- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөнгөн цагааны гарцыг танавал зах зээл сэргэнэ
Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд
хоёрдугаарт бичигддэг ОХУ-ын "Русал” компанийн ерөнхийлөгч, тэрбумтан
Олег Дерипаскатай ярилцлаа. Тэрбээр Хятадын эрэлтээс бус олборлолтоос
үүдэн хөнгөн цагааны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүссэн гэж үзэж
байна.
-Түүхий эдийн үнэ унаснаар ОХУ-ын эдийн засаг багагүй хохирол
амсаж байна. Тэгвэл үнийн уналт таны бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?
-Таваарын зах зээлийг ОХУ- ын нөхцөл байдлаас ангид авч үзэх хэрэгтэй.
Рублийн ханш сул байгаа нь Оросын түүхий эд экспортлогчдод ашигтай.
Өрсөлдөх чадвар нь дээшилнэ. Таваарын зах зээлийг бүхэлд нь дүгнэхэд
хүнд байна.
Газрын тос, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлын ханш харилцан адилгүй
байна. Тухайлбал, хөнгөн цагааны хэрэглээ өнгөрсөн онд дэлхий даяар
долоон хувиар өслөө. Манай бүтээгдэхүүний эрэлт өндөр байна.
Хөнгөн цагааны хэрэглээ долоон хувиар өслөө
-Газрын тос, зэс зэрэг бусад таваартай харьцуулахад хөнгөн
цагааны ханш харьцангуй өндөр байна. Гэхдээ 2009 оноос хойших доод
түвшин рүү дөхлөө. Зах зээл хэзээ эргэн сэргэх төлөвтэй байна вэ?
-Хөнгөн цагааны гарцыг танаж байж сэргэнэ. Энэ зах зээлд нийлүүлэлтийн
илүүдэл үүссэн. Тиймээс гарцаа танах шаардлагатай. Мөн сэргэлт Хятадаас
шалтгаална. Учир нь Хятадаас бусад зах зээлд харьцангуй цөөн компани үйл
ажиллагаа явуулж байна. "Alcao”, "Rio Tinto” зэрэг цөөн тооны том
тоглогч л үлдсэн.
Харин Хятадад 45 орчим компани хөнгөнцагаан олборлож байна. Зарим
компанийн үйл ажиллагааг хумих, эсвэл жам ёсоор дампуурах шаардлагатай.
Харамсалтай нь, юанийн сул ханш эдгээр компанийн өрсөлдөх чадварыг
дэмжиж байна. Тиймээс дахин 1-1.5 жил шаардлагатай.
-БНХАУ-ыг худалдан авагч гэж үзвэл тус улсын эдийн засгийн
удаашрал танай компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Хөнгөн
цагааны гол хэрэглэгч Хятадын эрэлт нэмэгдэх төлөвгүй байна. Энэ
тухайд?
-БНХАУ хөнгөнцагаан импортолдоггүй, харин олборлодог. Хөнгөн цагааны зах
зээл нь зэсээс өөр. Өөрөөр хэлбэл, Хятадын эрэлт буурсны улмаас
нийлүүлэлтийн илүүдэл үүсээгүй. Харин хөрөнгө оруулагчид хөнгөн цагааны
үнэ өсөх үед төлөвийг нь хэт өөдрөгөөр төсөөлж, их хэмжээний санхүүжилт
хийсэн. Үүнээс үүдэн нийлүүлэлт нэмэгдсэн.
- Рублийн ханш сулрах нь ОХУ-ын экспортлогчдод ашигтай.
- Хятадаас бусад хөнгөн цагааны зах зээлд цөөн тооны том тоглогч үлдсэн.
- Хөнгөн цагааны нийлүүлэлтийн илүүдлийг бууруулахад 1-1.5 жил шаардлагатай.
Хятадын компаниуд нүүрс хэрэглэдэг учраас хөнгөн цагааныг хэт их хэмжээгээр олборлож байна. Энэ нь бидэнд дарамт болж байна. Нүүрсний хэрэглээнд тавьж буй хууль, эрх зүйн хяналт алга. Гэтэл Хятадын нүүрсний өндөр хэрэглээ агаарын бохирдлыг нь аюултай түвшинд хүргээд байна шүү дээ.
Юанийн сул ханш Хятадын өрсөлдөх чадварыг дэмжиж байна
-Тэгэхээр Хятад улс хөнгөн цагааны нийлүүлэлтээ танах хэрэгтэй гэсэн үг үү?
-Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой байна. Гэхдээ тус улс нэн
түрүүнд нийлүүлэлтийн илүүдлээ шийдэх хэрэгтэй. Нийлүүлэлтийн илүүдлийг
арилгахтай зэрэгцэн эдийн засаг удааширч магад. Гэхдээ миний бодлоор
эдийн засгаа өсгөхөөс илүүтэй, нийлүүлэлтийн илүүдлийг арилгах нь чухал.
Ингэснээр тогтвортой зах зээлийн орчин, банк санхүүгийн систем бий
болно. Тэдэнд өөр сонголт үгүй. Банк санхүү болон үйлдвэрлэлийнхээ
өрсөлдөх чадварыг хадгалахын тулд хөгжих зайлшгүй шаардлагатай. Энэ бол
тойрох боломжгүй үйл явц юм. Үүнд нэг жилээс илүү хугацаа хэрэгтэй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||