- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Санхүүгийн хямрал ба Холбооны нөөцийн банк
Орон сууцны үнийн уналт эдийн засагт хувьцааны ханшийн уналттай харьцуулшгүй их хэмжээний сөрөг нөлөө үзүүлсэн юм.
Үүний шалтгааныг ойлгохын тулд шалтгаан болон сул талын хоорондох ялгааг бид сайн ойлгох ёстой. Орон сууцны үнийн уналт, зээл эргэн төлөх чадваргүй болох үйл явц нь шалтгаан байсан. Энэ нь хуурай өвсөнд хаясан гал болсон гэсэн үг. Их хэмжээний хуурай өвс байгаагүйсэн бол том түймэр гарахгүй байсан. Энэ тохиолдолд эдийн засаг болон санхүүгийн системд аль хэдийнэ үүсээд байсан сул тал нь орон сууцны үнэ унах үед их хэмжээний түймэр өдөөжээ. Өөрөөр хэлбэл, зах зээлд аль хэдийнэ үүссэн сул дорой байдал нь бага зэрэг удаашрал хэлбэрээр илрэх байсныг том хэмжээний хямрал болгосон хэрэг.
Эдгээр сул талууд нь юу байсан бэ? АНУ болон бусад орны санхүүгийн системд байсан ямар хүчин зүйл орон сууцны үнийн огцом өсөлт, огцом уналтыг үүнээс хамаагүй илүү ноцтой эдийн засгийн хямрал болгов? Манай санхүүгийн систем дэх хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын аль алинд нь дутагдал байсан. Хувийн хэвшлийн хувьд маш олон зээлдэгч хэт их хэмжээний зээл авч, маш олон зээлдүүлэгчид хэт их хэмжээний зээллэг өгсөн.
Тэд үүнийг хийсний нэг шалтгаан нь "Great Moderation” буюу Их Тогтворжилтын үе байсан байж болох юм. 20 жил эдийн засаг болон санхүүгийн систем харьцангуй тогтвортой байсан учраас хүмүүс эдийн засагт итгэлтэй, илүү их хэмжээний зээл авах сонирхолтой болсон байна. Бага үнэлгээтэй барьцаатай хэт их зээл авсан тохиолдолд тухайн өмчийн үнэ унахад маш бага хугацааны дараа таны эзэмшиж буй өмч, төлөх ёстой зээлээс бага үнэлгээтэй болох эрсдэлтэй байдаг.
Хоёр дахь чухал асуудал бол энэ үед санхүүгийн шилжүүлэг хийх арга механизмууд улам бүр төгөлдөршиж байсан боловч банк, санхүүгийн байгууллагуудын эрсдэлийг хэмжин хянах, зохицуулах механизм үүнтэй хамт хөгжиж чадаагүй юм. Тэдний ашиглаж байсан мэдээллийн технологийн систем, эрсдэлийг удирдахад зарцуулж байсан нөөц нь тэднийг үнэндээ ямар эрсдэл хүлээж байгаа, энэ эрсдэл нь хэр ноцтойг тооцоолоход хангалтгүй байлаа. Хэрэв та аль нэг банкнаас орон сууцны үнэ 20 хувиар унавал ямар нөлөөтэй байх талаар 2006 онд асуусан бол өөрийнх нь баланст үзүүлэх нөлөөг маш багаар тооцох байсан болов уу? Учир нь тухайн үед тухайн банк ямар эрсдэлтэй тулгараад буйг мэдэх нөөц бололцоо байгаагүй юм.
Гурав дахь асуудал бол санхүүгийн байгууллагууд арилжааны бичиг зэрэг богино хугацаат санхүүжилтээс хэт хамааралтай байсан юм. Энэ төрлийн санхүүгийн хэрэгсэл нь нэг өдрийн хугацаатай байх ч боломжтой. Харин санхүүгийн байгууллагын эзэмшилд байсан хэрэгслийн дийлэнх нь 90 хоногоос бага хугацаатай байсан юм. Тэгэхээр хадгаламж аван зээл гаргаж байсан XIX зууны банкуудын адилаар банкууд пассив талдаа XIX зууны хадгаламжтай адил гадагшлах магадлал өндөртэй маш богино хугацаатай, хөрвөх чадвар өндөртэй пассивтай байв.
Хувийн хэвшлийн сүүлийн сул тал нь тэд нарийн түвэгтэй санхүүгийн хэрэгсэл, үүсмэл хэрэгсэл зэргийг ашиглаж байв. "AIG Financial Products” корпорацийн эзэмшиж байсан CDS-ийг (credit default swap буюу зээлийн баталгааны своп хэлцэл) жишээ болгон татаж болно. Тус байгууллагын CDS- үүдийг хөрөнгө оруулагчдын эзэмшиж байсан санхүүгийн нарийн түвэгтэй хэрэгслүүдийг даатгах хэлбэрээр ашиглаж байв. Үндсэндээ, хөрөнгө оруулагч өөрийн эзэмшиж байсан хөрөнгөөсөө алдагдал хүлээсэн тохиолдолд үүнийг "AIG” барагдуулах үүрэг хүлээж байсан юм. Эдийн засаг болон санхүүгийн систем тогтвортой байгаа нөхцөлд даатгагч компани нь үүнийхээ хураамжийг авч, ямар нэгэн асуудал гарахгүй. Харин нөхцөл байдал муудаж эхлэх үед тэд асар их хэмжээний алдагдал хүлээж, энэ нь цаашлаад маш том үр дагавар авчирч байгаа юм.
Хувийн хэвшилд ажиглагдсан зарим сул талыг харахад ийм байна. Төрийн байгууллагуудад ч маш ноцтой сул талууд байсан. Нэгдүгээрт, санхүүгийн зохицуулах бүтэц нь 1930-аад оны хямралын үеийн хэвэндээ байсан. Тодруулбал, энэ систем нь санхүүгийн системд гарч байгаа өөрчлөлтүүдтэй уялдан хөгжиж чадсангүй. Үүний нэг үр дагавар нь, ямар нэгэн санхүүгийн байгууллагын хяналтад байдаггүй санхүүгийн маш чухал байгууллагууд олширсон явдал юм. Даатгалын "AIG” компаниар жишээ татъя.
Даатгалын зохицуулах байгууллагууд шууд тус компанийн зарж байсан даатгалын бүтээгдэхүүнүүдийг шалгасан. Харин Хуримтлалын хяналтын газар "AIG”-ийн эзэмшилд байсан жижиг банкуудыг хянадаг байв. Гэвч ямар ч байгууллага миний түрүүхэн тайлбарласан CDS-ийг авч хэлэлцсэнгүй. Хяналтгүй байсан бусад санхүүгийн байгууллагуудаар "Lehman Brothers”, "Bear Stearns”, "Merrill Lynch” зэрэг хөрөнгө оруулалтын банкуудыг нэрлэж болно. Эдгээр байгууллагыг хянах хууль ёсны этгээд гэж байсангүй. Эдгээр байгууллага Үнэт цаасны арилжааны хорооны хяналтад байх сайн дурын гэрээтэй байсан боловч эдгээр байгууллагыг дорвитой хянадаггүй байлаа. Мөн төрийн дэмжлэгтэй "Fannie Mae”, "Freddie Mac” зэрэг байгууллага ч энэ ангилалд багтана.
Миний дараа нь тайлбарлах хэд хэдэн шалтгааны улмаас эдгээр байгууллага хараа хяналттай байсан ч тэр нь хангалтгүй байлаа. Зохицуулах бүтэц нь маш олон зүйлийг орхигдуулсан байсан бөгөөд хямралын үеэр чухал болох нь батлагдсан маш олон байгууллага хангалттай хэмжээний хараа хяналтгүй байлаа. Хуулийн хүрээнд хяналт тавих ёстой байсан ч бодит байдалд энэ шаардлагын дагуу хангалттай хэмжээнд хийгддэггүй байлаа.
Үргэлжлэл бий...
Та номын томоохон дэлгүүрүүдээс энэхүү номыг худалдан авах боломжтой.
АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн асан Бен С.Бернанке 2012 оны
гуравдугаар сард Жорж Вашингтоны Их сургуульд уншсан цуврал лекцэд
тулгуурлан гаргасан "САНХҮҮГИЙН ХЯМРАЛ БА ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК” номын
хэсгээс
Орчуулсан:
М.Мөнхбаатар, Э.Долгион
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||