- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт цагдаагаас тайлбар өгсөн ба "Сенттера Гоулд" манай ЗГ-т "анхааруулга" өгсөн долоо хоног
"Талийгаач Т.Лхагвасүмбэрэл живэлт болон хөнгөн зэргийн согтолтын улмаас нас барсан нь тогтоогдсон"
Өнгөрч буй долоо хоногт цагдаагийн байгууллагаас Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.Тодруулбал, "Т.Лхагвасүмбэрэлийг алга болсон талаарх мэдээлэл 2015.11.05-ны өдөр ар гэрийнхэнээс нь ирүүлжээ. Эрэн сурвалжлах явцад талийгаачийн машиныг 2015.11.11-ний өдөр түүний олсон. Хэргийн газар үзлэг хийхдээ 5-6 удаагийн камерийн бичлэг үлдсэн байгааг шалгасан. Автомашины үзлэгээр 2 гар утас олдсон бөгөөд бичлэгтэй гар утас ч бас байсан. Мөн 0.5 литрийн хэмжээтэй сархад байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, шалгалтын явц одоо хүртэл үргэлжилж байна.
Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Живэлт болон хөнгөн зэргийн согтолтийн улмаас нас барсан гэсэн шинжилгээний хариу гарсан" гэх мэдээллийг өгсөн юм.
Мөн олон нийтэд хүрээд буй гар утасны бичлэгийг шалгаж үзэхэд нэг хүний дуу хоолой байна гэж шинжээчид дүгнэсэн гэнэ. Гэхдээ уг хэргийг шалгах үйл явц үргэлжилж буй бөгөөд бүх баримт, нотолгоонуудыг дахин нарийн шалгана гэв.
Гацууртын орд нэг алхам урагшиллаа
Засгийн газраас өргөн барьсан "Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын тавьсан асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нар хариулт өгсөн юм. Гишүүдийн зүгээс Гацууртын голын хүнцэлийн агууламж өндөр байгаа асуудлыг хөндсөн юм. Хүнцэл бол маш аюултай бодис. Энэ хортой бодис гар худагнаас, цаашлаад гүний худагнаас хүртэл илэрч байна. Хүнцэл байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд үнэхээр хүнд байдалд орно гэдгийг хэлж байлаа.
Мөн энэ үеэр энэхүү тогтоолын төслийг дэмжиж батлахгүй бол Монгол Улсын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгнө гэдгээ "Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн удирдлагууд мэдэгдсэн гэв.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 57.7 хувийн саналаар дэмжсэн тул тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
АТГ-аас Г.Шийлэгдамбын хэргийг прокурорт шилжүүллээ
Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 201501000161 тоот, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарт холбогдох эрүүгийн 201509000716 тоот хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ.
Тус газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн юм.
Г.Шийлэгдамба нь өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан бөгөөд гадуур шалгагдаж байгаа юм. Түүнийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм.
Б.Батзаяа өлсгөлөн зарласан учраас бие нь муудаж, эмнэлэгт хүргэгджээ
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Шүүхээс түүнийг яллагдагчаар татсанаар тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 30-нээс хойш хоригдож байгаа юм. Тэгвэл хоригдож буй Б.Батзаяа хорих ангид өлсгөлөн зарласан.
Харин удаан хугацаанд өлсгөлөн зарласан учраас хоёр бөөр нь муудаж, уушиг нь эдээлсэн байна. Тиймээс Б.Батзаяаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээнд хамруулжээ. Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа юм. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан. Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 30-нд саатуулсан бол Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй "МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь өнгөрч буй долоо хоногийн бас нэгэн сонин үйл явдал байлаа.
Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлт өгсөн шалтгаанаа "Хоёр дэд дарга байх шаардлагагүй гэж үзсэн. -МАХН-ын үйл ажиллагаа одоо бүрэн жигдэрээд байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын дэд Ц.Цолмон дарга байна. Түүнчлэн нарийн бичгийн дарга нар байгаа тул намын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргалаа. Цаашдаа намын үйл ажиллагаа намаа бэхжүүлэх ажилд анхаарч ажиллана" гэсэн юм.
Г.Ган
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||