- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Ядаж” Тосонбумын нуруугаа хамгаалалтад авчих, Р.Жигжид сайд аа
Биологич залуугийн учир битүүлэг үхэл олон нийтэд цацагдаагүй бол өнөөдөр Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал царцах байсан нь тодорхой. Гурван жилийн өмнөөс сум, аймгийн тусгай хэрэгцээний хүрээнд яригдсан энэ сэдэв өнөөдөр ч "хүчгүйдсэн” хэвээр байна. Биолигич залуугийн үхлээр сэрүүлэг авсан мэт салбарын сайд нь гэнэт улсын тусгай хамгаалалтад авна гэж мэдэгдсэн ч засаг дээр очиж унасан.
Засгийн газраас шинэ жилийн өмнөхөн гаргасан уг шийдвэрийнхээ тусгай хэрэгцээ гэдэг үгийг олон нийтэд их эвтэйхэн ойлгуулсан учраас хамгаалалтад авсан гэж санаа амарсан гэхэд болно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар салбарын яам болон өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлээр Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулах саналыг хэлэлцэхэд Р.Жигжид сайд "Тосон бумбын нурууг тусгай хэрэгцээнд авахад л болно” гэх тайлбар хийсэн аж. Мэдээж уул уурхайн лиценз олголтын асуудлыг дуу нэгтэйгээр дэмждэг танхимын гишүүд нь ч үүнийг дэмжжээ.
Тусгай хэрэгцээнд авснаар лиценз эзэмшигчид Тосонбумын нуруунд үйл ажиллагаа явуулахгүй. Нэмж лиценз олгогдохгүй. Гэхдээ энэ нь түр зуурынх. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээг цуцалснаар хуучин лиценз эзэмшигчид үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэнэ. Ийм замаар засгаас түр мартагнуулаад, эцэст нь шарж идэх төлөвлөгөө боловсруулсан байна. Олон нийтийн зүгээс энэ хооронд биологич залуугийн үхэлд Тосонбумын нуруунд лиценз эзэмшдэг уул уурхайн компаниудыг хардаж, мэдээлэл ч цацагдах болсон.
Тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь олны анхаарлыг ихэд татав. Б.Чойжилсүрэн гишүүн "Манай компани биологич залуугийн үхэлд буруугүй” гэж мэдэгдээд амжсан. Түүгээр зогсохгүй саяхан "Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийж, "Тосонбумбын нурууны ирвэс амьдардаг хэсэгт зургаан хятад эзэнтэй компани тусгай зөвөөшөрөлтэй. Б.Чойжилсүрэн гишүүний компани тэр нуруунаас бүүр хол лицензтэй юм билээ, буруугүй байх” гэж мэдээлэл хийв. Тодруулж хэлбэл, Б.Чойжилсүрэн гишүүн өөрөө буруугүй гээд байнга хашгираад байх нь зохимжгүй тул иргэний нийгмийн байгууллагаар мэдээлэл хүртэл хийлгэсэн нь тэр байлаа.
Харин өчигдөрхөн уул уурхайн сайд Р.Жигжид "Тосонбумбын нуруунд УИХ-ын хэн гэдэг гишүүн лиценз эзэмшдэгийг хэлэх боломжгүй” гэж мангартаж байгаа юм. Уул уурхайн сайд ингэтлээ лиценз эзэмшигчдийг өмгөөлөх нь хэр зохимжтой бэ? Ажил үүргийнх нь үндсэн чигт "лиценз эзэмшигчдийг өмгөөлөх" гэсэн өгүүлбэр орчихоогүй байлтай. Хэн бүхэнд тодорхой ийм асуудал дээр Р.Жигжид ингэж хүндээ улам алдах ч гэж дээ. Р.Жигжид сайдаар хэлүүлсэн хэлүүлээгүй Тосонбумын нуруунд Б.Чойжилсүрэн болон нэг эзэнтэй хэд хэдэн хужаа компани лиценз эзэмшиж буйг олон нийт мэдэж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийхдээ Тосонбумын нуруунд лиценз эзэмшдэг бүх компанийн нэрсийг албан ёсоор зарласан. Тодруулбал, Тостын нуруунд ашиглалтын нийт 43153.96 га талбайг "Саудгоби коэл транс” ХХК, нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7 аж ахуйн нэгж, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 аж ахуйн нэгж, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 аж ахуйн нэгж байгууллага, Алтан уул Торомхоны ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн /талбайн 16361,72 га, хайгуулын ХҮ-007305 тоот тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай "АГМ Майнинг” ХХК эзэмшиж буй юм байна.
Эдгээр компаниуд асар том талбай эзэмшиж буй нь дээрх тоонуудаас харагдана. Зөвхөн Гурвантэс сумын Баясах багийн хэмжээнд "Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшдэг 10992,92 га талбайд 19 булаг шанд байдаг бөгөөд нийт 37 өрхийн 12620 толгой мал өвөлжиж байгаа аж.
Гэтэл засгийн газрын хуралдааны танхимд Н.Батцэрэг сайд хүчгүйдэж, Р.Жигжид газар дээр нь очиж ажиллаагүй байж, ерөнхий сайддаа түр аргалах ухаан заагаад сууж байдаг. Ер нь Шийдлийн засгийн газрын хамгийн бөөрөнхий хариулттай мөртөө хорчин сайд бол Р.Жигжид.
Дипломатч эл эрхмийг анхнаасаа АН-аас уул уурхайн сайдад томилохдоо үг дуугүй байж, ажлыг урагш түлхэх тохироо хийсэн гэх. Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл, Гацууртын ордын асуудал дээр манайд үнэхээр ашигтай, сайн хуулийн төсөл болсон. Судалгаа юмаа хангалттай хийсэн гэж гөрж суудаг "нууц даалгавартай” хүн. УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүн "Р.Жигжид та уул уурхайн сайд болсон цагаасаа хойш гадныхны үгээр чуулганы танхимд ярьж байна. Дахин ийм үйлдэл гаргах юм бол сайдын суудлын асуудлыг тань хөндөх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн өнгөрсөн зун Гацууртыг буцаах үеэр сануулж байв.
Гэвч өнөөг хүртэл Р.Жигжид уул уурхайн лиценз бүрийг гадныхан хууль ёсны дагуу авсан, ашиглалтыг эхлүүлэх хэрэгтэй гэсэн асуудлаа ярьсаар явна. Энэ үр дүнд одоо Гацуурт нэгэнт урагшлахаар болсон. Ядаж одоо Тосонбумбын нуруугаа улсын хамгаалалтад авчих, Р.Жигжид сайд аа. Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал тийм ч амархан олон нийтийн хараанаас салж, мартагдчихгүй. Лиценз эзэмшигчдийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдэх гарцаа Р.Жигжид сайд олох ёстой. Нөхөн төлбөрт хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэсэн яриа явж байснаа өөр талбай олгох ёстой гэсэн шинэ шантаажийг үүсгэжээ. Энэ бол таны зохиож буй үлгэр.
Сонгууль ч дөхөж байна. Ийм эгзэгтэй цаг үед засгийн газрын хэлээр бус, өөрийнхөө байр сууриар ядаж ганц сайн үйлс хийгээрэй дээ. Тосонбумын нурууны лицензүүдийг цуцаллаа гээд Монгол Улс сөнөчихгүй нь тодорхой шүү дээ, Р.Жигжид сайд аа.
Ж.Мядагбадам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||