Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртыг шийдэх КНОП-ны эзэд хэн хэн байх бэ?

Гацууртын ордын  төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухайн хуулийн төсөл энэ долоо хоногт  чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт орно. Засгийн газраас өмнө нь хоёр удаа өргөн бариад  буцаагдаж байсан хуулийн төсөл энэ удаа эцсийн хэлэлцүүлэг хүртлээ эрчээ авч, батлагдах дээрээ тулчихаад байгаа юм. Одоо гишүүдийн ямар кноп дарахаас   хамааран бүх асуудал шийдэгдэнэ.


Ц.Даваасүрэн: Кноп л бүхнийг шийднэ

Гацууртыг  анхнаас эсэргүүцэж байсан гишүүдийн нэг болох Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

- Гацууртын асуудал чуулганаар дэмжигдэх нь тодорхой болчихлоо?

- Бие даагчдын зүгээс Гацуурт дээр анхнаасаа эсэргүүцэж байсан байр сууриа эцсийн мөч хүртэл хадгална. Хүч хүрэх хэмжээндээ тэмцлээ үргэлжлүүлж, үгээ хэлнэ гэж бодож байгаа. Ер нь манай улс төрчид бодох хэрэгтэй.

Бид Гацууртаас 200 сая ам.долларын ашиг л хүртэнэ. Оюутолгойн хажууд энэ маш бага мөнгө. Заавал Гацууртыг өгөх гэж улайраад зүтгээд байх ямар хэрэгтэй юм. Улстөрчдөд ихээхэн эрх ашгийн зөрчил байгаа нь л энэ асуудал дээр харагдаж байгаа.

- Гишүүдтэй энэ асуудлаар та уулзаж, санал солилцож байгаа юу?

- Бид гишүүдтэй уулзаж байхдаа "Та нар дэмжих хэрэг байна уу?. Ашигтай юм алга байна” гээд яриад л байгаа. Картаа хийчихээд түр гарсан,  эзгүй  байгаа гишүүдийг хүртэл "Хөөе, чи ор л доо. Хариуцлагатай ханд” гэхчлэн хэлээд л явсан. Одоо эцсийн хэлэлцүүлгийн үед кноп л бүхнийг шийднэ. Анхны хэлэлцүүлгийг дэмжихэд таван гишүүн эсрэг кноп дарсан бол уначихаар байсан.

- Одоо тийм найдлага байна уу?

- Түүний  төлөө  л ажиллаж байна.  Анхны хэлэлцүүлэг хийх үеэр чуулганд 52 гишүүн оролцож байсан. Хорь гаруй нь дэмжээгүй. Одоо гишүүдийг илүү нухацтай хандаасай гэж хүсэж байна.


Шийдлийн кнопыг хэн хэн дарах бэ?

Тэгвэл Гацууртын ордыг буцаах эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулах шийдлийн кнопыг хэн хэн дарах бэ? Засгийн газраас  өнгөрсөн зургаадугаар сард Гацууртын асуудал орж ирэхэд Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл, Д.Зоригт, М.Зоригт, С.Оюун, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Энхболд, Н.Энхболд, С.Эрдэнэ нар дэмжсэн кноп дарж байсан. Эдгээр 15 гишүүнийг улс орноо худалдахаар зэхэгсэд хэмээн цоллож, эсрэг кноп  дарсан гишүүдэд иргэний нийгмийн байгууллагууд талархал хүртэл илэрхийлээд амжсан.

Харин  энэ удаагийн Гацууртын төсөл дээр АН-ын бүлгээс Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар л эсрэг кноп дарсан. Бусад нь  бүгд бүлгийнхээ шийдвэрийг дагаж,  хэлэлцэхийг дэмжив. Зургаадугаар сард гацууртыг ухуулахгүй гэж индрээс үгээ хэлж байсан Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж тэргүүтэй АН-ынхан энэ удаа "урважээ”.

МАН-ын бүлгийн тухайд тэд анхнаасаа Гацууртыг гар өргөөд дэмжчихээгүй. Тэр ч утгаараа С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан,  нарын цөөн хэдэн гишүүд л Гацууртыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж, бусад нь засгийн газарт буцаах кноп  дарцгаасан байдаг. Харин өнгөрсөн долоо хоногт   энэ байр суурь хүчтэй  өөрчлөгдөж, С.Бямбацогт, Д.Оюунхорол тэргүүтнүүдээр дэмжиж байгаа гишүүдийн тоо нэмэгдсэн.

Гэхдээ МАН-ын бас бүгдийг нь хараар будчихаж болохгүй. Ерөнхийдөө анхнаас нь эсэргүүцэж байсан Б.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр нар эсрэг кноп дарсан. Бүлгээс сонгуулийн хуулиар найцаалцаж, тодорхой заалтууд дээр тохироо явагдсан тул тэдэнд үг хэлэхийг нь  хорьсон гэх яриа явсан.  Харин "Шударга ёс” эвслийн бүлгээс Ц.Оюунбаатар урваж, энэ удаа засгийн газрын бодлогоо  дэмжсэн. Бусад нь өмнөх байр сууриа хадгалжээ.

Мөнхүү өмнөх долоо хоногт Гацууртыг хэлэлцэх үеэр МАН-ынхны ирц тун чиг байсныг санах хэрэгтэй. Тэгэхээр найдварын гол цэг нь ерөнхийдөө МАН-д байгаа юм. Бүр тодруулж хэлбэл, өнгөрсөн долоо хоногт хурал тасалсан нөхөд. Өмнө нь хэлэлцэхэд эсрэг кноп  дарж байсан МАН-ын ихэнх гишүүд өнгөрсөн долоо хоногт хурлаа тасалсан. Тэдний санал ямар хэлбэрээр дарагдах байсныг бас таашгүй юм. Түүнчлэн АН-ын хамгийн хамгийн их хурлаа тасалдаг Х.Баттулга гишүүнийг Гацууртыг хэлэлцэхэд хуралдаандаа суухыг олон нийт уриалсан гэх. Эсрэг кноп дарах гишүүдийн тоог нэмэх гэхдээ Х.Баттулга гишүүнд ажлаа хийхийг олон нийтээс зөвлөж буй нь энэ юм.  Түүнчлэн Х.Баттулгыг МоАХ фракцаас ганц гишүүн ч гэсэн чирч ирэх найдлага тавьж байгаа гэх. Бие даагчдын зүгээс ч МАН-ын нэр бүхий гишүүдийг  хуралдаа сууж, асуудалд илүү нухацтай хандахыг учирласан гэх бор шуваа нисэж байна. 

 

Гацууртыг эцсийн хэлэлцүүлэгт

Гацууртыг засгийн газарт буцаав /2015.06.19/                     бэлтгэхийг дэмжсэн нь /2016.01.14/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 












Эх сурвалж: www.TODAY.mn Ж.Мядагбадам

Гацууртыг шийдэх КНОП-ны эзэд хэн хэн байх бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани