Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай урагшлахгүй нь

Уул уурхай урагшлахгүй ньЭнэ онд уул уурхайн олборлолт, орлогын хэмжээ өсөх үү, буурах уу гэдгийг одоо дүгнэх нь эртдэх хэдий ч нааштай үзүүлэлт гарна гэсэн итгэл огт төрөхгүй байгаа юм. Үүн дээрээс Оюутолгой, Тавантолгойн үйлдвэрлэлд үргэлж саад болдог улс төрийн хийрхэл улам л гаарна. Учир нь 2016 он сонгуулийн жил.

Уул уурхайн яамнаас сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт "Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал хийж заншжээ. Өчигдөр болсон хэвлэлийн хурал тус яамны 2012 оны есдүгээр сард зохион байгуулсан анхны хурлаас хойшхи 37 дахь, Шийдлийн /Ч.Сайханбилэг тэргүүнтэй/ Засгийн газрыг эмхлэснээс хойшхи 14 дэх удаагийн хэвлэлийн хурал болохыг Уул уурхайн сайд онцолсон юм.
Яам болгон хэвлэлийнхэнд үүд хаалгаа чөлөөтэй нээгээд байдаггүй энэ цаг үед ил тод мэдээлэл өгч байгаа нь тус яамны бусдаас ялгарах давуу тал байж болох ч өчигдрийн хэвлэлийн хурлаас өөр нэгэн өнгө аяс мэдрэгдсэн нь сонгууль угтсан улс төржилт. Салбарын сайд тэргүүтэй тус яамны мяндагтнууд эгнэн суусан хэвлэлийн хурлын хоймроос нэг л зэврүүн хүйтэн үгс цухалзаж, бүхнийг "бид хийсэн юм” хэмээн бардамнахын дээр "бүхнийг бүү улс төржүүл” гэсэн үгээр бамбайлан өөрсдөө улс төр хийж буй нь анзаарагдаж байлаа.
1500 компанийн 280 л ажиллана
Уул уурхайн салбараас энэ онд гайхамшгийг хүлээгээд хэрэггүй нь бололтой. Учир нь улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3436 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагаас энэ жил хэвийн ажиллана гэж ам бардам дуугарсан нь тун цөөн ажээ. Хайгуулынхан нь эрдэс баялгийг эрж хайх нь цөөрч, Геологийн төв лабораторид шинжлүүлэхээр өгөх эрдсийн дээжис эрс багассан гэх. Уг нь хайгуулын лицензийн тоо бараг л 2000-д дөхөөд байгаа юм. Хэн болгонд олддоггүй хайгуулын лиценз өвөртөлсөн 1939 компани байгаа ч хэвийн ажиллагаа явуулах нь хэд хичнээн байгааг Ашигт малтмалын газрын дарга тодотгож хэлсэнгүй. Гэхдээ энэ онд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай Засгийн газрын тогтоол гарахтай холбогдуулан түр зогсоод байсан эрдсийн хуримтлал бүхий талбайд сонгон шалгаруулалт явуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгож эхэлнэ гэдгийг уул уурхайнхан онцолж байлаа.
Харин ашиглалтын зөвшөөрөл бүхий 1497 компаниас 280 нь л 2016 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж, Ашигт малтмалын газарт өгөөд байгаа гэнэ. Одоогийн байдлаар 130 нь төлөвлөгөөгөө батлуулжээ. Төлөвлөгөө гаргаж батлуулаагүй компаниудыг эргэлзээтэйд тооцвол энэ онд уул уурхайн компаниудын 1/5 нь л ажиллах нь.
Өнгөрсөн оны уул уурхайн олборлолт болоод тус салбараас улсын төсөвт төвлөрсөн төсөв мөнгөний хэмжээ энэ онд арвижих бус татарч мэдэх таагүй уур амьсгал бүрджээ. 2015 онд манай улс 24,1 сая тонн нүүрс, 14,6 тонн алт, 1,2 сая тонн газрын тос олборложээ. Мөн 230,8 мянган тонн хайлуур жонш, 1 334,7 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал, 6,2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 89,6 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн гэсэн тоо гарчээ. Энэ онд өмнөх жилийн олборлолт орлогын хэмжээ өсөх үү, буурах уу гэдгийг одоо дүгнэх нь эртдэх хэдий ч нааштай үзүүлэлт гарна гэсэн итгэл огт төрөхгүй байгаа юм.
Үүн дээрээс Оюутолгой, Тавантолгойн үйлдвэрлэлд үргэлж саад болдог улс төрийн хийрхэл улам л гаарна. Учир нь 2016 он сонгуулийн жил. Дээсэн дөрөөн дээр тогтож үлдсэн Засгийн газрын гишүүд, дагалдаад агентлагийнхан нь хэр зэрэг урамтай зоригтой ажиллахаас их зүйл шалтгаалахаар байгаа юм. Гэтэл уул уурхайн яамныхнаас урагштай үр дүн хүлээх хэрэггүйг өчигдөр болсон хэвлэлийн хурал батлаад өгөв. Шатахууны үнийн бууралт хийгээд цаашид буурах боломжийн талаар голчлон хүүрнэсэн хурлын өнгө аясыг нэмэлт хачиргүй доор буулгалаа.
Шатахууны хямдрал-Хэний гавьяа вэ?
"Шатахуун хямдарсан нь бидний ард олондоо барьж буй цагаан сарын бэлэг” гэдэг үгийг уул уурхайн мяндагтнууд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тунхаглалаа. Яалт ч үгүй ингээд хэлчихсэн шүү, Газрын тосны газрын дарга нь. Бид зориуд цагаан сарын өмнө шатахууныг хямдруулсан юм гэж тэрбээр тодоос тод хэллээ. Тэгэхээр цагаан сараас ч өмнө хямдрах боломж байсныг бариад хямдруулаагүй гүрийсэн ч байж болохоор сэрдлэг эрхгүй төрж байгаа юм. Дээрээс нь "Дэлхийн зах зээлд үнэ ханш буурч байгаа нь бидэнд огт падлийгүй. Тэр шатахуун чинь өөрөө урсаад орж ирэхгүй. Булгийн ус авах шиг шанагадаад авчихдаггүйм. Тэгээд ч импортлогчдод татварын том дарамт ирсэн” гэхчилэн шатахууны үнэ буурах боломж бараг л үгүй мэтээр ойлгуулахыг ихэд хичээсэн.
ШӨХТГ-аас гаргасан судалгаагаар нефтийн бүтээгдэхүүн импортлогчид нэг литр шатахууныг 1433 төгрөгийн өртөгтэйгээр оруулж ирээд хамгийн хямддаа 1580 төгрөгөөр худалдаалж, литр тутмаас 147 төгрөгийн цэвэр ашиг олдог гэсэн байх юм. Үүнийг салбарын мяндагтнуудаас тодруулан асуухад "тийм, үгүй”-н алиныг ч хэлсэнгүй. Сонгууль дөхсөнөөс ч тэр үү ухаантнууд олширч, хэзээ үеийн үнэ ханшид тулгуурлаж ийм судалгаа хийснийг бид мэдэхгүй хэмээн хээв нэг хариулж суулаа. ШӨХТГ ч, Уул уурхайн яам ч ялгаагүй ард олныхоо төлөө эрх ашгийн ажилладаг баймаар. Төрөөр овоглосон байгууллагууд уялдаа холбоогүй, нэг нь ч судалснаа танилцуулдаггүй, нөгөө нь ч судалгааг нь сонирхдоггүй хачирхалтай дүр зураг эндээс харагдав. Түүнчлэн "Бид шатахууныхаа үнийг мэдэж байгаа. Ирэх сард ямар байхыг ч таамаглаж чаддаг болсон. Гэхдээ хэлэхгүй” хэмээн хэгжүүрхэн суугаа төрийн албан хаагчдад "Албан тушаал мөнхийн биш. Бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахгүй бол өгснөө авчихаж бас болдог юм шүү” гэдгийг мэдрүүлэх цаг болжээ. Ард нь өндөр сэнтийтэй эхнэр хүүхэд, хадам ах байгаадаа бардам байхыг үгүйсгэхгүй ч үлдэж буй таван сард таны яаж ажиллахаас бамбай болсон эрх мэдэлтнүүдийнх нь сандал суудал шалтгаалдагийг сануулахад илүүдэмгүй.
Нэгэн цагт Монгол Улс ганц улсаас, ганцхан компаниас хараат байсан. Тэр үед хаашаа ч хөрвөх гээд ширэнд хүлээтэй мэт бэрх байсан нь үнэн. Харин одоо бол ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Япон, Белорусь, Латви, Литва гээд тоолбол цөөнгүй хэдэн улс орноос шатахуун импортлон оруулж байгаа. Тэдгээр орнуудтай тухайн орных нь мөнгөн тэмдэгтээр гэрээлбэл хамаагүй хямд тусах магадлалтай. Ийм боломжийг ашиглах талаар ямар санаачилга гаргаж байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад сайдын зөвлөхтөн "Тийм боломж байдаггүй юм. Сэтгүүлч та өөрөө яваад гэрээлээд ир л дээ” гэсэн дэндүү балмад хариулт өгч байх юм. Тэгээд ч гэрээг яамныхан биш компаниуд хийдэг болохоор энэ асуудал тэдэнд огт хамаагүй гэнэ шүү. Үнэ ханшаа хямдруулсан гавьяаг нь хуваалцах мөртлөө цаашид ч бууруулах боломжийг хамтдаа хайх болохоор хамааралгүй болчихдог хачин тогтолцоог яалтай вэ. Эндээс харахад шатахууны хямдрал яг үнэндээ бол яамныхны биш импортлогчдын бэлэг юм биш үү.
Энэ бүгдээс харахад уул уурхайгаас ихийг хүлээх хэрэггүй нь бололтой.
Д.Цээнээ                         news.mn
Уул уурхай урагшлахгүй нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани