- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
О.Сайнбуян: Хувийн компаниуд эзэмшиж байсан стратегийн ордуудын лицензийг эргүүлэн авч эхэлсэн
"Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуянгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Төрийн оролцоог уул уурхайн салбарт багасгах хэрэгтэй гэсэн саналыг эдийн засгийн чуулганаар маш олон хүн хэллээ. Төрийн өмчит компаниудын хувьд энэ тал дээр ямар бодолтой байгаа бол?
-Хувийн хэвшил гэлтгүй бүх талаасаа энэ талаар ярьж байгаа. УИХ, Засгийн мөрийн хөтөлбөр, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын хүрээнд ч тусгасан байгаа. Төрийн өмчийн компаниудын хувьд төрийн оролцоог багасгах болно. Хөгжлийнхөө дагуу хийгдэх ёстой ажил. Гэхдээ төрийн өмч огт байхгүйгээр бүгдийг нь хувьчилчихна гэсэн үг биш. Нэг хэсэгтээ төр өмчтэй хэвээр байна. Өмчлөлийг хэрэгжүүлэх удирдлагын менежментийн хувьд төр хувийн хэвшил хамтраад хэрэгжүүлэх үү эсвэл мэргэжлийн менежментийн багт шилжүүлээд явах уу гэдгээ шийдэх ёстой. Нөгөө талаар одоогоор 51-ээс дээш хувьтай төрийн өмчийн компаниудтай байгаа. Удирдлагын бүтэц, томилгооноос авахуулаад төр маш их оролцож байна.
-Тэгвэл төрийн өмчит компаниудын хувьд хэдэн хувь эзэмшвэл зохилтой вэ?
-Төр 50-иас доош хувийг хараат байдлаар эзэмшээд явж болох юм. Манай төрийн өмчит уул уурхайн компаниуд бүгд алдагдалтай ажиллаж байгаа. Хувьцааг нь 51-ээс доош оруулахын тулд хөрөнгийн биржээр хувьцааг нь нээлттэй арилжаалах ёстой. Ингэж байж томоохон төсөл хэрэгжүүлж эхэлнэ.
-Төрийн оролцоо нөгөө талаар дэмжлэг тулгуур болдог. Төрийн оролцоог хязгаарласнаар ашиггүй болох эсвэл бүр алдагдалтай ажиллахгүй гэх баталгаа бас байхгүй шүү дээ?
-Энэ бол үнэн. Төр муу менежер гэдэг боловч улс орны хэмжээний стратегийн томоохон ач холбогдол бүхий ийм салбарт төрийн оролцоо зайлшгүй шаардагддаг. Өнөөдөр уул уурхайн салбарт 100 хувь хувийн хэвшлийн салбар зөндөө бий. Гэхдээ төрийн өмчийн компаниудын адил алдагдалтай явж байгаа. Төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэр хамгийн зөв шийдэл болоод байгаа.
-Оюутолгойн хувь гэхэд 34 хувийг эзэмшиж байгаа. Төрийн энэхүү оролцооноос болоод гацаа үүсээд байгаа гэсэн шүүмжлэл ч бий?
-Оюутолгойд төрийн оролцоо их байна гэж яриад байгаа. Гэхдээ үнэн хэрэгтээ төрийн оролцоо маш бага байгаа. Оюутолгой компани бол олон улсын жишигт хүрсэн бүтэц зохион байгуулалттай, менежменттэй. Компанийн засаглалын хэлбэрээр хөгжиж, ТУЗ-ын төлөөллөөрөө дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа. Оюутолгойн асуудалд төрийн оролцооноос илүүтэй зах зээлийн хүчин зүйл түлхүү нөлөөлж байна.
-Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа хэзээнээс эхлэх бол?
-Далд уурхай үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа нь Монголын Засгийн газар, хувьцаа эзэмшигч компаниудын хэн хэнийх нь буруу биш. Далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, шаардлагатай нэмэлт санхүүжилтийг оруулж ирэхээр хоёр тал аль алин дэмжиж байгаа. Хамгийн гол нь санхүүжилтийг авлаа гэхэд хэдий хэр хугацаанд ямар графикаар энэ төсөлд оруулж хэзээнээс үйл ажиллагааг эхлэх вэ гэдэг зүйлийг нөгөө талаас шаардаж байгаа. Бизнес төлөвлөгөөг гаргаад өгчихсөн байхад бид татгалзах зүйлгүй гэсэн байр суурьтай байгаа.
-"Эрдэнэс МГЛ” компани төрийн өмчит уурхайнуудыг хувьцааг шилжүүлнэ гэдэг талаар Ерөнхий сайд ярьж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа бол?
-Нүүрсний уурхайнуудын хувьцааны 75-90 хувийг шилжүүлэн авч байгаа. Мөн компаниудын нэр дээр байршиж байсан стратегийн ордуудын лицензийг шилжүүлэн авч эхэлсэн. "Шивээ-Овоо” компанийн гурав, "Багануур” ХК-ын нэг, "Эрдэнэт” үйлдвэрийн гэхэд зургаан лиценз манай дээр шилжүүлсэн.
GOGOMN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||