- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Увс нуур газрын тосны лицензэд бүслэгджээ
Увс нуурын сав газар нь төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, байгалийн үзэмж төгсөөс гадна 40 мянга гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг учраас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2003 онд бүртгэн авчээ.
Тэгвэл увсчууд төдийгүй Монгол даяараа биширч, гайхуулж ирсэн Төв Азийн хамгийн том усны хагалбар болсон энэ нуур газрын тосны лицензэд бүслэгджээ.
Хонгконгийн хөрөнгө оруулалттай "Монголиа гладвилл Увс петролиум” гэх компани Увс аймгийн "Увс-1” талбайд 19720 км/кв хэмжээтэй газар нутагт газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл авч, Засгийн газартай өнгөрсөн онд бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэсэн байна. Тус компани найман жилийн хугацаагаар 827 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул хийхээр болжээ.
Хайгуулын талбайд орсон газар нутаг анхаарал татахаар байгаа юм. Уртаараа 74 км, өргөнөөрөө 31 км-т хүрдэг Увс нуурт том, жижиг 27 гол цутгадаг. Зөвхөн Увс нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж чадвал Хөвсгөл далайгаас дутахааргүй эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг энэ салбарынхан хэлдэг. Гэтэл аялал жуулчлал хөгжүүлэх нь битгий хэл нуурыг устгаж мэдэх аюулыг даллажээ.
Хайгуулын лиценз дэлхийд данстай Увс нуурыг тойроод зогсохгүй Монголын томоохон нууруудын нэг Хяргас нуурыг ч бүслүүрджээ. Дээрээс нь энэ том талбай Увс аймгийн Тариалан, Хяргас, Баруунтуруун, Түргэн, Сагил, Наранбулаг зэрэг 14 сумын газар нутгийг хамарсан байна.
Монгол Улс газрын доорх баялгаараа арвин. Тэр тусмаа баруун аймгууд дэлхийн зах зээлийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох газрын тосны нөөц ихтэй гэж судлагдсан. Гэхдээ энэ салбарт муу жишээ бий. 20 гаруй жилийн өмнөөс Дорнод аймагт эхлүүлсэн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа байгаль орчныг ихээхэн сүйтгэсэн. Тус аймагт газрын тосны олборлолт явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг” компани анх 9000 гаруй км/кв талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсан байдаг. Тус талбай нь Дорнод аймгийн хоёр сумын нутгийг хамарсан бол энэ удаа Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарч газрын тосны хайгуул хийхээр болсон нь нутгийнхныг ихээхэн бухимдуулж байгаа гэнэ. Өнгөрсөн жил үзэглэсэн гэрээний талаар нутгийнхан мэдээлэл багатай байна. Тиймээс Увс, Хяргас нуур, олон сумын байгалийн дурсгалт газар, малчдын бэлчээрийг хамгаалж үлдэх эсэх тодорхой хариултыг холбогдох хүмүүсээс нэхсээр байгаа ажээ. Хэрэв энэ чигээрээ ажлаа эхэлвэл Монголын сор болсон үзэсгэлэнт Увс, Хяргас нуур үгүй болж мэдэх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.ЗАЯА
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||