- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын талаар дэлхийн хэвлэлд...
Сүүлийн үед нийгэм, эдийн
засаг, улс төрийн салбарт олны анхаарлыг татсан олон шийдвэрүүд гарлаа.
Тэр дундаа дэлхий дахинд монголын уул уурхайн салбар илүүтэй анхаарал
татдаг. Уул уурхайн салбарт тэргүүлэгч Рио Тинто, Сентерра Гоулд зэрэг
том том компаниудын ашиг сонирхол монголыг чиглэсэн учраас тэр юм.
УИХ-аар батлагдахаар дуншиж буй Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь
хэмжээ, Тавантолгойн төсөл, оны өмнөхөн шийдэгдсэн Оюутолгойн далд
уурхайн бүтээн байгуулалт гээд дэлхийн анхаарлыг Монгол руу татах олон ч
том шийдвэрийг тэд олон янзаар дүгнэж бичжээ.
Гадаадын хэд хэдэн сайтад "Сентерра Гоулд” Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөхөөр заналхийлэв” гэсэн гарчиг бүхий мэдээлэл тавигджээ. Киргизын "Akipress.com”, Оросын www.centrasia.ru сайтад тус тус тавигдсан мэдээллийг орчуулбал, "Канадын Сентерра Гоулд компани Гацууртын ордыг ашиглах асуудлыг УИХ-аар хэд хэдэн удаа хэлэлцсэн ч тухай бүрт хойшлуулж, тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаатай холбоотойгоор Олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргах гэж байгаагаа мэдэгджээ.
"Сентерра Гоулд” Монголд "Бороо Гоулд” компаниар дамжуулан 10 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Харин Бороогийн алтны нөөц бараг шавхагдаж дуусч буй энэ үед Канадчууд Монголын хамгийн ирээдүйтэй алтны ордуудын нэг болох Гацууртын ордод олборлолт явуулах хүсэлтээ илэрхийлсэнээс хойш тус улсын парламентаас зөвшөөрөл олгохыг хоёр жилийн турш чих тавин хүлээжээ.
Гацууртын ордыг ашиглах асуудал шийдэгдэхгүй бараг жил орчим сунжирч буй бөгөөд археологичид, байгаль хамгаалагчид, мөн зарим улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Учир нь алтны олборлолт явагдах тухайн хэсгээс Хүннү гүрний үеийн дурсгал олдсоноос гадна байгаль хамгаалагчид хэрвээ тус газарт алт олборловол ой мод, гол ус сүйднэ хэмээн болгоомжилж байгаа юм байна. Ямартай ч, өнгөрсөн долоо хоногт "Сентерра гоулд” Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгнө хэмээн сүрдүүлсэн явдалд зарим улстөрчид сэтгэл дундуур байгаагаа чуулганы хуралдааны үеэр илэрхийлээд амжсан юм. Албаны эх сурвалжийн мэдээгээр тус компанийн хувьд бэлтгэл ажлаа хэдийнээ хангачихсан төдийгүй, УИХ-аас шийдвэр гарахыг л хүлээж байгаа юм байна. Тус орд 1.227.000 унц алтны нөөцтэй аж” хэмээн нийтэлжээ.
www.eastasiaforum.org цахим хуудаст Британи-Колумбын их сургуулийн дэд профессор Жулиан Диеркесийн нийтлэл тавигджээ. Тэрхүү нийтлэлээс зарим хэсгийг товчлон хүргэвэл, "2015 онд Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиосон. 25 жилийн дараа Монгол улс хаана зогсож байна вэ. Олон улсын давцанд Азийн цор ганц ардчилсан социалист улс гэсэн рольтойгоор тоглож чадаж байна уу. Улс төрийн хувьд өнгөрсөн он тайван жил байлаа. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн өсөлт дотоодын улс төрийн бодлого шийдвэр, олон улсын тавцан дахь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор суларсан.
Гэсэн ч, Монгол Улс Олон улсын тавцанд идэвхитэй тоглогч хэвээр байна. 2014 оны арваннэгдүгээр сард тус улсын Ерөнхий сайд солигдсон. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томоохон уул уурхайн ордыг хөдөлгөх асуудлаар ард түмнээсээ мессежээр санал асуулга явуулж байсан юм. Түүний хувьд Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр том ордыг хөдөлгөх гарцыг хайж байсан. Гэвч харамсалтай нь гурван сая хүн амтай улсын 350 мянган хүн л түүний мессеж санал асуулгад оролцжээ. 2015 оны гуравдугаар сард Канадын уран олборлогч "Хан Ресурс” компани ураны лицензийг цуцалсантай холбогдуулан Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч, 100 сая ам.доллар салгасан байдаг. Энэ бол Монголын Засгийн газар дур мэдэн шийдвэр гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож буйг батлах үндэслэл юм. Энэ явдал ч Оюутолгойн гэрээг тойрсон томоохон зөрчил үүсэхэд хүргэсэн.
Гэхдээ Монголын Засгийн газар, Рио Тинтогийн аль алиныг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгө оруулалтыг зогсоож чадаагүй. Гадаад өрийн дарамт, санхүүгийн тогтворгүй, эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа Монгол зөвхөн Хятад, Энэтхэг, Олон улсын байгууллагуудаас зээл авах шугамаар л хямралаас зайлсхийхийг оролдож байгаа юм. 2012 оноос хойш тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар байсан бөгөөд Дэлхийн банк энэ эдийн засгийн тогтвортой бус нөхцөл байдалд монголыг "Дундаж” гэсэн ангилалд багтааж байна. Монголчууд 2016 онд парламентын бүх нийтийн сонгуульдаа оролцож, сонголтоо хийнэ. Сонгуулийн дүн ямар ч гарсан бай олон улсын тавцанд Ардчилсан Монгол Улс хэвээр харагдах болов уу. Гагцхүү тэр ардчилал хүн амын дунд хүлээлт үүсгэсэн эдийн засгийн боломжийг хангах учиртай юм” хэмээн тэрбээр нийтлэлдээ дурьдсан байв.
Оросын "newsru.com” сайт энэ сарын 11-ний өдөр "Монголд нүүрсний үнэ унасаар” гэсэн гарчиг бүхий мэдээллийг нийтэлсэн байв. Тэрхүү нийтлэлд "Нүүрсний үнийн супер мөчлөгийн үе дуусгавар болж, нүүрсний үнэ хамгийн доод төвшиндөө хүрсэн тул уурхайнууд эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзэн эхнээсээ үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Өнөөдрийн байдлаар төвийн эрчим хүчийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайнууд ажиллаж байна.
Зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн зах зээл дээр ч нүүрсний үнэ эрчимтэй унаж, 2016 онд нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ европт 50 ам.доллараас доош орсон нь монголын эдийн засагт хурцаар нөлөөлж мэднэ. Нүүрс тонн нь 50 ам.доллар байгаа нь сүүлийн 10-15 жилийн хугацаанд дахь хамгийн доод үнэ юм. Харин Австрали зэрэг оронд валютын ханш унаж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн нь олборлолтын зардалд сайнаар нөлөөлж байгаа учраас уурхайнууд нь алдагдалгүй ажилласан хэвээр байна” гэжээ.
Австралиас Монгол Улсад суугаа Ерөнхий консул, Австралийн худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Брэндан Коён энэ талаар ярьсан байв. "Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт нь усны шинэ менежмент хэрэгжүүлж чадвал аль аль талдаа зах зээл өснө” гэсэн мэдээлэл гарсаны дараагаар Австралийн бизнес эрхлэгчид Монгол Улсыг илүүтэй сонирхож эхэлжээ.
Австралиас Монгол Улсад суугаа Ерөнхий консул, Австралийн худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Брэндан Коёны хэлж буйгаар тус улсаас олон компани Монголд үйл ажиллагаа явуулдаг, мөн 2015 оны арвандугаар сард Австралийн ЭСЯ Монголд нээгдсэн зэрэг нь Австрали Монгол Улсын хоорондын харилцаа улам гүнзгийрч байгааг илтгэж буй аж. "Монгол Улсад Австралийн уул уурхайн олон компани ажилладаг, ялангуяа уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний дэлхийд данстай, нэртэй компаниуд цөөнгүй бий” гэж ноён Коён мэдэгдлээ. Өмнийн говийн бүс дэх Оюутолгой (OT) алт, зэсний уурхайд Австрали компаниуд 83 сая ам.долларын үнэ бүхий үйлчилгээ явуулж байгаа юм байна. Монгол Улсын алт зэсний нөөцийн томоохон хэсгийг бүрдүүлэгч Оюутолгой нь далд уурхайгаа өргөтгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд саяхан уг ажлыг гүйцэтгэхээр 4.4 тэрбум ам.долларын үндэстэн дамнасан санхүүжилтийн гэрээг эцэслэсэн байна.
Энэхүү гэрээнд Канад, АНУ, Австралийн экспортын санхүүгийн агентлагууд Эфик (Efic)-ийн журмаар оролцжээ. Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний компаниуд Улаанбаатарт бизнесээ танилцуулах цуврал уулзалт тогтмол хийдэг ч саяхан болсон "Монголд бизнес хийх орчин” сэдэвт бизнес-өглөөний цайнд 90 гаруй бизнес эрхлэгч оролцсон нь Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохиосон хамгийн олон оролцогчтой уулзалт болжээ. Энэ удаагийн бизнес уулзалтаар Монголын уул уурхайн салбарт өөр өөр төрлийн бизнес эрхлэх талаар таван мэргэжилтэн илтгэл тавьсан бөгөөд илтгэлийн дараа тэднийг оролцуулсан хэлэлцүүлэг зохиожээ. "Бидний уулзалт Оюутолгойн далд уурхайн ханган нийлүүлэгчидтэй хийсэн форумын дараахан болсон бөгөөд уг форумд 600 гаруй байгууллага оролцсон.
Ойролцоогоор Австралийн 50 аж ахуйн нэгж оролцсоноос 30 нь Австралиас Монголыг зорьж очсон байсан” гэж ноён Коён хэлсэн байна. Саяхан Улаанбаатараас өмнө зүгт 200 км зайтай Чойр хотод газар доорх усны мониторингийн сүлжээ шинээр байгуулагдсан нь Австралийн компаниуд Монголчуудтай хамтран ажиллах шинэ гарц юм. "Хэдийгээр уул уурхай Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой ч усны зөв хэрэглээ, зохицуулалт нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг, ялангуяа мал аж ахуйгаас хамааралтай алслагдмал бүсүүдэд чухал сэдэв гэдгийг монголчууд сайн ойлгосон байна. Энэ ойлголт нь усны зохицуулалт, хадгалалт хамгаалалтын талаарх шинэ технологи, шийдэл гаргаж өгч чадах Австралийн компаниудад том боломжийг олгож байна” гэдгийг ноён Коён цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: www.austrade.gov.au
Канадчууд хамгийн ирээдүйтэй ордын асуудал шийдэгдэхийг хүлээж байна

Монгол Олон улсын тавцанд идэвхитэй тоглогч хэвээр байна

Монголд нүүрсний үнэ унасаар
Оросын "newsru.com” сайт энэ сарын 11-ний өдөр "Монголд нүүрсний үнэ унасаар” гэсэн гарчиг бүхий мэдээллийг нийтэлсэн байв. Тэрхүү нийтлэлд "Нүүрсний үнийн супер мөчлөгийн үе дуусгавар болж, нүүрсний үнэ хамгийн доод төвшиндөө хүрсэн тул уурхайнууд эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзэн эхнээсээ үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Өнөөдрийн байдлаар төвийн эрчим хүчийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайнууд ажиллаж байна.
Зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн зах зээл дээр ч нүүрсний үнэ эрчимтэй унаж, 2016 онд нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ европт 50 ам.доллараас доош орсон нь монголын эдийн засагт хурцаар нөлөөлж мэднэ. Нүүрс тонн нь 50 ам.доллар байгаа нь сүүлийн 10-15 жилийн хугацаанд дахь хамгийн доод үнэ юм. Харин Австрали зэрэг оронд валютын ханш унаж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн нь олборлолтын зардалд сайнаар нөлөөлж байгаа учраас уурхайнууд нь алдагдалгүй ажилласан хэвээр байна” гэжээ.
Австралийн компаниуд Монголыг сонирхож эхэлжээ
Австралиас Монгол Улсад суугаа Ерөнхий консул, Австралийн худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Брэндан Коён энэ талаар ярьсан байв. "Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт нь усны шинэ менежмент хэрэгжүүлж чадвал аль аль талдаа зах зээл өснө” гэсэн мэдээлэл гарсаны дараагаар Австралийн бизнес эрхлэгчид Монгол Улсыг илүүтэй сонирхож эхэлжээ.
Австралиас Монгол Улсад суугаа Ерөнхий консул, Австралийн худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Брэндан Коёны хэлж буйгаар тус улсаас олон компани Монголд үйл ажиллагаа явуулдаг, мөн 2015 оны арвандугаар сард Австралийн ЭСЯ Монголд нээгдсэн зэрэг нь Австрали Монгол Улсын хоорондын харилцаа улам гүнзгийрч байгааг илтгэж буй аж. "Монгол Улсад Австралийн уул уурхайн олон компани ажилладаг, ялангуяа уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний дэлхийд данстай, нэртэй компаниуд цөөнгүй бий” гэж ноён Коён мэдэгдлээ. Өмнийн говийн бүс дэх Оюутолгой (OT) алт, зэсний уурхайд Австрали компаниуд 83 сая ам.долларын үнэ бүхий үйлчилгээ явуулж байгаа юм байна. Монгол Улсын алт зэсний нөөцийн томоохон хэсгийг бүрдүүлэгч Оюутолгой нь далд уурхайгаа өргөтгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд саяхан уг ажлыг гүйцэтгэхээр 4.4 тэрбум ам.долларын үндэстэн дамнасан санхүүжилтийн гэрээг эцэслэсэн байна.
Энэхүү гэрээнд Канад, АНУ, Австралийн экспортын санхүүгийн агентлагууд Эфик (Efic)-ийн журмаар оролцжээ. Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний компаниуд Улаанбаатарт бизнесээ танилцуулах цуврал уулзалт тогтмол хийдэг ч саяхан болсон "Монголд бизнес хийх орчин” сэдэвт бизнес-өглөөний цайнд 90 гаруй бизнес эрхлэгч оролцсон нь Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохиосон хамгийн олон оролцогчтой уулзалт болжээ. Энэ удаагийн бизнес уулзалтаар Монголын уул уурхайн салбарт өөр өөр төрлийн бизнес эрхлэх талаар таван мэргэжилтэн илтгэл тавьсан бөгөөд илтгэлийн дараа тэднийг оролцуулсан хэлэлцүүлэг зохиожээ. "Бидний уулзалт Оюутолгойн далд уурхайн ханган нийлүүлэгчидтэй хийсэн форумын дараахан болсон бөгөөд уг форумд 600 гаруй байгууллага оролцсон.
Ойролцоогоор Австралийн 50 аж ахуйн нэгж оролцсоноос 30 нь Австралиас Монголыг зорьж очсон байсан” гэж ноён Коён хэлсэн байна. Саяхан Улаанбаатараас өмнө зүгт 200 км зайтай Чойр хотод газар доорх усны мониторингийн сүлжээ шинээр байгуулагдсан нь Австралийн компаниуд Монголчуудтай хамтран ажиллах шинэ гарц юм. "Хэдийгээр уул уурхай Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой ч усны зөв хэрэглээ, зохицуулалт нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг, ялангуяа мал аж ахуйгаас хамааралтай алслагдмал бүсүүдэд чухал сэдэв гэдгийг монголчууд сайн ойлгосон байна. Энэ ойлголт нь усны зохицуулалт, хадгалалт хамгаалалтын талаарх шинэ технологи, шийдэл гаргаж өгч чадах Австралийн компаниудад том боломжийг олгож байна” гэдгийг ноён Коён цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: www.austrade.gov.au
Б.Даваахүү
Монголын талаар дэлхийн хэвлэлд...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани