- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Улстөр Ч.Сайханбилэг ба Гацууртын ордоор “хална”
Эхэлж буй долоо хоногт улстөр нэлээд халах нь УИХ-ын хэлэлцэх асуудлуудаас тодорхой болоод байна. Энэ долоо хоногт маш олон чухал асуудлыг УИХ шийднэ. Тэр дунд улстөрийг хамгийн их бужигнуулж халааж мэдэх хууль тогтоолын төслүүд байна. Тухайлбал,
"Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай санал /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн 2016.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
"Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Эдгээрээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН тав хоногийн завсарлага авсан бол АН "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр бас завсарлага авсан.
Эдгээр асуудлуудаар намууд наймаалцаж магадгүй гэх яриа ч улстөрийн хүрээнд нисч байна.
Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ өнгөрсөн долоо хоногт шуурхай хэлэлцэх гэсэн боловч Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг баасан гаригийн үдээс өмнө хуралдуулаагүй. Учир нь тус саналыг өргөн барьсан Г.Уянга нарын гишүүд хуралдаа ороогүй. Тиймээс АН-ынхан УИХ-ын чуулган хуралдуулж ТББХ-ны бүрэлдэхүүнд сэлгээ хийснээр тус байнгын хороо хуралдсан ч завсарлага авсан. Тэгвэл асуудлыг тэр өдөр хэлэлцсэн бол Засгийн газар огцорч магадгүй байсан гэж нэг хэсэг хүмүүс үзэж байна. Мөн нөгөө хэсэг нь АН хэдий ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй байгаа ч Ерөнхий сайдаа яаж ийгээд аваад үлдэх байсан гэлцэж байна.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн мандатын асуудал дээр гэхэд СЕХ эрх баригч намын шаардлагаар 2012 оны сонгуулийнх шиг төсөл өргөн барьсан ч буцаан татаад 8 аймгийн мандатаас тус бүр нэгийг Нийслэлд нэмж ,нийт 22 мандаттай болгох төсөл оруулж ирсэн нь маргаан дагуулсан билээ. АН-ынхан нийслэлд арай илүү дэмжлэг хүлээнэ гэдэг үүднээс ийм тогтоолын төслийг оруулсан гэх асуудал яригдсан. Мөн Үндсэн хуульд хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан үзнэ гэснийг ийнхүү гуйвуулсан хэмээн МАН-ынхан эсэргүүцэж байгаа. Харин АН-ынхан нийслэлийн 500 мянган хүн ам УИХ-д төлөөлөлгүй байгаа учраас асуудал нь шийдэгдэхгүй байна гэж буй. Ийнхүү асуудлыг хэлэлцэж эхлэх гэж байтал АН уг асуудлаар завсарлага авч орхив.
Тиймээс л энэ асуудлуудаар хоёр том нам амралтын өдрүүдээр тохиролцоо хийсэн байж магадгүй хэмээх хардлага гарч эхлээд байна.
Тэгвэл Гацууртын алтны ордтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийн хувьд сүүлийн гурван жил хууль тогтоох байгууллагыг үнэхээр улстөржүүлсээр ирсэн. Энэ асуудлаас болж улстөрчид нэгнийхээ аав нарт хүртэл захиа бичиж, эргүүлээд аавыг минь тайван байлга хэмээлцэж буй. Харин асуудлыг хэрхэн шийдэх нь энэ долоо хоногт тодорно. Өнгөрсөн жил Гацууртын асуудлаас болоод хэсэг залуучууд Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу Цагаан сарын баяраар Төрийн ордоны баруун талд өлсөж байлаа. Энэ удаа ч түүн шиг асуудал гарч болох юм.
Г.Самбаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||