- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гурвантэс суманд олборлолт эхэлбэл малын бэлчээр, усгүй болох аюул нүүрлэнэ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших "Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах” талаар нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр тус сумын удирдлагууд дээрх анхааруулгыг хэлсэн юм.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг үг хэллээ. Тэрээр, хэлэлцүүлэг зохион багуулж байгаа зорилго нь Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тост, Тосон бумбатын нурууг улсын тусгай хамгаалалтад авч, Монголд төдийгүй дэлхийд ховордож, улаан дансанд орсон цоохор ирвэсийг хамгаалах, судлах, түүний генийн санг хадгалах, идэш тэжээл нь болох аргаль, янгир болон бусад ховордсон амьтдын тогтвортой өсөх, тархац нутаг, амьдрах орчныг хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх нөхцөлийг бүрдүүлэх юм гэлээ.
Гурвантэс сумын ИТХ- ын 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668,912 га газар нутгийг "Орон нутгийн хамгаалалтад авах” шийдвэр гаргажээ.
Гэвч Өмнөговь аймагт эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Гурвантэс суманд орших Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний идээшин амьдарч, шилжилт хөдөлгөөн хийдэг гол газар нутгийг хамгаалж үлдэх зорилгоор ангилал дээшлүүлэн, улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байгааг онцлон тэмдэглэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ОЮУНГЭРЭЛ: НҮҮРС ОЛБОРЛОЛТЫГ ЯАГААД ЗОГСООЖБОЛОХГҮЙ ГЭЖ
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, говийн баян бүрд, бэлчээр ус, унаган байгалийг авч үлдэхийн тулд энэ тогтоолын төслийг санаачилсан гээд асар өргөн уудам талбайг хамарсан лицензтэй талбайг ашиглавал булаг шандууд ширгэж, Монголд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэс, 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг сүйдэх аюултай гэсэн юм.
Хятад Улсаас эхлээд Энэтхэг, АНУ, Вьетнам улсууд нүүрсний хэрэглээгээ багасгах арга хэмжээ хэдийнэ авч эхэлжээ.
Тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотноо дэлхийн 200 орчим орны төлөөлөгч оролцож, хорт утааны ялгарлыг бууруулах анхны гэрээг байгуулсан гээд дэлхийн дулаарлыг цельсийн 2 градусаас дээш нэмэгдүүлэхгүй барих зорилтыг уг гэрээнд тусгасан гэлээ. Дээр дурдсан асар өргөн талбайд нүүрс олборлох тусгай зөвшөөрөл олгоод байгааг тэрбээр онцлоод дэлхийн дулаарлыг зогсоохын тулд дэлхий нийт нүүрснээс татгалах уриалга гаргаад байхад бид нутаг орноо хамгаалахын тулд нүүрс олборлолтыг яагаад зогсоож болохгүй гэж хэмээн хэлсэн юм.
Хөрш Хятад Улсаас эхлээд Энэтхэг, АНУ, Вьетнам улсууд нүүрсний хэрэглээгээ багасгах арга хэмжээ хэдийнэ авч эхэлжээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын дарга Б.Дэжид, Засаг дарга Г.Гангамаа нар тус сумын нийт нутгийн 60 гаруй хувьд нь ашигт малмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон гээд одоо олборлолт эхэлбэл малын бэлчээр, усгүй болох аюул нүүрлээд байгааг хэллээ. Сумын удирдлага энэ асуудлаар албан бичиг явуулан, асуудлыг биеэр ирж уламжилж байсан ч нэмэр болоогүй. Харин УИХ-ын гишүүд газар дээр нь ажиллаж, нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлснээр Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ажил бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэсэн юм.
Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийлж, Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авснаар хүрэх үр дүнгийн талаар танилцуулга хийсэн юм. Тухайлбал, байршил нутгийн хувьд бага хэмжээтэй хамгаалагдаж буй ховор, ховордсон төрөл, зүйл болох цоохор ирвэс болон идэш тэжээлийн холбоотой бусад амьтдыг хамгаалах, судлах, тогтвортой өсгөх ховор ба ховордсон амьтдаас гадна харьцангуй өргөн тархалттай хуурай болон цөлжүү хээрийн амьтдын тодорхой тархац нутаг, амьдрах орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой.
Байгаль хамгааллын үндсэн үзэл баримтлал болох нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, цоохор ирвэс хамгаалах шинэлэг үйл ажиллагааг нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан хөгжүүлэх аж. Мөн TNC Олон улсын байгаль хамгаалах байгууллагаас явуулсан, Монгол орны экологийн хувьд чухал ач холбогдолтой хамгаалах шаардлагатай газраар Тосон бусын нуруу сонгогдсоныг танилцуулав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||