Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хойд Солонгосын устөрөгчийн бөмбөг ба монголчуудын цөмийн тухай ойлголт

Хойд Солонгосын устөрөгчийн бөмбөг ба монголчуудын цөмийн тухай ойлголтӨнөөдөр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хойд Солонгосын устөрөгчийн бөмбөгийн туршилтыг идэвхтэй мэдээлж байна. Тус улсаас энэ мэдээллийг удахгүй бүрэн нотлох болов уу гэж харж байгаа. Фэйсбүүк дэх найзууд маань надад хандаж, энэ талаар нийтлэл бичих хүсэлт гаргасан тул энэ сэдвээр өөрт буй мэдээллийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Эхлээд Хойд Солонгосын цөмийн бөмбөгийн талаар ерөнхий ойлголт өгсний дараа тус улсын цөмийн хөтөлбөрийн гол гол үйл явдлыг дурдах болно.

Нийслэл Пёнъян хот нь Улаанбаатар хотоос ердөө 1800 км-ийн зайтай Хойд Солонгос бол дэлхийн бусад орнуудаас өөрийгөө тусгаарласан улс төрийн эв хамтын дэглэмтэй улс гэдгийг мэднэ. (Манайхан Оросуудыг дуурайж хойд солонгосын нийслэлийг "Пхеньян” гэж дандаа буруу бичдэг.) Цөмийн хөтөлбөртэй холбогдуулан АНУ тэргүүтэй орнууд төрөл бүрийн хориг арга хэмжээ авсан тул эдийн засаг нь хүнд, хүн ард нь хүнс тэжээлийн дутагдалтай байгаа тухай мэдээ байнга л гарч байдаг. Хэдий тийм боловч тус улс нь бие дааж атомын бөмбөг, одоо бүр цаашлаад устөрөгчийн бөмбөг бүтээгээд туршилт хийчихлээ. Энэ бүхнийг бүтээхэд асар өндөр зардал гарсан гэдэг нь тодорхой. Цөмийн зэвсэг нь атомын бөмбөг/цэнэг, түүнийг тээвэрлэгч систем (онгоц, пуужин гэх мэтчлэн) хоёроос бүрдэнэ. Зөвхөн бөмбөг бүтээхэд асар их зардал, өндөр технологи, цөмийн физикчид, нарийн мэргэжилтнүүд, цаг хугацаа, дэд бүтэц шаардлагатай. Тухайлбал АНУ нь 1942-1945 оны хооронд 20 тэрбум ам.доллар зарцуулж байж, анхны 4 нэгж атомын бөмбөг бүтээж байсан түүхтэй. Энэ мөнгө одоогийн ханшаар хэд болохыг бодоод үзээрэй. Ямарч байсан хойд солонгосын удирдагчид хүн ардаа өлсгөөд ч болсон улс орныхоо аюулгүй байдлын төлөө цөмийн бөмбөгтэй болоод авлаа. Одоо энэ улсыг хэр барагтай оролдох зоригтой улс мөддөө гарахгүй болов уу. Энд Америкийн бат холбоотон өмнөд солонгосын нийслэл Сөүл хот тус улсын хилээс ердөө 30 гаруй км-ийн зайтай байгааг мартаж болохгүй.

Манайхан цөмийн зэвсэг, атомын бөмбөгний талаар мэдээлэл тааруу. Ямар ч байсан гадны компани монгол улсад ураны хайгуул явуулах, олборлохын эсрэг үзэл бодолтой нэлээд хүмүүс байдаг бололтой. Дээр Францын "Арева” группын харьяа "Кожеговь” компаний ураны хайгуулын эсрэг нэлээд хөдөлгөөн өрнөж, хэл ам гам гарч байсныг санаж байна.

Гэхдээ манайхан уран, атомын бөмбөг гэдэг бол тун аюултай эд гэдгийг бол муухайн гадарлахтайгаа гэж байгаа. Зарим нь бүр 4 жил бясалгал хийж байж, атомын бөмбөг чинь тун айхтар эд юм гэдгийг ойлгож байна ш дээ. Худлаа гэвэл хэдхэн жилийн өмнө Дундговь аймгийн Чойрын хийдийн Осгонбаяр гэдэг лам бясалгал хийж гарч ирээд "Шунхлай”-ийн П.Батсайхан, МСS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан нарыг "Юм бод, ном унш, атомын зэвсгийн өмнө та нар хэн юм,” гээд "таван салаа боов” хүртээж байгаа бичлэгийг үзэж, сонин дээр гарсан мэдээллийг уншиж болно.

Атом болон устөрөгчийн бөмбөг

Эхлээд атомын бөмбөгийн ажиллах зарчмын талаар ерөнхий ойлголттой болоод явья. Энэ талаар тайлбарласан видео, зураг, мэдээ мэдээлэл олон бий. Миний бие цөмийн физикч биш учраас тэр бүр нарийн зүйлсийг мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ өөрийн хэмжээнд аль болох энгийнээр тайлбарлая. Дунд сургуулийн хүүхдүүдийн сурах бичиг дээр тодорхой бичигдсэн байдаг маш өчүүхэн хэмжээтэй атомыг бид мэднэ. Энэ атом нь цөм түүнийг хүрээлэн орших электрон үүлнээс (сөрөг цэнэгтэй электроноос тогтох) тогтдог. Харин атомын цөм нь эерэг цэнэгтэй протон ба саармаг цэнэгтэй нейтрон хоёроос бүрддэг. Энэ нейтрон нь ямар ч цэнэггүй тул тэднийг ашиглаж атомын цөм рүү нь буудвал асар хүчтэй гинжин урвал үүсэж, бидний ойлгож буй цөмийн дэлбэрэлт болдог байна.

Үүнийг "бүдүүн тоймоор” зүйрлүүлж хэлбэл "Атомын бөмбөгийн дэлбэрэлт гэдэг нь уран/плутоний том атомыг нейтрон ашиглан зориудаар хувааж асар хүчтэй гинжин урвал үүсгэхийг хэлнэ,” гэсэн ойлголттой болоод авлаа. Устөрөгчийн бөмбөг бол атомын бөмбөгөөс хэд дахин илүү хүчтэй. Устөрөгчийн/халуун цөмийн гинжин урвал үүсгэхийн тулд асар их дулааны эх үүсвэр шаардлагатай. Харин ийм дулааныг атомын бөмбөгийн тэсрэлтээс гаргаж болно. Тэгэхээр устөрөгчийн/халуун цөмийн дэлбэрэлт үүсгэхийн тулд атомын бөмбөгийг тэсрүүлэгч хэлбэрээр ашиглахад бүр илүү хүчтэй гинжин урвал явагдаж асар хүчтэй дэлбэрэлт үүсдэг байна. Үүнийг жинхэнэ цөмийн физикч уншвал нэлээд "бүдүүлэг” тайлбар байж магадгүй ч энгийн хүмүүст бол ийм ойлголттой байхад хангалттай гэж бодож байна.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн тухай

Хойд солонгос нь дайснуудаас "өөрийгөө хамгаалах” зорилгоор 10 гаруй жилийн туршид цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Хөтөлбөртэй холбоотой гол гол үйл явдлуудыг дарааллаар нь жагсааж үзье. Үүнд:

-2006 оны аравдугаар сарын 9-нд Хойд солонгос нь "плутони”-д суурилсан хэрэгсэл газар дор тэслэж, өөрийгөө цөмийн зэвсэг бүтээх чадвартай гэдгээ дэлхий нийтэд харуулсан юм. Харин туршилтын талбайгаас ямар нэгэн радио идэвхит бодис алдагдаагүй. Америкийн тагнуулын алба хэд хоногийн дараа тухай орчин дахь агаарын найрлагад шинжилгээ хийж, цөмийн дэлбэрэлт болсон гэдгийг баталгаажуулсан байдаг.

-2006 оны аравдугаар сарын 14-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хойд солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай 1718 дугаар тогтоол баталсан. Энэ тогтоолд тус улсыг бүх цөмийн зэвсэг, үй олноор хөнөөх зэвсэг баллистик пуужингуудаа устгахыг шаардсан байсан юм.

-2007 оны хоёрдугаар сарын 13-нд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талд уулзалтын 5 дахь удаагийн хурал амжилттай дуусжээ. Хойд Солонгосын тал 60 хоногийн дотор Ёнбён дахь цөмийн реакторын үйл ажиллагааг зогсоох ба үүний хариуд их хэмжээний түлш тусламжаар авахыг зөвшөөрөв.

-2007 оны зургаадугаар сарын 26-30-ны өдрүүдэд "Олон улсын атомын эрчим хүчний агентлаг”-ийн шинжээчид Хойд Солонгост айлчилж, атомын реакторыг унтраах гол асуудлыг ярьж тохирсон байдаг.

-2007 оны есдүгээр сарын 2-нд Женевт болсон АНУ/Хойд солонгос хоёр талын уулзалтын дараа Америкчууд 2007 оны эцэс гэхэд Хойд Солонгосчууд өөрсдийн бүх цөмийн байгууламжийг буулгана гэсэн мэдэгдэл хийж байв.

-2008 оны зургаадугаар сарын 27-нд "Ёнбён цөмийн байгууламж” дахь хөргөлтийн цамхагийг нураасан нь олон улсын талархалыг хүлээсэн үйлдэл болжээ. Гэвч хоёр сарын дараа Пёнъян "АНУ терроризмийг дэмждэг улсын жагсаалтаас манай улсыг хасалгүй зориуд удаашруулж байна,” гэсэн шалтгаанаар цөмийн байгууламжаа буулгах ажлаа зогсоожээ.

-2009 оны тавдугаар сарын 25-нд тус улс газар доорх хоёр дахь туршилтаа амжилттай хийлээ. Энэ нь ойролцоогоор 2-7 кт хүчтэй дэлбэрэлт байв.

-2010 оны 11 дүгээр сарын 12-нд АНУ-ын цөмийн физикч С.Хекер, хойд солонгост албан ёсоор зочлон, Ёнбён дэхь хамгийн сүүлийн үеийн уран баяжуулах байгууламжийг үзсэн байдаг.

- 2012 оны хоёрдугаар сарын 29-нд өөрийн уран баяжуулах процесс болон холын зайн пуужингийн туршилтаа зогсоохыг зөвшөөрлөө.

-2013 оны нэгдүгээр сарын 24-нд хойд солонгосын "Үндэсний батлан хамгаалах хороо”-ноос "өндөр түвшиний цөмийн туршилт” хийх гэж байгаа тухай зарлажээ.

-2013 оны хоёрдугаар сарын 12-нд хойд солонгос гуравдахь удаагийн цөмийн туршилтыг "Панггие-ри” дэхь туршилтын талбайд хийжээ.

-2015 оны тавдугаар сарын 20-нд хойд солонгос нь АНУ-д цөмийн цохилт өгөх чадвартай улс болсон гэдгээ дэлхий дахинд мэдэгдсэн билээ.

-Харин 2016 оны нэгдүгээр сарын 6-нд тус улс нь анхны устөрөгчийн бөмбөгний туршилтаа амжилттай хийсэн гэдгээ зарлаж байна.

Дүгнэлт: Ер нь хүсэл, сонирхол байвал ямарч хаалт, саад тавьсан хамаагүй, түүнийг давж гараад юу ч бүтээж болдог жишээг хойд солонгосчууд тод харуулж байна. Манай улсын хувьд боломжын хөгжиж байгаа, байгалийн нөөц баялагч ихтэй. Жил ирэх тусам бидний цахилгааны хэрэглээ тогтмол өсөн нэмэгддэг. Тэр хэрээр хуучны технологи бүхий нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь ачаалал даах чадвар улам багасаж, утаа үйлдвэрлэх нь ихсэж байх шиг. Хэрвээ манайд ганцхан ширхэг атомын цахилгаан станц баригдвал Улаанбаатар хотыг утаагүй болгож, ирээдүй хойч үедээ том буян болохсон. Хувь хүний хувьд цөмийн энергийг энхийн зорилгоор, ялангуяа эрчим хүчний чиглэлээр нэн даруй ашиглах эхний алхамуудыг зоригтой хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. 21 дүгээр зуун гарчихаад байхад монголчууд бид нүүрсээ түлж утаанд нь хүн амын тал хувь нь үр удамаараа хордож суудаг, харин бусад улс цөмийн технологи ашиглаад дулаахан байранд цэвэр агаар амьсгалж амьдрах ёстой гэж үү. Бодох л асуудал шүү манайхаан.

Нийтлэлийг дэд хурандаа Р.Энхболд

/Батлан хамгаалахын яам/

Хойд Солонгосын устөрөгчийн бөмбөг ба монголчуудын цөмийн тухай ойлголт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани