- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн тогтоолын төслөөр наймаалцаж байна уу
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг фракцийнхаа дарга Х.Баттулгын хамт хэвлэлийн хурал хийж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барих гэж байгаагаа мэдэгдээд хоёр сар гаруй боллоо. Гэвч түүнээс хойш 70 гаруй хоног өнгөрсөн ч тогтоолын төсөл сураг алга.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд Л.Эрдэнэчимэг "Засгийн газрын гишүүд болон яамдууд санал өгөхгүй байна. Тиймээс дараагийн долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд багтааж УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Одоогийн байдлаар тогтоолын төсөл болон хууль өргөн барихад тодорхой бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай. Жишээ нь, Төрийн бус байгууллагуудын саналыг авсан байдаг. Тэгэхээр Төрийн бус байгууллагуудаас санал авахаар хоёр, гурван газар албан бичиг хүргүүлсэн. Энэ материал бүрдвэл дараагийн долоо хоногийн даваа юм уу, мягмар гариг гэхэд УИХ-ын даргад өргөн барихаар бэлдэж байна” гэж байлаа.
Гэвч уг төсөл өнөөг хүртэл өргөн баригдаагүй л байна. Уг нь Л.Эрдэнэчимэг өнгөрсөн зун намаржин УИХ-ын гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж Тавантолгойн тогтоолын төслөө дэмжүүлэн 40 гаруй гишүүний гарын үсгтйг зуруулсан гэсэн. Гэтэл уг төслөө УИХ-ын даргад яагаад өргөн барихгүй байгаа нь хачирхалтай байна.
Тэрбээр хоёр хоногийн өмнө мөн л энэ долоо хоногт тогтоолын төслийг өргөн барина гэдгээ хэвлэлд товчхон илэрхийлсэн байсан. Гэвч долоо хоног дуусч байна. Харин тогтоолын төсөл алга л байна. Уг төслөөр наймаалцах гээд байгаа юм биш биз гэх яриа ч гарах болоод байна.
Л.Эрдэнэчимэг Х.Баттулгын хамт хэвлэлийн хурал хийсний гол учир нь түүнээс гурав хоногийн өмнө Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг цагдаагийнхан барьж хорьсонтой холбоотой байсан. Б.Батзаяа нь Х.Баттулгын хүн гэгддэг, тиймээс л түүнийг буруугүй хэмээн хэвлэлийн хурал хийсэн нь тэр байсан.
Эдүгээ Б.Батзаяа нарын шинэ төмөр зам барих хөрөнгө мөнгөнөөс зувчуулсан гэх уг хэрэгт ЗТ-ийн сайд асан Х.Баттулга, Л.Гансүх нарыг холбогдуулан шалгаж байгаа гэх. Энэхүү хэргийг ийн өндөр авахуулан шалгаж байгаагийн цаана Л.Эрдэнэчимэгийн өргөн барих гэж байгаа Таввантолгойн төслийг гацаах сонирхол байж болох сэжим бий. Тиймээс л уг тогтоолын төсөл өргөн баригдалгүй гацаад бүлэглэлүүдийн наймааны хэрэглүүр болоод байна уу гэх хардлага гарч эхлээд байна.
Тавантолгой, түүнийг дагаж шинээр баригдах төмөр зам бүтэн 10-аад жил улстөр-эдийн засгийн нам дамнасан бүлэглэлүүдийн тэмцлийн хэрэглүүр болсноос хэрэгжиж, үр өгөөжөө бидэнд өгөхгүй байгаа билээ. Тиймээс ч шинэ тогтоолын төсөл дээр тохиролцоо явж байх магадлал өндөр.
Нээрээ Тавантолгойн тогтоолын төслөө яав Л.Эрдэнэчимэг гишүүнээ.
М.Баатар
gereg.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||