Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулыг ухаж болохгүйн учир

Ноён уулыг ухаж болохгүйн учир Ноён уулын Гацууртын орд 27,6 сая тонн өндөр агуулга бүхий 75,9 мянган кг алтны нөөцтэй хүдэртэй болох нь тойм судалгаагаар тогтоогдсон байдаг.
 
Ноён уулын бүсэд Засгийн газраас ашиглалтын 12 тусгай зөвшөөрөл  олгогдсон бөгөөд 50 тонн алтны нөөц бүхий гол ордыг Сентерра Гоулд компани дангаараа эзэмшдэг юм билээ. Гэхдээ гадаад дотоодын баячуудын шуналыг хөдөлгөөд байгаа Гацууртын орд газар нь 115 тн алтны нөөцтэй гэж Сентерра Гоулдынхан хөрөнгө оруулагчиддаа мэдэгдсэн гэх дам яриа ч байдаг. Энэ алтыг нь ухахын тулд Ноён уулаа бусниулж болохгүй хэд хэдэн шалтгаан буй.
 
Нэгэн зүйл. Ноён уулын цогцолбор нь Хэнтийн их тайгын баруун хилийг захлаж, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Төв аймгийн Борнуур,  Батсүмбэр, Баянчандмань зэрэг таван сумын нутгийг дамнан Богд уулнаас даруй хоёр дахин том буюу 70 гаруй мянган га талбайг эзлэн оршдог.  Энэ их улс мөнх цэвдэгт, усны эх бүрэлдэх голын эх, ойн сан бүхий газар учраас энд уурхайн үйл ажиллагаа явуулбал :
 
1.Ойн хууль, 2.Усны хууль, 3. Байгаль хамгаалах хууль, 4. Гол мөрний эх, ойн сан бүхий газар уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу бидний хэлж заншсанаар урт нэртэй хууль гээд Монгол улсын урьдаа барьдаг хуульчдын эх орон, эх байгалаа шүтэн амьдарч ирсэн Монгол сэтгэхүйгээр бодож боловсруулан УИХ-аар батлуулсан гол гол хуулиудаа зөрчих болно.
 
Нэгэн зүйл. Их уулсын энэ цогцолборын Сүжигт, Зурамт, Хужирт, Гацуурт, Билүүт, Зуун мод, Булагтай зэрэг 20 гаруй амнаас Орхон Сэлэнгийн ай савд багтах 12 голын усан сан бүрэлддэг бөгөөд эндээс эх авч урсах Хараа, Ерөө, Бороо, Гацуурт голууд нь Сэлэнгэ мөрөнд цутгана. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурт цутгадаг 336 гол горхины хамгийн том нь. Бөгөөд нуурын усны 50 гаруй хувийг дангаараа хангадаг. Далай тэнгисээс алсад суудаг Монголчуудын хувьд Хөвсгөл болоод Байгаль нуурууд нь далай мэт санагддаг байсан учраас Далай гэж нэрлэдэг байжээ.
 
Нутгийн Буриад Оросууд харин Байгаль нуураа  тэнгис хэмээн нэрлэж сүсэглэнэ. Байгаль далай дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй, дэлхийн гадаргын цэвэр усны 20%-ийг агуулдаг их усан сан бөлгөө. Цаашлаад энэ нуураас эх авдаг цорын ганц Ангар мөрөн яван явсаар их уст Енисейд цутгаж, тэр нь Сибирийн өтгөн ой тайгыг сүлжин Хойд мөсөн далайд хүрдэг. Иймээс Хойд мөсөн далай хүрдэг голуудын эхийг бид эндээс нь хордуулан бузарлах аваас дэлхийн хүн төрөлхтөнд асар их гай гамшгийг авчрах нь ойлгомжтой. 
 
  Мөнх цэвдэг нь газрын гүний усыг өөртэй нөөцөлдөг ба энэ цэвдэг гэсэж эхлэх юм бол хөрсний суулт, гулгалт үүсэж, алсдаа хуурайшин ширгэж, ой мод нь хатаж устан үгүйрч цөлжилт үүсэх аюултай. Монгол орны ой нэлэнхүйдээ мөнх цэвдгээр тэтгэгддэг цэвдэг мандал үгүй болчихвол алсдаа Монгол орны маань тайгын энэ бүслүүр Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтайн нуруу аятай хадан цөл болно гэсэн үг. Сүүлийн хэдэн арван жилийн дотор хур тунадасны хэмжээ онц нэмэгдээгүй байхад Увс, Хөвсгөл зэрэг зарим томоохон нуурын усны түвшин ихээхэн нэмэгдсэнийг Дэлхийн дулаарлын улмаас энэ уулсын цэвдэг эрчимтэй хайлж байгаатай холбон тайлбарладаг.  
 
Нэгэн зүйл. Ноён уулын цогцолбор нь нэлэнхүйдээ хуш, хус, хар модоор хучигдсан битүү тайга бөгөөд энд хандгай, буга, хүрэн баавгай, зэрлэг гахай, улаан номонд орсон оцон хүдэр, мануул, үнэг чоно,  бор гөрөөс гээд байхгүй амьтан байхгүй баялаг хангай бөлгөө. Эндхийн ойд жилийн дөрвөн улиралд амьдардаг хур сойр, харцага, шонхор, ятга шаазгай, ятуу ногтруу гээд жигүүртэн шувууд олноороо сүрэглэн амьдардаг.
 
Хэрэв энд Сентерра Гоулдынхан түрж орж ирэн Их Даширын нуруунд хийсэн тэсэлгээгээ хийж нураан эрдэс хүдрийг нь хүчит техникээр зөөж эхлэх юм бол энд амьд амьтан байхын аргагүй болно. Эдгээр ан  амьтад үргэн дайжиж орон гэргүй болно. Энд мөн 360 гаруй нэр төрлийн эмийн ургамал байх бөгөөд үүн дотор Монгол улсад төдийгүй дэлхийд ховордсон алтан гагнуур /Rhodiola rosea/, бамбай /Valeriana officinailis/, чихэр өвс /Liquorice/ түүнчлэн Монгол улсын Улаан дансанд бүртгэгдсэн алтан тэрэлж, ганц цэцэгт алтан зул, Монгол буйлс, хар нэрс зэрэг ургадаг. Энэ бүгдийг уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа нөхөн сэргээж болно гэж үү?  
 
 Нэгэн зүйл. Монгол улсын стандартаар 1кг хөрс, 1 л усанд хүнцэл 6 мкг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мкг/л байхад л хортой гэж тогтоосон байдаг. Эрдэмтэдийн явуулсан судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 47000мкг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Энэ нь мөнгөний төлөө юугаа өгөхөөс ч буцахгүй болсон мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг /мина/ биш гэж үү.
 
Одоо ашиглалт нь дууссан Сентерра Гоулдын охин компани болох Бороо Гоулдын уурхайн хаягдлын далангийн усан дахь  хүнцэл 2820мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419мкг/кг-д хүрч байгаа нь стандартаас мөн 500-700 дахин их байна гэсэн үг. Мөн Ноён уулаас эхтэй Гацууртын голоос авсан шаврын дээжинд хүнцлийн хэмжээ 136мкг/кг байна. Гацууртын голын дагуух шороон ордыг "Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж алтыг нь угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг. 
 
   "Хүнцэл ихтэй учир энэ голоос ууж болохгүй болсон. Гацууртын голын дагуу амьдардаг айлуудыг  "Бороо Гоулд” компанийхан бид зөөврийн усаар хангаж байгаа” гэж "Сентерра Гоулд Монголия” компаний гүйцэтгэх захирал ноён Казаков өөрөө 2009 онд ярьж байсан удаатай. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь хэдэн зуун метр дэлбэлэн ухаж, үндсэн ордны хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Хүнцэл газрын гүнд байгалийн жамаараа оршиж байхдаа хэнд ч гэм хор учруулахааргүйгээр эрдэс  чулуулагтайгаа нягт бэхлэгдсэн байдаг. Энэ нь бидний өвөг дээдсийн ярьдгаар "Алт газрын гагнаас, хөндөж болохгүй, эс тэгвээс үхэл дагуулдаг” гэж ярьдгийг баталж байгаа хэрэг.
 
Гагцхүү тэсэлж дэлбэлэн ухаж төнхөж газрын гадаргууд ил гаргаад ирэх юм бол нарны гэрлийн нөлөөгөөр агаар устай исэлдэж, уусамтгай, ууршимтгай нэгдэл болон хувирч байгаль орчин хүн амьтныг хордуулж эхэлдэгт асуудлын мөн чанар нь байгаа юм. Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, одоо жилд 3.3 тоннд хүрч байна гэж дүгнэжээ. Мөн Мандал сумын Хараа голын дагуух зарим гүний худгаас хүнцэл илэрсэн байгаа нь бидэнд өгч эхэлсэн сэрэмжлүүлэг. Гацууртын ам нь Ноён уулыг тойрсон 20 гаруй амны хамгийн том болох талаар би дээр дэрьдсан.
 
Зүйрлэбэл Нүхтийн аманд алт ухчихаад бид Цэцээ гүнээс 5 км зайтай учир Богд уулыг ухаагүй гээд мэлзээд байна гэсэн үг.  Ноён ууланд  маш их хүнцэл агуулагдаж байгаа таалархи судалгааны материалыг би өнгөрсөн хавар Засгийн гараас томилогдсон ажлын хэсгийнхэнд аваачиж өгсөн.Гэтэл эн ажлын хэсгийнхний  дүгнэлтэнд  ...алттай чулууг Гацууртын уурхайгаас Бороогийн үйлдвэр рүү зөөгөөд том даацын тэрэгнүүд өдөр шөнөгүй явахад жаахан тоос гарч магадгүй, бусад талаар байгаль орчинд нөлөөлөх ямар ч аюулгүй .. гэж айлдсан байх юм.  Яаж чадаж байна аа. 
 
  Гацууртын ордонд хүнцэл их байна, хордох юм байна гэж гадаад дотоодын эрдэмтэд төөрөлдөж, энэ нөхөр үүнийг нь өлгөж аваад түмний толгой эргүүлээд  байна гэж үзэж байгаа бол дарга нар минь эндээс ялгарч байгаа хүнцлийн хэмжээг тогтоох, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаанд мэргэжлийн хяналт болон эрүүл мэндийн байгууллагуудыг яаралтай татан оролцуулж аюулгүй гэсэн баталгааг гаргал даа . Түүний дараагаар энэ ордоос олох ашиг орлогоо ярьцгаа. Та бүхэн хэдхэн жилийн дотор улс орныг эдийн засгийг бүрэн дампуурууллаа. Харин хэдэн ногооны золиосонд хүн амынхаа эрүүл мэндийг сүйрүүлэх алхам хийх эрх байхгүй шүү. 
 
Баримт 4. 2200 жилийн түүхтэй эртний Хүннү гүрний ихэс, язгууртны 300, нийтдээ 1500 шахам булш бүхий, Хүннүгийн язгууртны булшийг 1924 онд Оросын эрдэмтэн судлаач Козлов анх  нээж малтлагаар илэрсэн аяга, торгон өмд, торгоны тасархай, хүрэл толины хэлтэрхий, хивс нэхмэл, дээл хувцас, сүйх тэрэг зэрэг олон тооны хосгүй үнэт олдвор олсон юм. Энэ нь XX зууны их нээлт хэмээн зарлагдаж одоо ОХУ-ын Санкт Петрбург хотын Эрмитаж музейд хадгалагдаж байна.
 
Ноён ууланд өнөөг хүртэл язгууртны булш 13-ыг малтсаны дүнд Хүннү нар бэлчээрийн мал аж ахуйтай байсны баталгаа болох малын яснууд, түүнчлэн, газар тариалан эрхэлж амуу будаа хүнсэндээ хэрэглэж байсны гэрч болох үр тариа агуулах аварга том, бүтэн ваар сав, амуу будааны үр зэрэг олджээ. Тэрхүү ваар савыг Ноён уулаас холгүй орших Бороогийн сууринд урлан үйлдвэрлэж байсныг археологичид нарийн шинжилгээгээр баталсан байдаг. Өнөөдрийн байдлаар Ноён уулын бүс нутагт Хүрэл зэвсгийн үе, Хүннү, Дундад зууны үед холбогдох 374 дурсгал одоогоор бүртгэгдээд байгаа аж.
 
 Өвөг дээдэс маань энэ орчмын уулыг Ноён уул, Хатан уул, Хан уул, Богд уул, Шүтээн уул, Сүжигт уул, Тахилгат уул гэж дээдэлж байгаагийн учир нь энэ их уулсын дотор бидний одоогоор танин мэдэж чадаагүй байгаа олон хүчин зүйлс байдаг юм болов уу. Эрт цагт нутгийн хүмүүс Сүжигт уулан дээр гарч, сүсэглэн залбирч, идээ будааныхаа дээжийг энэ их уулсын зүг рүү өргөдөг байсныг нутгийн өвгөчүүд ярьдаг. Их хаадыг бунхалсан дагшин газраас мод, чулуу зөөх нь бүү хэл малаа бэлчээдэггүй, зүрхэлж ойртдог ч үгүй байжээ. Манжийн үе болон 1937, 38 оны их хядлагын он жилүүдэд нутгийн тайж ноёдууд, лам хуврагууд энэ л ууланд нуугдан бүгснээрээ амьд үлдэж байсан талаар мэдээ баримтууд олон.
 
80-аад оны үед ХААДС-ийн агрономын ангийн багш, оюутнууд жил болгон Зүүнхараагийн САА-д төмс хураалцах ажлаар очдог байлаа. Нилээд балгачихдаг  Цэен гэж өвгөн энэ САА-н төвийг бараадан хэдэн малаа бөөцийлж амьдардаг, өдөр болгон шахуу бидэн дээр дээр ирж, зуу татангаа Ноён уул нутаг орчмоо магтан ярина. Дайны дараа Власовын армид алба хааж байгаад Немцүүдэд буугаад өгчихсөний шанд насаараа хорих ял авсан хоригдлууд төмөр зам тавихаар энд ажиллаж байсан. Нэг халимаг хоригдол энэ ууланд бүгэж байгаад алуулсан тухай домог мэт юм ярина. Нэг удаа их сонин түүх надад ярьж өгснийг би мартдаггүй юм.  "Манай энэ Ноён ууланд маш олон хаадын бунхан байдаг юм гэнэлээ.
 
Түүнээс гадна маш их алттай. Хятадууд дээр үед гэр оронгүй тэнэмэл хүмүүсийг аваачиж гүнзгий нүх ухуулан алттай чулуу гаргуулдаг, тэд нар нь ч удаан тэсдэггүй, тэр гүн нүх рүү нь чулуу шидэхэд нэлээд хэдэн хормын дараа тон хийж дуулддаг ч гэх юм уу, тэр нүхний ёролл хүний ясаар дүүрдэг байсан гэнэ лээ гэнэ. Зарим бунхных нь дотор хааны шарилтай нь хамт таван хошуу малыг яг байгаа хэмжээгээр нь шижир алтаар бүтээгээд тавьчихсан байдаг юм гэнэ лээ.
 
Миний өвөө тэгж ярьдаг байсан гэхэд нь би "Бух чинь их том амьтан, зөвхөн төмсөгний чинээ алт л дор хаяж таван кг хүрнэ дээ. Та мөн сайхан залж байна аа гэхэд -Нээрээ гэм, нээрээ гэм хэмээн мэлзэж инээж байсансан.  Балар эртний цагаас бидний өвөг дээдсүүд маань итгэл бишрэлээрээ хайрлан  хамгаалж ирсэн энэ ууланд олон булш байдгийн зөвхөн өнгөц хэдийг нь судлаачид олж илрүүлсэн. Цаана нь дахиад хэд байгааг эцэг өвгөдийн маань сүнс л мэдэх хэрэг.
 
   Ганцхан жишээ дурьдъя. Эртний Египетийн их эзэн хаан Тутанхамуны шарилыг нилээдгүй мөнгө хөрөнгө заран, зуу шахам  жил эрж хайсны эцэст 1922 оны намар Хаадын хөндий гэдэг газраас олсон нь зөвхөн Египет төдийгүй дэлхийн олон нийтийг цочроосон үйл явдал болсон юм. Түүний занданшуулсан шарил, хэрэглэж байсан алт мөнгөн эд зүйлс, цэвэр алтан авс, цээжин баримал гээд хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх эд хөрөнгийг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс Египетийг зорих жуулчдын тоо жил ирэх тутам нэмэгдсээр Египет улсын орлого геометрийн прогpессоор өсөн нэмэгдэж тэрбум тэрбум доллараар хэмжигддэг юм билээ.
 
   Үүнтэй зэрэгцээд тэр их үнэт баялагийг анх олж, нэр цууд гарч, баяжсан хүмүүс бүгд их хааны хараалд автсан гэх яриа өнөөг хүртэл тасраагүй байгаа. Учир нь Тутанхамун хааны бунхныг эрэх экспедицийн гол санхүүжүүлүүлэгч байсан Английн Лорд Карнарвон энэ их нээлт хийгдэснээс дөрөвхөн сарын дараа гэнэт амиа алджээ. Үхлийн шалтгаан нь ердийн нэг муу шумуулд хазуулснаас болж үхжээ гэсэн  инээдтэй тайлбар гаргаж байлаа.
 
Энэ явдлын дараахан дээрх экспидецид оролцоод бас чамгүй баяжсан Францын Принц Али Камел гэгч эхнэртээ буудуулан орондоо үхжээ. Энэ мэтээр их хааны онгоныг хайх экспедицийн бүрэлдэхүүнд оролцсон,  санхүүжүүлэлтэнд нь хандив өргөсөн,тэр үед нэр алдраа цууриатуулж, алдаршиж байсан хүмүүс амиа хорлож, эсвэл бусдад алуулж, осолд орж, гэнэт өвдөж, зарим нь учир битүүлгээр амиа алдсаар их хааны онгоныг нээсний дараагийн хэдхэн жилийн дотор хорь гаран хүн хорвоог орхисон гэдэг.
 
Тутанхамуны онгон руу орох хоёр дахь хаалган дээр "Ийшээ орсон хэн бүхэн рүү үхэл нисэж очно” гэж бичсэн байжээ.Мөн хүний нүдэнд өртөхөөргүй хэдэн зуун метрийн гүнд байршуулсан хорвоод хосгүй энэ бунхны эзэн Египетийн фараон Тутанхамун 18-хан насандаа хорвоог орхисон үхлийн нууцыг ч одоо хир нь тайлаагүй байгаа билээ.
 
 Хаадыгаа бунхалсан газрыг ухаж төнхөх нь бүү хэл тэндхийн чулууг нь хөнддөггүй, модыг нь ч огтолдоггүй , малаа ч  бэлчээдэггүй заншилтай байсан цаг саяхан. Дээдсийн маань  цогцсыг залсан Ноён уулаа ууцандаа хөх тамгатай Монгол хүн бүр зүрхэндээ дархалж, өдий хүртэл хамгаалагдсан ёс заншлаа УИХ-ын хэдэн гишүүд кноп дарснаар гэнэт гээх юм гэж үү. Үгүй ээ, тэгж ярихгүй. Харин бүр 1990 онд нэгдэн орсон "Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэн Монголын төдийгүй дэлхийн хүн төрлөхтний түүхэн өв болсон Ноён уулаа дэлхийн өвд авах дархлахыг бид  давтан давтан шаардах болно. 
 
   Энэ сайхан эртний тахилгатай хаадын булш бунхантай уулаа ухуулна, байгаль орчин яаж бохирдох нь бидэнд хамаагүй хэмээн хашгичиж байгаа эрх баригч намын тэргүүн бөгөөд их хурлын дарга, ерөнхий сайд гэгчүүдийн нүүр царайг зурагтаар харах, сонсохоос үстэй толгой өрвиймөөр. Үүний цаана бүлх залхичихсан юм шиг дөмбийчихөөд дуугүй суугаад ерөнхийлөгч минь.
 
Даанч дээ, Та бүхэн минь ингэж Монголоо алдсан моншиго болох гэж байх уу. Энэ шийдвэрээ яаруу сандруу гаргахаасаа өмнө ядаж дээрх голуудын эх адагт ул суурьтай судалж мэрэгжлийн байгууллагаар үнэлэлт дүгнэлт өгүүлээсэй билээ. Энд тэнд Төр засгийн газрын зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр үгээ хэлж, "Зууны мэдээ”, "Улаанбаатарын сонин” "Улс төрийн сонин”-гуудад удаа дараа бичиж, радио телевизээр амаа цангатал ярилаа.
 
  http://www.sonin.mn/news/politics-economy/41407, http://www.sonin.mn/news/politics-economy/38805 http://www.sonin.mn/news/politics-economy/50106 сайтуудад тавин өөрийн санаа бодлоо фэйсбүүкийн залуустай хуваалцлаа. Гэвч төрийн томчууд үүнийг нохой хуцсан чинээ санасангүй.
 
МОНГОЛЧУУДАА СЭРЦГЭЭ. НОЁН УУЛАА ГАДААД ДОТООДЫН ТҮРЭМГИЙЛЭГЧДЭЭС ХАМГААЛАХ  ТУЛААНД НЭГДЭН ОРЦГООЁ.
 
 
 Ш.Пүрэвсүрэн 2016-01-17
Ноён уулыг ухаж болохгүйн учир
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани