- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Х.Бээжин: Наадуулаа дайрч ал гэсэн, тэгээд машинаараа хөөсөн...
"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас өнгөрсөн оны сүүлээр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хийсэн гурав хоногийн суултын талаараа мэдээлэл сэтгүүлчэд мэдээлэл хийлээ. Тус ТББ-аас тайлбарлаж буйгаар бол уг суулт нь хууль ёсны хүрээнд үргэлжлэх хугацаандаа Уул уурхайн сайд Р.Жигжидийн хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах зорилготой байсан аж.
Тэд албан шаардлагаа ерөнхий сайд болон Р.Жигжид сайдад хүргүүлсэн ч суултын хугацаанд хариу ирээгүй байна. Тиймээс ерөнхий сайдтай биечлэн уулзахаар Төрийн ордон руу орохыг завдсан ч хамгаалалтын албаныхан тэднийг оруулахаас татгалзжээ. Улмаар "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг шатнаас түлхэж унагаад, ухаан балартсан үед нь ордны хашаанаас чирж гаргаснаар суулт өндөрлөсөн байна. Өөрөөр хэлбэл, суултын үр дүн огт гараагүй, тэмцлүүд нь хий дэмий байгааг тус ТББ-аас онцолсон юм.
Мэдээллийн үеэр "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжингээс дараах тодруулгыг авлаа.
- Ерөнхий сайд, уул сайд нараас та бүхний албан бичигт өнөөг хүртэл хариу ирүүлээгүй юм уу?
- Огт хариу ирүүлдэггүй. Уул уурхайн сайд хууль зөрчиж олгосон лиценздээ ямар нэгэн хариуцлага хүлээхээс татгалзсаар байгаа. Тэдний хэн нь ч бидэнтэй биечлэн уулзахыг хүсэхгүй байгаа.
- Та бүхний эсрэгүүцээд байгаа лицензийн олголт ямар байдлаар хууль зөрчсөн гэсэн үг үү?
- "Утаан даваа” нэртэй Австралийн компанид Ууул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Онон голын сав нутагт тусгай зөвшөөрөл олгосон. Урт нэртэй хуулийн алдарт өөрчлөлтөөр голын ай саваас 200 метрийн хол зайнд тусгай зөвшөөрөл олгохоор тусгагдсан. Гэтэл уг зөвшөөрөл яг голын харгиа доторх талбайд хамаарч байна. Гэтэл Ашигт малтмалын газраас хууль зөрчөөгүй гэж тайлбарлаад байгаа. Лицензийг өнгөрсөн оны наймдугаар сард олгосон учраас бид Уул сайр сайд Р.Жигжидийг огцрох ёстой гэж үзэж байгаа. Ер нь Р.Жигжид сайд олон газрыг хууль бусаар гадныханд өгсөөр байна. Үүнийг ерөнхий сайд цээжээрээ хамгаалаад байгаа нь их л учиртай байх.
- Суултын үеэр та бүхнийг дарамталсан гэлээ. Яг ямар байдлаар дарамт ирсэн гэсэн үг үү?
- Миний гар утсанд суултаа одоохон зогсоохгүй бол ална гэсэн утга бүхий заналхийлсэн мессеж ирсэн. Энэ угаасаа шинэ юм биш. Биднийг бүр шууд хөнөөхөөр оролдож байсан үе ч гарсан удаатай.
- Хөнөөх өө?
- Тийм ээ. Баянхонгор аймгийн Гурван булаг суманд бид 2013 онд очиж ажилласан. Уул уурхайн компанид байгалийг нөхөн сэргээх болон бусад асуудлаар шаардлага тавихад захирал нь "Наадуулаа дайрч ал” гэсэн. Тэгээд машинаар хөөсөн. Бид уурхайгаас сумын төв хүртэл шороо ачдаг дөрвөн том тэргээр хөөлгөсөн. Цагдаагийн машин дагаж элдээд зогсоож дийлээгүй. Биднийг хаана ч явсан гүтгэдэг болохоор бичлэг байнга хийж явдаг. Одоо ч нотлох баримт нь бидэнд байгаа.
- Энэ бүхнээ цагдаад мэдэгдэж байсан уу?
- Сая утсанд заналхийлсэн мессеж ирэхэд бид цагдаад хандаагүй. Цагдаа биднийг хамгаалахгүй. Бид тэдэнд итгэхгүй байна. Өмнө нь биднийг уул уурхайн компаниудад шаардлага хүргүүлэхэд гардаг нийтлэг зөрчил дээр байнга цагдаагийн байгууллага буруутгадаг. Биднийг хамраа цохиулж, амь насаар заналхийлээд байхад тоохгүй мөртлөө уул уурхайн компанийн нэг ажилчны өвдөг шалбарсны төлөө эрүү үүсгэдэг. Бидэнд энэ маягаар эрүү үүсгээд хэдэн жил хаалгаа сахиулдаг мөтрлөө хохирчохоод байхад эрүү үүсгэхээс эрс татгалздаг юм.
- Машинаар хөөсөн компанийн нэрийг мэдэж байна уу?
- н.Шинэтөмөр захиралтай "Жи ээнд Ю гоулд” компани биднийг амь насанд халдахаар оролдсон нь тэр байсан. Уул уурхайн компаниудад үнэхээр хууль үйлчилдэггүй. Бид байгаль хамгаалах чиглэлээр сүүлийн хэдэн жил тэмцэж байгаа хэдий ч үр дүнд хүрч чадахгүй байна. Харин ч эсрэгээрээ буруутан болж, мөнгө нэхэгчид, шантаажлагчид, танхайрагчид нэр зүүдэг. Уул уурхайн компани хууль зөрчөөд байгааг төрийн өмнөөс тогтоогоод өгөхөөр биднийг эргүүлээд шалгадаг. Уул уурхайн компаниа зүгээр явуулчихдаг жишиг тогтоод удаж байна.
- Та бүхэн цаашид хэрхэн тэмцэх бэ?
- Үг хэлээд, төрийн анхаарч чадахгүй байгаа газруудыг хамгаалаад яваадж байхад сонсохгүй ойлгохгүй байсаар өдийг хүрлээ. Тиймээс цаашид бид улстөрийн тэмцэл хийхээр төлөвлөж байна.
Ж.Мядагбадам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||