- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Эрдэнэбат хамгийн том хөрөнгө оруулагч Рио Тинтог доромжиллоо

Хүн өөрийгөө дөвийлгөж болно. Гэхдээ заавал бусдыг хомрогонд нь басамжлан, харьцуулах ямар ч шаардлага байхгүй. Тэр дундаа Монгол Улсын эдийн засагт голлох жин дарах болсон Оюутолгойн хөрөнгө оруулагчаа ийнхүү хэлж байгаа нь ёс суртахууны хувьд тун бүдүүлэг үйлдэл билээ. Д.Эрдэнэбатын энэ үг гадныханы гайхшралыг бараад ч зогсохгүй Оюутолгойн гацаанд орсон гэрээ хэлцлийг тодорхойгүй байдалд хөтлөх ч аюултай гэдгийг мань хүн тооцоолоогүй бололтой.
Рио Тинто компани бидэнд буу тулгаж байгаад гэрээ хийгээгүй. Ард түмний чөлөөт сонголтоор байгуулагдсан төр засаг, түүний төлөөлөлтэй олон улсад дагаж мөрдөгддөг хууль дүрэм, стандартын дагуу бизнесийн ашиг олох үүднээс тохиролцож гэрээ байгуулсан. Муу муухай гэж хэлэх хэрэгтэй бол бид сонгож байгуулсан төр засагтаа гомдохоос ашиг олох гэж ирсэн тэднийг ад үзээд байх нь зүйд үл нийцнэ.
Үүнийгээ байг гэхэд Монголчууд хамгийн том хөрөнгө оруулагчаа хөрөнгөгүй, баялаггүй гэж хэлээд өөрсдөө олон улсын зах зээлээс мөнгө босгоно гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Рио Тинто компаний түүх, туршлага бол Канад улсын нэгэн нэрийн хуудас. Тэд хөрөнгө оруулагчдын итгэлийг зүв зүгээр Д.Эрдэнэбат шиг "бурж” суугаад олж аваагүй. Олон арван төсөл, үйлдвэрлэл амаргүй хүнд сорилтын дараа хөрөнгө оруулагчдын итгэл, үнэлэмж тогтдог. "Нааш ир” гэж гэртээ оруулчихаад учиргүй агсамнаж, зодоод хөөгөөд явуулчихдаг бидний араншингаас шал өөр асуудал. Найзаа муулж, өөрийгөө дөвийлгөж яваа хүнтэй ямар олигтой нь нөхөрлөх билээ. Тийм л зарчим дэлхийн зах зээл дээр үйлчилж байхад Д.Эрдэнэбат Монгол Улсаа хөгжүүлэх хөрөнгө босгох битгий хэл харин ч хөөж, туух бүдүүлэг үгийг унагалаа.
Хотын дарга улсын баатар маань "Хятадын коммунист намынхан алуурчид” гэж хэлээд өмнөд хөршийнхнийгөө багагүй гомдоосон. Хэдийгээр уучлал гуйж байдлыг аргадсан ч тэд АН-д алуурчид шиг харагддаг гэдгээ мэдэж авсан. Муулуулан байж сайн нөхөр явах хэрэг хэнд ч байхгүй. Ийм хүйтэн цаг агаар дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Чалко манай нүүрсийг 70 доллараар аваад байна” гэж чамлаад 30 долларын гэрээ байгуулж дордуулан "гавьяа” байгуулсан. Харин одоо УИХ дахь бүлгийн дарга нь хамгийн том хөрөнгө оруулагчаа гутаан байж өөрсдийнхөө тэнгэр гаралтай онцгой үндэстэн болохоо баталсан мэдэгдэл хийлээ. Энэ бүхнээс харахад Монголыг хөгжүүлэхгүй байх, Монголыг муухай харагдуулах, Монголыг ганцаардуулах бодлогыг зориуд санаатайгаар явуулаад байгаа юм биш үү? гэж аргагүй эрхэнд бодоход хүргэж байна.
Т.Цагариг
Д.Эрдэнэбат хамгийн том хөрөнгө оруулагч Рио Тинтог доромжиллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани