- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үнийн уналт төлбөрийн чадварт нөлөөлөх нь
Газрын тосны үнэ уналтаас шалтгаалсан тусламжийн арга хэмжээний хүрээнд дөрвөн тэрбум ам.долларын яаралтай зээл олгох боломжийг хэлэлцэхээр Олон улсын валютын сан, Дэлхийн банкны төлөөлөгчид Азербайжанд хуралдаж байна. Төлөөлөгчид Бакуд хүрэлцэн ирсэн нь газрын тосны үнэ уналтаас үүдэлтэй валютын хямрал хөгжиж буй зах зээлийн үйлдвэрлэгчдийг нэрвэж болзошгүй байгаад ОУВС, Дэлхийн банк сэтгэл зовниж эхэлсний илрэл юм.
ОУВС, Дэлхийн банк сүүлийн зуу гаруй жилд тохиолдоогүй уналттай байгаа Бразил болон Эквадор зэрэг олборлогч улсын эдийн засгийн нөхцөлийг ч анхааралтай ажиглаж байна. Газрын тосны үнэ унаснаас болж Венесуэльд үүссэн хямралтай холбогдуулан ОУВС-гийн төлөөлөгчид Каракастай тогтоосон харилцаагаа эргэн харахаар сүүлийн арван жилд анх удаа тус улсад хүрэлцэн ирсэн нь энэ.
Экспортын 95 хувь нь газрын тос, шатдаг хийнээс бүрддэг Азербайжанд мөнгөний ханш унаснаас улс орныг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн нь Ерөнхийлөгч Илхам Алиевын Засгийн газрыг доргиож байна. Хуучин ЗХУ- ын бүрэлдэхүүнд багтаж байсан тус улс газрын тосны үнийн үнэлтээс шалтгаалан хөрөнгө гадагш урсах явдлыг тогтоохоор арга хэмжээ авч эхэллээ. Азербайжанаас гадагш гаргаж буй валютад 20 хувийн татвар ногдуулах шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан. Жилийн дотор валютын нөөцийнхөө талаас илүүг алдсантай холбогдуулан тус улсын Төв банк арванхоёрдугаар сард манатын ханшийг ам.доллартай уялдуулан тогтоодог явдлыг халахаар болсон юм. Уг арга хэмжээний дүнд манатын ханш 35 хувиар унаад байна.
Хоёрдугаар сарын 4-нийг дуустал Бакуд байх ОУВС- гийн төлөөлөгчид нь "Засгийн газрын хүсэлтийн дагуу баримт цуглуулах бие бүрэлдэхүүн” болж байгааг тус сан тайлбарлав. Төлөөлөгчид тус улсад "санхүүгийн бодит тусламж” үзүүлэх боломжийг хэлэлцэх ёстой. Энэхүү "бодит тусламж”-ийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа тухай уг хэлэлцүүлэгт ойр эх сурвалж өгүүлж байна.
ОУВС нь "Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, газрын тосны үнийн уналтаас үүдсэн дарамтыг багасгахын тулд” авах шаардлагатай урт хугацааны арга хэмжээг тус улсын Засгийн газартай хэлэлцэх талаар Дэлхийн банк тайлбарлав. Газрын тосны дэлхийн зах зээлийн дундаж ханш энэ оны турш 37 ам.доллар байх тул урт хугацаандаа сөрөг үр дагавартай талаар Дэлхийн банкнаас энэ долоо хоногт анхааруулсан. Мөн Хятад зэрэг голлох хөгжиж буй эдийн засгийн удаашрал нь олборлогчид, таваарын зах зээлийн аль алинд анх тооцоолсноос ноцтой уршиг тарьж болзошгүйг Дэлхийн банк анхааруулж байна.
"Газрын тос олборлогч, зээлдүүлэгчдийн хувьд хүнд цаг үе ирлээ. Хөгжиж буй зах зээлүүд төлбөрийн чадваргүй болж байгаагаас таваар үйлдвэрлэгчдийн ирээдүйг баргар төсөөлөхөд хүргэж байна. Төлбөрийн чадваргүй болж буйн гол шалтгаан нь таваарын үнийн уналт” хэмээн Oxford Economics лхагва гарагт үйлчлүүлэгчдэдээ тайлбарлав. Энэ жилийн ажлын айлчлалаа Нигериягаас эхэлсэн ОУВС- гийн ерөнхий захирал КристинЛагард Африкийн гол эдийн засагт "хүнд сонголт” тулгарлаа хэмээн анхааруулав.
Бакуд болж буй энэ уулзалт нь урьдчилсан арга хэмжээ учраас Азербайжаны эрх баригчид боломжтой гэж үзвэл ОУВС-гийн тусламжгүйгээр бэрхшээлийг гэтлэн давах талаар мэдээлэлд ойр зарим эх сурвалж тайлбарлаж байгаа юм. Азербайжаны Төв банкны валютын нөөц өнгөрсөн онд ноцтой багассан ч, тус улсын гадаад өр маш бага.
Жэк Фарчи, Шон Доннан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||