Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тошиба корпорацийн нуусан “цөмийн” заан буюу Монголд заналхийлэх цөмийн аюул

Тошиба корпорацийн нуусан “цөмийн” заан буюу Монголд заналхийлэх цөмийн аюул2015 оны 12 сард Японы Асахи Шимбун сонины газраас эрхлэн гаргадаг  "Айра” ("Aera”) гэдэг долоо хоног тутмын сэтгүүлд Япон, Монгол, АНУ-ын төлөөлөгчдийн бараг таван жилийн өмнө хийсэн нууц уулзалтын тухай нийтлэл гарчээ. Анхан тус уулзалтын талаар Харуюки Айкава гэдэг сэтгүүлч "Майничи Шимбун” сонины 2011 оны 5 сарын 9-ны дугаарт бичсэн байдаг.  
 
Харин "Айра” сэтгүүлийн сурвалжлагч Ацуши Ямадагийн сонирхлыг татсан зүйл гэвэл Айкавагийн нийтлэлд цөмийн хэлэлцээрт  Тошиба корпораци оролцож байсан гэж дурьдсан явдал байв.  2006 онд Тошиба корпораци АНУ-ын Вестингхауз компанийн хувьцааны дийлэнхийг худалдаж авсан байдаг. Дээрх компани нь Тошибагийн ижлээр гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлсэн ч аажимдаа атомын цахилгаан станц (АЦС) барьдаг компани болжээ.
 
Япон улс Монголоос уран худалдаж аваад хариуд нь цөмийн эрчим хүчний салбарт хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж, Монголд АЦС байгуулж,  хамгийн гол нь Монголд цөмийн түлш дахин боловсруулдаг байгууламж барьж өгөх ба ингэснээр Япон болон бусад орнуудад хуримтлагдсан  өндөр түвшний цацрагтай цөмийн хаягдлыг Монголд хаяна гэсэн төлөвлөгөөтэй байжээ.   
 
 
Майничи сонины нийтлэл АНУ, Японы олны анхаарлыг төдийлэн их татаагүй ч Монгол хэлээр орчуулагдан тарсан байдаг. Фукушимад цөмийн түлш хайлсан гамшгаас хойш ердөө 3 сар өнгөрч байсан 2011 онд Монгол улсыг дэлхий нийтийн цөмийн хаягдлын "жорлон” болгох зорилготой хэлэлцээрийг Монголын ард иргэд хүчтэй эсэргүүцсэн. Улмаар Монголын засгийн газар цөмийн хаягдал хүлээн авахад бэрхшээл учирч болзошгүй болсон талаар мэдэгдэж байжээ.  
 
Тухайн үед Тошиба корпорацийн ерөнхийлөгч байсан Норио Сасаки болон АНУ-ын Эрчим хүчний Департаментийн дээгүүр албан тушаалтны хоорондох имэйл харилцааг Ямада үзжээ.  Захидал харилцаанд Монгол улстай цаашид ч цөмийн хаягдлын асуудлаарх хэлэлцээрээ үргэлжлүүлэх шаардлагатай гэхдээ энэ ажлыг нууцаар хийх нь зүйтэй гэж зөвлөсөн байжээ.
 
Тошиба корпорацийн олон нийттэй харилцах албаныхан имэйл харилцаа байсныг хүлээн зөвшөөрсөн боловч Тошиба корпораци нь Монголын засгийн газарт хандаж гадны цөмийн хаягдал хүлээн авахыг хүссэн гэдгийг үгүйсгэжээ. Тэд гэрээ хэлэлцээр нь цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх тогтолцоог сайжруулах тухай байсан гэж тайлбарласан байна.  
 
Хэдийгээр хэлэлцээрт зөвхөн нэр дурьдсан гурван улсын засгийн газар оролцож байсан мэт харагдавч жинхэнэдээ бол АНУ нь Японы Тошибатай нийлж хөгжиж буй улсуудад АЦС-ын технологи нийлүүлэх "Цөмийн түлшний багц үйлчилгээ” гэдэг төлөвлөгөөтэй холбоотой гэж сэтгүүлч Айкава Ямадад тайлбарлажээ.
 
Дээрх төлөвлөгөөний дагуу цөмийн технологи нийлүүлэгчид нь АЦС-ын технологио борлуулахын тулд сонирхсон худалдан авагчдад АЦС-аас гарах цөмийн хог хаягдлыг эргүүлж авна гэдэг амлалт өгч байжээ. Ийм учраас Монгол улсыг оролцуулж, Монголчуудыг гадны цөмийн хог хаягдлыг авахаар зөвшөөрүүлэх нь маш чухал байсан юмсанжээ. Япон болон АНУ-ын хувьд дотоодын эсэргүүцэл нь хүчтэй тул бусдын хог хаягдал авах нь байтугай өөрсдийн үйлдвэрлэсэн цөмийн хаягдлаа хийх газар үгүй ажээ.
 
Энэ олон жил өнгөрсний хойно Ямада энэ асуудлыг сонирхож эхэлсэн нь саяхан Тошиба корпораци нэгэн  санхүүгийн шуугианд нэр холбогдож бүдэрсэнтэй холбоотой.  Иймд Ямада Тошиба корпорацийн цөмийн бизнес ба санхүүгийн хүндрэл хоёр хоорондоо холбоотой эсэхийг судлахыг хүссэн ажээ.
 
Энэ холбоос нь үнэндээ нууц биш юм. Тошиба корпораци Америкийн Вестингхауз компанийн хувьцааг бараг 600 тэрбум иенээр худалдаж авсан байдаг, гэтэл тухайн үед тус компанийн хувьцаа ердөө л 250 тэрбум иенээр үнэлэгдэж байжээ. Энэ бол Тошиба нь Вестингхауз гэдэг "хөзрийнхөө” тусламжтайгаар Японд болон дэлхий нийтэд цөмийн бизнесээ өргөжүүлж, ирээдүйд олох ашиг орлогоо тооцож  бэлэглэсэн "сэтгэлийн бэлэг” байжээ. Гэвч дараахан нь Фукушимагийн гамшиг тохиолдож, АЦС-ын эрэлт хэрэгцээ буурчээ.
 
Тошибагийн тооцож байсан ашиг орлого орж ирээгүйн улмаас нөгөө "сэтгэлийн бэлэг” нь санхүүгийн тооцондоо нуун далдлах шаардлагатай асар том хариуцлага болж хувирчээ. "Никкей Бизнес” сонинд  Тошиба корпораци нь охин компанийнхаа алдагдлыг нуун дараддуулж, Токиогийн Хөрөнгийн Биржийн дүрмийг зөрчсөн талаар мэдээлсний дараахан Тошиба корпорацийн удирдлага нь Сасаки болоод түүний өмнө ерөнхийлөгчийн алба хашиж байсан албан тушаалтныг нягтлан бүртгэлийг булхайтай аргаар явуулахыг шаардсан гэдэг хэргээр шүүхэд өгчээ.  
 
Гэвч өнгөрсөн оны 12 сард Японы төрийн Санхүүгийн Үйлчилгээний Агентлагаас хийсэн шалгалтаар Тошибаг буруутгасангүй харин Тошиба корпорацийн нягтлан бодох бүртгэлд гаргасан ноцтой алдааг илрүүлж чадаагүй "Эрнст энд Янг ШинНихон” гэдэг аудитын компанийг шийтгэжээ. "Айра” сэтгүүлийн 1 сарын 11-ний дугаарт Ямада сурвалжлагч энэ хэрэг түүнд сэжигтэй санагдсан тухай хийгээд Санхүүгийн Үйлчилгээний Албаны төлөөлөгч сэжиг байсан ч "баримт нотолгоо олдоогүй” гэснийг дурьджээ.
 
Энэ хэргийн улмаас "ШинНихон” аудитийн компанийн шинээр бизнесийн гэрээ хийх эрхийг 3 сараар цуцалж, 2.1 тэрбум иенээр торгожээ. Хэдийгээр энэ нь хатуу шийтгэл мэт сонсогдовч ийм асуудалд холбогдсон аудитийн компаниудыг цаашид үйл ажиллагаа явуулах эрхийг бүрмөсөн цуцалдаг журамтай гэж тус салбарын мэргэжилтнүүд ярьж байна.  
 
Аудитийн компаниуд нэр хүндтэй томоохон үйлчлүүлэгчиддээ ая тал засахын тулд шалгалтын дүнгээ засах явдал гардагийг мэдсээр байж яагаад Санхүүгийн Үйлчилгээний Агентлаг Тошиба корпорацийг нягтлан бүртэлийн тооцоог зориудаар худал бүрдүүлсэн гэж буруушаасангүй вэ? Тус төрийн байгуулллага гаргасан тайландаа Вестингхауз компанийн нэрийг ч дурьдаагүй гэдгийг Ямада онцлон тэмдэглэж байна.  
 
Үүний учир нь Тошиба корпораци Японы засгийн газарт хэрэгтэй байгаад оршиж байж мэдэх юм. Ерөнхий сайд Шинзо Абэ Японы эдийн засгийн өсөлтөд цөмийн технологийн экспорт тодорхой үүрэгтэй хэмээн тэмдэглэсээр байна. 2015 оны 11 сард "Асахи Шимбун” сонин Вестингхауз компанийн ерөнхий менежертэй ярилцлага хийхэд тус компани нь дэлхий даяар, үүнд Япон улсад ч бас хэдэн арван АЦС барихаар төлөвлөж байна хэмээн ярьжээ.
 
Өнөөдөр ч Япон улс нь Вьетнам, Турк бусад орнуудад цөмийн технологи нийлүүлсээр байгаа бөгөөд 2015 оны 10 сард Шинзо Абэ Япон-Монголын чөлөөт худалдааны гэрээг эцэслэн байгуулсан байдаг.
 
Монгол судлалаар мэргэшсэн Осакагийн их сургуулийн дэд профессор Риоко Имаока хэлэхдээ АНУ нь цөмийн хаягдал авахыг зөвшөөрөх найрсаг улс олохын тулд яахаас ч буцахгүй болсон тул Японд шахалт үзүүлж, Монгол улстай хэлэлцээр хийхийг шаардаж байсан гэв.  Cаяхан (Монгол улстай)  байгуулсан худалдааны гэрээн дэx цөмийн салбарын хамтын ажиллагааны тухай заалтыг Японы засгийн газар зориудаар дурсахгүй өнгөрч, тэрнийг нь Японы хэвлэл мэдээллийнхэн ч бас аялдан дагалдаж байна.
 
Гэтэл Мицубиши корпораци Монголд шинээр гурван шинэ ураны уурхайг ашиглаж эхлээд байна. Имаоко багш цааш нь Монголын хаагдсан ураны уурхайн нүх цооногууд одоо ч гэсэн маш их цацраг ялгаруулсан хэвээр бөгөөд цөмийн хаягдлыг хаана булшлах нь тодорхойгүй байгаа. Ямартаа ч энэ бүхнийг зогсоохын тулд шүүхэд хандаж тэмцэх хүмүүс Монголд бий гэж ярьжээ.
 
Тайлбар: Монгол улсад цөмийн байгууламж барих дэд бүтцийг байгуулах тухай Тошиба корпорациас "MNFCC” XXK гэдэг хэн ч үл мэдэх нэгэн хувийн компанитай гэрээ байгуулсан тухай болоод тус компанийн ард хэн байсан талаар доорх нийтлэлээс  дэлгэрэнгүй үзнэ үү. 
 
ЦӨМИЙН бизнесийг МОНГОЛД хэн хийж байна вэ??? http://golomt.org/2011/06/15/nuclearbusiness/
 
 
Эрхэм та судлаач Э.Амарлин
 
Эх сурвалж:
Тошиба корпорацийн нуусан “цөмийн” заан буюу Монголд заналхийлэх цөмийн аюул
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани