- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
14 аймагт шатахууны үнэ буурлаа
Энэ сарын 21-ний өдрөөс "М-Ойл” тэргүүтэй шатахуун импортлогч компаниуд жижиглэн худалдааны үнээ литр тутамд 80-150 төгрөгөөр бууруулсан. Улмаар Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай зэрэг аймагт шатахууны үнийг 100-150 төгрөгөөр буурсан талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ.
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн "Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ арваннэгдүгээр сард 44.2 ам.доллар, арванхоёрдугаар сард 48.2 ам.доллар, энэ сард дунджаар 31.3 ам.доллар байна. Сүүлийн хэдэн хоногт үнэ өсөөд 33 руу дөхсөн.
Олон улсын зах зээлийн энэ үнэтэй уялдуулан төвийн 14 аймгийн шатахууны үнийг бууруулах ажлыг хэрэглээ өсдөг Цагаан сарын өмнө зориуд хийсэн” гэв. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ огцом буурсантай холбогдуулж Монгол Улсад хамгийн багадаа 250, цаашлаад 400 төгрөгөөр шатахууны үнийг бууруулах бололцоо бүрдсэн гэдгийг хэлж буй. Энэ талаар Г.Өлзийбүрэн хэлэхдээ "Шатахуун оруулж ирж байгаа аж ахуйн нэгжийн олонх нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж.
Тэгэхээр чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг төр хязгаарлах нь зүй бус. Татвараа тэг болгосон тохиолдолд л 300-400 төгрөгөөр буулгах боломжтой. Импортлогч компаниудын ашгийг 4-5 хувьд байх зохицуулалт хийж байгаа” гэлээ. Шатахууйы жижиглэнд хилийн үнэ, татвар, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт үйл ажиллагааны зардал зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд эдгээрээс төр, засгийн зүгээс татваруудыг өөрчлөх замаар жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтворжуулж байгаа.
Тухайлбал, өнгөрсөн оны Улсын төсвийн тухай хуулиар улсын төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас 226 тэрбум төгрөг төвлөрүүлэх болсонтой холбогдуулан алслагдсан бус нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг 2015 оны нэгдүгээр сараас тонн 0-60 000 байсныг 252000-265000 төгрөг байхаар тогтоосон. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сараас шатахууны гаалийн татварыг нэг хувь байсныг тав болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр өнгөрсөн оны гүйцэтгэлээр зөвхөн шатахууны татваруудаас нийт 460 тэрбум төгрөг Улсын төсөвт төвлөрсөн байна. Өнгөрсөн сард алслагдсан аймгуудын шатахууны жижиглэнгийн үнэ 80-400 төгрөгөөр буурсан.
Тиймээс газрын тосны үнэ тогтвортой байсан тохиолдолд алслагдсан аймгуудын жижиглэнгийн үнэ ч буурах учиртай юм. Одоогийн байдлаар Монгол Улс ердийн хэрэглээний 50 хоногийн газрын тосны бүгээгдэхүүний нөөцтэй байна. Үүнд А-80 автобензин 66, Аи-92 автобензин 55, дизелийн түлш 51, онгоцны ТС-1 шатахууньг 29 хоногийн нөөцтэй байгаа аж.
Д.МЯГМАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||