- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Метроноос илүү байгалиа чухалчлав
Хотын төвөөс үйлдвэрүүдийг гаргахад чиглэсэн төслүүд их санал авчээ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, их хэмжээний зээл аван хэрэгжүүлэх 14 гол төслийг ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрхэн хэрэгжүүлэх талаар нийслэлийн иргэдийн төлөөллөөс санал асуулга авчээ. Эдгээр 14 төслийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдэд цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт болон хог хаягдалтай холбоотой төслүүд багтсан. Мөн сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх, Туул, Сэлбэ голын ай сав, орчныг сэргээн сайжруулах, эко парк байгуулах болон угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах зэргийг эхний ээлжийн хэрэгжүүлэх ёстой гэж иргэд үзсэн байна.
Нийслэлийн ЗДТГ, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал төв, Азийн сан хамтран "Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан юм. Энэхүү санал асуулгын урьдчилсан дүнг даваа гарагт танилцууллаа.
Иргэдээс хамгийн өндөр үнэлгээ авах байх гэсэн метроны төсөл ухарчээ
Санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар нийслэлийн хүн амыг бүрэн төлөөлж чадахуйц нас, хүйс, эрэгтэй, эмэгтэй, боловсрол, өрхийн орлого, амьдралын түвшин янз бүр буюу бүхий л давхаргын 300 гаруй иргэн сонгогдон оролцсон аж. Санал асуулгын үеэр анх эрэмбэлсэн дараалал өөрчлөгдөж, иргэдээс хамгийн өндөр үнэлгээ авах байх гэсэн метроны төсөл ухарчээ. Харин үүний оронд байгаль орчныг сэргээн сайжруулахад чиглэсэн төслүүд ихээр дэмжигдсэн талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл "Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын дүнг даваа гарагт танилцуулах үеэр хэллээ.
Байгаль орчны төслүүдийн дараагаар тавигдах төсөлд үйлдвэрлэл болон хөдөлмөр эрхлэлтийн төвлөрлийг сааруулж, хотын төвөөс гаргахад чиглэсэн ажлууд нэлээд санал авсан байна. Тухайлбал, Налайх дүүрэгт байгуулах барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, Эмээлт орчим байгуулах хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийг иргэд дэмжжээ. Түүнчлэн "Аюултай ба хортой хог хаягдал гаргах болон хадгалах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компаниудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэсэн санааг ч илэрхийлсэн байна. Дээр дурдсанчлан, Улаанбаатар метро байгуулах төслийн үнэлгээ доошилжээ. Мөн энэхүү зөвлөлдөх санал асуулгын үр дүнд иргэдийн дунд төрийн албан хаагчид болон төрийн үйлчилгээнд итгэх итгэл нэмэгдсэн хэмээн тус санал асуулгыг зохион байгуулсан АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Ж.Фишкин хэллээ.
Санал асуулгын дүнг иргэдийн өгсөн саналын дагуу эрэмбийг тогтоон захирамж гарган үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Мөн анх удаа зохион байгуулсан асуулга үр дүнтэй болсон гэж иргэд дүгнэсэн байна. Иймд Нийслэлийн ЗДТГ-аас хоёр дахь Зөвлөлдөх санал асуулгыг "Хотын дүрэм болон Улаанбаатар хотын өөрийн засаглалыг сайжруулах” асуудлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Бямбасүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||