- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Центерра Гоулд"-ынхан "Гацууртын асуудлыг шийдэж өгөхгүй бол ЗГ-ыг арбитрын шүүхэд өгнө" гэжээ
УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 57 хувийн саналаар дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Өнгөрсөн жилээс хойш бүтэн жил УИХ-д тасралтгүй өргөн баригдаж, унаж байсан хууль одоо л нэг батлагдах төлөвтэй болж ирлээ. Уг орд газрыг ашиглах тухай асуудал олны анхаарлыг ихэд татдаг бөгөөд Ноён уулын бэлд хадгалагдаж буй Хүннүгийн үеийн түүхэн булшууд устаж үгүй болно гэж зарим гишүүд байр сууриа илэрхийлдэг юм. Мөн тус ордыг ашигласнаар Дархан, Сэлэнгийн нутагт таван том гол ширгэх, цианитаар хордох аюултай гэж С.Ганбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд өчигдөр саналаа илэрхийлж харагдсан.
Тэгвэл өчигдрийн чуулганаар нэгэн анхаарал татахуйц асуудал яригдсан юм. Тодруулбал, "Бид нар үнэхээр гадныхны гар хөлж болж байна. Хэрэв энэхүү лицензийг өгөхгүй бол "Сентерра гоулд монголиа” ХХК манай улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөх юм байна" гэв. УИХ-ын дарга З.Энхболд ч гэсэн "Хуулийг өргөн бариад жилийн хугацаа өнгөрч байна. Гэтэл тус ууланд гурван хүн нас барчихсан, хариуцаж байгаа компани нь Арбитрт хандахаар болчихсон байдалтай байна шүү дээ” гэж онцолсон юм. Ингээд бид чуулганаар уг хуулийн төслийг хүссэн ч, эс хүссэн ч батлахаас өөр гарцгүй болсон бололтой.
Учир нь орд газрын ашиглалтын лицезийг эзэмшдэг "Сентерра гоулд монголиа” ХХК компани төрийн хувь хэмжээг тогтоох уг хуулийн төслийг батлахгүй бол Олон Улсын Арбитрын шүүхэд өгөх аж. Товчоор хэлбэл гадны компани Монгол төрийн бодлогод оролцож, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийн хүчээр айлган, сүрдүүлж байгаад батлуулах гэнэ.
УИХ-ын даргын хэлсэнчлэн уг асуудлыг энэ УИХ-аар гурав дахь удаагаа хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн жил цагаан сарын өмнө битүүний өдөр Гацууртын ордын асуудал дэмжлэг авалгүй унасан удаатай. Үүний дараа зургаадугаар сард Засгийн газраас хуулийн төслөө дахин өргөн барьсан. Ингэхдээ нэг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч бас л гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч хэлэлцүүлгийн шатнаас унаж байв. Харин энэ удаа арбитрын шүүхийн "далбаан" дор дахин орж ирлээ. УИХ харин ямар шийд гаргах вэ гэдгээс шалтгаалж манайх өрөнд орох уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэх болно. Цагаан сарын өмнө хэлэлцэхдээ Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулсан. Үүнийг нь дэмжээгүй. Тэгвэл энэ удаа 34 хувийг төр эзэмшинэ гэж оруулж ирсэн. Тусгай рояалти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байдаг. Хөрөнгө оруулагч нь Центрра Гоулд компани юм. Одоо оруулж ирж буй санал нь тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай рояалти авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байгаа юм.
Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ уг хуулийн төсөлд манай улс 2019 он хүртэл суурь рояалтигаа 2.5 хувь болгон бууруулсан, өсөн нэмэгдэх рояалтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүйгээр зааж өгсөн.
Хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай рояалтиг газар ухаж эхэлснээс хойш аваад эхэлнэ.
Хөрөнгө оруулахаар эрмэлзэж буй тус компани нь "алтан үе”-ээ өнгөрөөж буй Канад компани гэхэд болно. Учир нь манай "Бороо”-гийн алтыг бүгдийг нь авч дууссан. Киргиз дэх том алтны орд нь улс төрийн болон нийгмийн томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэр ч утгаараа өнөөдөр тус компанийн хувьцаа унаж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Хайгуулын лицензийг эзэмшдэг уг компанийн Гацууртыг ухах санаархал бүр хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй боловч "Урт нэртэй хууль” батлагдсан гарснаар тэдний мөрөөдөл талаар болсон. Харин тэд бууж өгөхийг хүсэхгүй "тэмцсээр" байна. "Чөдөр” болсон хуульд өнгөрсөн жилийн намрын чуулганаар өөрчлөлт оруулж уг ордыг Стратегийн орд газарт хамааруулж чадсан. Үүнийхээ дараагаар "Гацуурт”-ыг ухахаар хоёр ч удаа дайралт хийгээд бүтэлгүйтэв. Гуравдахь дайралтаа ийнхүү хууль, шүүхийн нэр барьж эхэлж байх шиг байна.
Засгийн газрын зүгээс "Центерра гоулд” компанитай арван жилийн хугацаатай гэрээ байгуулах гэж байгаа. Манайх 2019 оноос ашгаа хүртэж эхэлнэ гэсэн гоё үгтэй гэрээг байгуулна. Гэвч бидний хүссэн зүйл талаар болох магадлалтай. Учир нь Бороогийн ордоос Ноён уулын сав газар хэдхэн км-ын зайтай. Техник технологи нь бэлэн компани бидний алтыг 2019 оноос өмнө хэдхэн жилийн дотор ухаад гарах боломж бий. Алтныхаа ихэнхийг ухуулчихсан бид 2019 онд болох сайхан зүйлийн талаарх сэрүүн зүүдээ мартах хэрэгтэй болно.
Ямартаа ч "Центерра гоулд"-ынхан арбитраар далайлгаж тус ордыг олборлохоор зэхэж буй бололтой. УИХ ирэх долоо хоногт тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. УИХ батлах уу, үгүй гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна.
Г.Лхагваа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||