- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Баярсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уул уурхайн хөгжлийн асуудлаар санал солилцов
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн төвийн зөвлөх Пол Стийл, Уул уурхайн салбар, хүний хөгжил хариуцсан зөвлөх Николас Бут тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал, уул уурхайн тогтвортой хөгжил, байгаль орчны асуудлаар санал солилцсон юм. Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан "Уул уурхайн салбар бол Монголын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар. Гэхдээ уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь өөрөө байгаль орчныг сүйтгэх магадлалтай байдаг. Энэ салбарыг өнгөрсөн 20 гаруй жил хөгжүүлэхэд алдаа, оноо гарсан. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудалд алдаа гаргасан зүйл бий. Гэхдээ энэ гарч байсан алдааг зохицуулалт хийж, УИХ-аас алдааг засч ажиллаж байна" гэсэн юм.
Ази номхон далайн бүсийн төвийн зөвлөх Пол Стийл уулзалтын эхэнд " Монгол Улс уул уурхайн бодлогоо тогтвортой хөгжүүлснээр хүний хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж ажиллах уу. Үүнд манай байгууллагын зүгээс ямар дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр нь уул уурхайн тогтвортой хөгжлийн асуудлаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна" гэдгээ илэрхийлсэн юм.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д оруулж ирээд байгааг Байнгын хорооны дарга тайлбарласан. Г.Баярсайхан "Би энэ хуулийг санаачлагчдын нэг юм. Сайн хууль болсон. Хууль хэрэгжихээс өмнө хяналтгүй их лиценз олгосоноос үүдэж, гол горхи ширгэж сүйтгэгдсэн байсан. Харин хууль батлагдсанаас хойш энэ асуудал цэгцлэгдэж, зарим компанийн лицензийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажилласан. Энэ хууль батлагдсанаар эерэг тал их бий. Монголын ногоон ой Сэлэнгэ мөрнийг усаар тэтгэдэг эх булаг нь болж ирсэн. Сэлэнгэ мөрөн бол Байгаль нуурын усны 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Монголынхоо ойн бүсийг энэ хуулиар хамгаалснаар төв азийн ногоон бүс, усны нөөцөд эерэгээр нөлөөлж байгаа. Уул уурхайд цаашид гүний ус ашиглахгүй байх, хуурай аргаар нүүрс боловсруулах технологи руу шилжих ёстой. Төрөөс баримтлах бодлогын баримт бичигт аль болох гүний усыг уурхайд ашиглахгүй байх саналыг оруулж өгөх бодолтой байгаа.
Хууль хэрэгжсэнээр эргээд сөрөг үр дүн авчирсан тал байдаг. Лиценз нь цуцлагдсан компаниуд төрөөс нөхөн төлбөр авахыг хүсч байгаа. Мөн Эдийн засгийн хямралыг даван гарахын тулд Засгийн газраас "Урт нэртэй" хуульд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг тавьж УИХ-д оруулж ирээд байна. Би Байгаль орчны байнгын хорооны дарга, хуулийг санаачлагчийн хувьд үүнийг дэмжихгүй байгаа. Хууль хуучнаараа хүчин төгөлдөр хэрэгжээд явах нь зүйтэй гэсэн бодолтой байдаг" гэж байлаа.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулах, хайгуул болон олборлолтын лиценз олгоход сум, дүүргийн иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын оролцоог хангах, тэднийг идэвхжүүлэхэд Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран ажиллах саналтай байгаагаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчид илэрхийллээ. Энэ саналыг хүлээн авч, хамтран ажиллахад нээлтэй гэдгийг Байнгын хорооны дарга уламжилсан юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||