- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол Улсын сайд М.Энхсайханий хийх гэж байсан гэрээнүүд Үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх, гэмт хэргийн шинжтэй байжээ
Тавантолгой урагшлах уу, зогсох уу. Энэ бол өнгөрсөн хаврын гол сэдэв байв. Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консорциумтай байгуулахаар төлөвлөж байсан "Хамтын ажиллагааны гэрээ”, "Хөрөнгө оруулалтын гэрээ”, "Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ”-г УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын сайд М.Энхсайханд асуулга тавьж, ажлын хэсэг судалгаа хийж, дүнгээ гишүүдэд танилцуулсан. Энэ бүхний дараа УИХ уг асуудлыг буцаасан билээ.
Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийн зарим хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Түүн дотор "16.13 Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмшихээр шалгараад байгаа "Энержи Ресурс Корпораци”-ийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын "ММС” компанийн их хэмжээний өрийн барьцаанд байх тул төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжгүй гэж үзэж байна. Санхүүгийн хүнд байдалд орсон "ММС” компанийн хувьд "Тавантолгой” ордыг ашиглах эрхийг олж авах нь бизнесийн өрсөлдөгчгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх замаар зах зээлийн үнэлгээгээ өсгөж, санхүүгийн хүндрэлээс гарах боломж болж байна. 16.14 Төсөлд оруулах Хөрөнгө оруулалтыг ойролцоогоор дөрвөн тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтад одоо "Энержи ресурс” ХХК Ухаа худаг ордод оруулсан хөрөнгө оруулалтыг нэг тэрбум доллар тооцож байна. Гэвч "Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайд оруулсан бодит хөрөнгө оруулалт хэд болох, үнэлгээг хэрхэн тооцох, аргачлал, томъёололтой холбоотой заалт байхгүй байна. Гэтэл "Энержи ресурс” ХХК -ийг эзэмшдэг толгой компани "ММС” нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт нэг тэрбум 285 сая ам. долларын богино болон урт хугацааны өртэй гэдгийг "ММС”-ийн 2014 оны жилийн эцсийн тайланд тусгасан байна” гэсэн нь анхаарал татаж байлаа. Мөн энэ тайлангаас үүдэлтэй Монгол Улсын сайд М.Энхсайханд хариуцлага тооцох тухай албан бичгийг УИХ-ын ажлын хэсэг Ерөнхий сайдад хүргүүлж байсан. Уг албан бичигт дээрх гэрээнүүд Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх, гэмт хэргийн шинжтэй байгааг онцолсон байсан нь олны анхаарлыг татсан.
-"ММС”-ИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХЭВИЙН ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙГ ТОГТООЖЭЭ-
Кайманы арлын "ММС” компани нь "Энержи Ресурс”-ийн толгой компани. "ММС” компани нь 2014 оны байдлаар нэг тэрбум 285 сая ам.долларын богино болон урт хугацааны өртэй байжээ. Үүнээс 413 сая ам.доллар нь богино хугацааных, 873 сая ам.доллар нь урт хугацааных аж. Урт хугацааны өрөөс нэг жилийн дотор буюу өнгөрсөн онд төлж дуусах ёстой 115 сая ам.доллар, 1-2 жилийн дотор төлөх 167 сая ам.доллар байна. Бүр нэг өдрийн дотор төлөх ёстой өрийн хэмжээ ч багагүй байж. Гэтэл "ММС” компани нь дээрх өрөөс 100 сая гаруйг нь л төлсөн бөгөөд 2015 оны тавдугаар сарын байдлаар нэг тэрбум 170 сая ам.долларын өртэй байжээ.
"ММС” компани нэг тэрбум 285 сая ам.долларын өртэй байхдаа өөрийнх нь хөрөнгө 395.5 сая ам.доллараар хэмжигдэж байжээ. 395.5 сая ам.долларын хөрөнгө нь 2013 оныхтой харьцуулахад 29.3 хувь буурсан үзүүлэлт аж. Хөрөнгө нь 20 гаруй хувиар буурч, өр нь нэжгээд нэмэгдсэнээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон талаар "KPMG” аудитын компани дүгнэсэн баримт олдлоо.
"KPMG” аудитын компанийн дүгнэснээр "ММС” компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг Баруун нарангийн нүүрсний уурхайг өндөр үнээр худалдаж авснаас үүдэж өрөнд орж, алдагдалтай ажиллах болжээ. Тус ордыг "Кerry Mining” гэдэг компани 2008 онд 260 сая шахам ам.доллараар авсан байдаг. Дараа нь 2011 онд "ММС” компанид хагас тэрбум ам.доллараар худалдсан аж. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямрал, түүхий эдийн үнийн уналтаас үүдэлтэй Баруун нарангийн нүүрсний уурхайн үнэлгээ 2014 онд 190 сая ам.доллар болтлоо буурчээ.
-ТАВАНТОЛГОЙД ӨГӨХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НЬ ӨРИЙН БАРЬЦААНД БИЙ-
Монгол Улсын сайд М.Энхсайхан "Тавантолгойд нэмж гурван тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ” гэж мэдэгдэж байсан. Гэвч яг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь тодорхойгүй байжээ. Дээрээс нь хөрөнгө оруулна гэж байсан уул уурхайн тоног төхөөрөмж, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн байгууламж, эрчим хүчний байгууламж зэрэг нь бүгд нэр бүхий олон улсын банкны 570 сая ам.долларын өрийн барьцаанд хадгалагдаж байгаа аж. Үүнийг нь аудитын компани тогтоожээ. Тэгсэн атлаа охин компани нь болох "Энержи Ресурс” ХХК Тавантолгойд амласан дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа 60 жилийн хугацаанд хийхээр төлөвлөж, өөрийн үзэмжээрээ зохицуулахаар гэрээнд тусгасан байсан гэх.
-САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ ЧАДВАРГҮЙ ГЭЖ ҮНЭЛЭГДЖЭЭ-
Охин компаниараа дамжуулан Тавантолгойн уралдаант шалгаруулалтад оролцсон "ММС” компанийг зээлээ төлөх чадваргүй гэж үнэлэгджээ. Тус компани нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2014 оны сүүлээр 200 сая ам.долларын нэмэлт хувьцаа гаргаж, арилжжээ. Энэ мөнгөнийхөө 162 сая ам.долларыг өнгөрсөн оны туршид зээлийн төлбөрт төлөхөд хангалттай байж. Гэтэл тус компани хувьцааны арилжаанаас босгосон 200 сая ам.доллараа хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй гэж аудитын компани дүгнэжээ. Мөн олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлаг болох "S&P” 2014 оны аравдугаар сард "ММС”-ийн санхүүгийн байлдлыг урт хугацаанд тогтворгүй гэж үнэлжээ. Тус байгууллагын үнэлснээр "ММС” хөрөнгийн зах зээлээс босгосон 200 сая ам.доллараа бүгдийг нь зээл төлөлтөд зарцуулсан ч зээл, ашгийн харьцаа таван хувь байна гэжээ. Өөрөөр хэлбэл, тус компани ашгаар зээлээ төлөх боломжгүй болсон аж. Олон улсад зээл, ашгийн харьцаа 4.0 эсвэл 5.0-аас дээш байхад зээл төлөх чадваргүй, өндөр эрсдэлтэй гэж үздэг байна. "S&P” дүгнэлтэндээ "Коксжих нүүрсний үнэ унаж, зах зээлийн нийлүүлэлт нь эрэлтээ давсан одоогийн нөхцөл байдал нь ойрын ирээдүйд сайжрах төлөвгүй байна. Иймд "ММС”-ийн санхүүгийн нөхцөл байдал сайжрах магадлал маш бага” гэжээ. Энэ бүхнээс "ММС” компани төлбөрийн болох өндөр эрсдэлтэй гэж олон улсын үнэлгээний байгууллага үзжээ.
-МОНГОЛ ДАХЬ ОХИН КОМПАНИУД НЬ ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД БИЙ-
"ММС” компанийн зээлээ хугацаанд нь төлөх чадвар муу гэж "S&P” дүгнэжээ. Тухайлбал, тус компани Хонконгийн "Kerry Group”-ийн 105 сая ам.долларын өрийг өнгөрсөн онд хийх ёстой байж. Гэтэл өрийн бичгийн төлбөрийг хэд, хэдэн удаа хойшлуулжээ. Ингэснээр тус компанид төлөх өр 162 сая ам.доллар болж өссөн байна.
"ММС” компани 700 сая ам.долларын урт хугацааны зээлтэй талаар өмнө өгүүлсэн. Үүнээс 600 сая ам.доллар нь Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг ирэх жил төлөгдөх есөн хувийн хүүтэй бонд аж. Мөн банкуудад 103 сая ам.долларын зээлтэй. Энэ бондын барьцаанд "MMC”-гийн охин компаниуд болох "Mongolian Coal Corporation Limited” (HK), "Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg) зэрэг компаниуд байна. Мөн зээлэнд тус компанийн Монгол улс дахь охин компаниуд болох "Energy Resources Corporation” LLC, "Energy Resources” LLC, "Energy Resources Mining” LLC, "Transgobi” LLC зэргийн санхүүгийн баталгаа гаргажээ.
Энэ бүхнээс харахад санхүүгийн зах зээлд хасах үзүүлэлттэй, хэзээ мөдгүй дампуурч мэдэх компани Тавантолгойд санаархаж байжээ.
М.МЯГМАР
medee.mn
Монгол Улсын сайд М.Энхсайханий хийх гэж байсан гэрээнүүд Үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх, гэмт хэргийн шинжтэй байжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани