигт малтмал боловсруулж буй гадаад орнуудын туршлагыг мөн судалжээ. Тухайлбал, Канад улс зэсийн үйлдвэрлэлээс үүссэн 0.45 хувийн зэсийн агуулгатай овоолгын хаягдлаас баяжуулалтын шинэ аргаар боловсруулалт хийж нийт хаягдал зэсийн 40 хүртэл хувийг авдаг байна.
- 2014 оны байдлаар 1.1 сая тонн орчим нүүрс хаягдал байдлаар овоолгод шилжжээ.
- Ихээхэн хэмжээний алтны нөөцтэй хэд хэдэн үүсмэл орд бий.
- Жоншны хүдрийн хаягдал овоолгуудын хэмжээ 2-3 дахин нэмэгдсэн.
- Овоолгуудын ойр орчимд металл бүхий ногоон усыг хуримтлагддаг.
Гэхдээ энэ нь Монгол Улсын хувьд цоо шинэ зүйл бас биш. Үе үеийн парламентын үед үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яриа гардаг байсан. "Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх овоолгыг ашиглан "Эрдмин”, "Ачит эх” гэсэн хоёр ч компани катодын цэвэр зэс үйлдвэрлэж байгааг энд тодотгоё. Гэхдээ бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин Монгол Улсад байхгүй тул, тэдгээр компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр авдгийг сануулах ёстой.
Ингэж ашигт малтмалын овоолго, хаягдлыг дахин боловсруулснаар нөөц ашиглалтыг сайжруулж, шинээр болон нэмэлт хайгуул хийх зардлыг бууруулан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, ашиг орлого өсч, ажлын байр бий болно. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг олон талын ач холбогдолтой гэж салбарын яам үзэж байна.
Б.Энхжаргал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||