- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны үнийн багахан өсөлт хөрөнгийн зах зээлийг сэргээв
Газрын тосны ханш сүүлийн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлд уналтаас хойшхи хамгийн өсөлттэй түвшиндээ дөхөж, "Wall Street”-д ойролцоогоор таван хувиар өслөө. Энэ нь газрын тосны зах зээлд үүсээд буй газрын тосны илүүдлийг шийдэх гарц болж гарч ирлээ хэмээн ВВС мэдээллээ.
Өчигдрийн (2015.01.27)-ны FTSE 100 индекс Лондонд 0.6 хувь, мөн Франкпурт, Парист ойролцоогоор нэг хувийн өсөлт үзүүлэв. Европын зах зээл Ази тэр дундаа Шанхайн хөрөнгийн биржийн 6.4 хувийн уналтыг дагаж 2014 оны арваннэгдүгээр сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрээд байсан. "Brent crude -ын газрын тосны ханш зургаан хувиар огцом өсч баррель нь 32.3 ам.долларт хүрч ханш эргээд сэргэх байдал ажиглагдаж эхлэв. Түүнчлэн "US oil” индекс 5.4 хувиар өсч, 31.9 ам.долларт хүрээд байна. Мөн "Dow Jones"-ын үйлдюрлэлийн өсөлт 1.8 хувиар огцом өссөн бол S&P 500 мөн 1.4 хувиар нэмэгджээ.
Ийнхүү олон улсын зах зэалд газрын тосны ханш богино хугацаанд огцом өсөөд байгаань ОПЕК болон ОПЕК-ийн бус газрын тос үйлдвэрлэгч том тоглогчдод эрэлтээс давсан нийлүүлэлтээ шийдэх боломж нээгдэж буйд таатай хандаж байна. Энэхүү газрын тосны үнийн сэргэлт нь энэ даваа гарагт ОПЕК-ийн зүгээс газрын тос үйлдвэрлэгч улсуудад картелийн ашиг хүртэхээс зайлсхийхийг уриалсны дараа болж байгаагаараа онцлог. Дэлхийн санхүүгийн зах зээлийн тогаогчид он гарсаар хөрөнгийн зах зээл тогтворгүй, Хятадын эдийн засгийн удаашрал болон түүхий эдийн үнэ огцом унаад байгаад ихээхэн санаа зовнисоор байгаа юм.
Хэдийгээр Хятадын эдийн засаг нь өргөжин тэлж байгаа ч,өсөлт нь удааширч, энэ хэрээр тус улс нүүрс, төмрийн хүдрийн хэрэгцээгээ хумьж байгаа нь газрын тосны үнэд ихээхэн
ШИНЖЭЭЧИД ЮУ ӨГҮҮЛЭВ
Өнгөрсөн мягмар гарагт Хятад эдийн засгийн гол түлхүүр үзүүлэлтийнх нь нэг болох төмөр замын ачаа тээвэрлэлт өнгөрсөн онд
Газрын тосны үнийн сэргэлт нь энэ даваа гарагт 0ПЕК-ын зүгээс газрын тос үйлдвэрлэгч улсуудад картелийн ашиг хүртэхээс зайлсхийхийг уриалсны дараа болж байгаагаараа онцлог юм
11.9 хувиар, 2014 онтой харьцуулахад 3.9 хувиар унасныг мэдээлсэн нь газрын тосны салбар цохилт өгөх сөрөг мэдээлэл болоод байна.
Phillip Futures in Singapore-ын шинжээч Данейл Анг газрын тосны хэрэгцээ ирэх жилүүдэд сул хэвээр байна гээд "Газрын тосны үнэ өндөр өснө гэхэд нөхцөл байдал хүнд буюу боломжгүй харагдаж байна” хэмээв. "Pine Bridge” хөрөнгө өруулалтынкомпанийн
Менежментийн салбарын захирал Тацуши Меона "Хятад, Америкийн эдийн засгийн суурь нөхцөлийг харахад өсөлт ажиглагдах тодорхой нөхцөл огт харагдахгүй байна” хэмээсэн.
ДАРААЛСАН УНАЛТ
Шанхайн хөрөнгийн биржийн бууралтын талаар "Kaiyuan Securities”-ын шинжээч Янг Хай "Биднийг ирээдүйд ахин зах зээлийн хүндрэл буюу түгшүүр угтаж байгаа” хэмээсэн. Rabobank's Michael Every "Дэлхийн санхүүгийн салбарт өөр нэг дараалсан уналт ажиглагдаж байна. Газрын тосны үнэ баррель нь 27 ам.долларт хүрсэн нь сүүлчийн уналт биш” хэмээсэн. Түүнчлэн өнгөрсөн зунаас эхэлсэн дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөөсрөлтөөс хөрөнгө оруулагчид эмээж, өчнөөн хүн хөрөнгөө эю салбараас хөрөнгө оруулалтаа татахад хүргэж байна гэв. Тэрээр цааш нь ярихдаа "Хятадын гол хөрөнгийн зах бол Шанхайн хөрөнгийн бирж цаашид тогтворжих хүртлээ ахин 10 орчим хувиар унана” хэмээв.
Одоогоор Шанхайн хөрөнгийн биржийн индекс он гарсаар хэдийнэ 17 хувиар унаад байгаа. ӨЭЫУ 100-д Anglo Americain, Glencore болон Randgold Resources зэрэг дэлхийн уул уурхайн салбарын голлох тоглогчид багтдаг. Алтны ханш өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш уналттай байсан бол долоо хоногийн дотор нэг хувиар өсч, унци алт 1114.70 ам.доллартай тэнцлээ. Гулдмай алтны хувьд энэ жил ойролцоогоор таван хувиар өссөн бол өнгөрсөн онд арваас илүү хувиар унасан юм.
ЮАНИЙН ХЭЛБЭЛЗЭЛ
Юанийн ханш огцом унаж байгаа нь олон улсын санхүү, хөрөнгийн зах зах зээлийн өөр нэг түгшүүр. Саяхан дэлхийн тэрбумтан хөрөнгө оруулагч Жорж Сорос Хятадын төв хэвлэлээр юань эсвэл Хонгконг доллар унана хэмээн эсрэг бооцоо тавьж буйгаа мэдэгдсэн. Тэрээр "S&P 500 индекс уналттай гарч байна. Энэ нь түүхий эд үйлдвэрлэдэг Азийн улсуудын мөнгөн тэмдэгт, тэр дундаа юань болон Хонгконг ам.долларын уналт үргэлжилнэ” хэмээн дурдсан юм.
Хятадын төв банк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ хөрвөх чадварыг чөлөөтэй байлгахын тулд ирэх сарын эхээр болох Цагаан сараас өмнө бэлнээр зээл гарахаа хязгаарах болсон. Хөрөнгө оруулагчид Хятадын төв банк сүүлийн гурван жилд байгаагүй их хэмжээгээр буюу 440 тэрбум юань (46 тэрбум евро)-ийг нийлүүлж байгааг онцолсон. Хятадын юанийн ханш цаашид уналттай хэвээр байвал Төв банкинд нь төдийгүй, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад ханшийн эрсдэлийн томоохон сорилтыг дагуулахаар байна. Энэ нь цаашлаад Хөрөнгийн зах зээлдээ нөлөөлөх эрсдэлтэйг шинжээчид онцолж байна.
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||