Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сонголт бус, шаардлагын эрин

Сонголт бус, шаардлагын эрин Монгол Улс тав хүрэхгүй жилийн дотор энэ үүргээ биелүүлж чадах уу

Технологийн тэрбумтнууд дэлхийг аврах төлөвлөгөө боловсруулж байна. Тэд нэгдэж "Mission Innovation” хэмээх даалгавар биелүүлэх гэж буй тухай та дуулсан байж магадгүй. Зайлшгүй эхлүүлэх шинэ санаачилга хэмээх тус ажиллагааг "Microsoft”-ыг үндэслэгч Билл Гейтс удирдана. "Facebook”-ийн Марк Цукерберг, "Amazon”-ийн Жефф Безос, "Alibaba”-ийн Жэк Ма, "Linkedln”-ийн Рид Хоффман, Саудын Арабын хунтайж Аль-Валид бин Талал, хөрөнгө оруулагч, хүмүүнлэгийн үйлстэн Жорж Сорос тэргүүтэй 20 тэрбумтан түүнд хөрөнгө, хүч нэмнэ.

Тэрбумтан, шинийг санаачлагчдаас бүрдсэн тус баг зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулаад зогсохгүй өөрсдийн туршлага, ур чадвараа зориулахаар болжээ. Тэрбумтнуудын клубын тэргүүн Б.Гейтс ногоон эрчим хүчний төлөө хоёр тэрбум "ногоон”-оор туслахаа Парист болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дүгээр чуулганы үеэр илэрхийлэв.

Чуулганы үеэр томоохон гүрнүүдийн удирдагчид ч эх дэлхийг аврахын тулд хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих нь зүйтэй гэдэгт анх удаа санал нэгдсэн. Мөн 2020 он гэхэд цахилгааны хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах үүргийг улс орон бүр хүлээсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Сэргээгдэх эрчим хүч бол сонголт бус шаардлага” хэмээсэн. Энэ нь нар, салхи, усны эрин ирснийг баталж буй.

Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцтэй хэмээдэг Монгол Улс тав хүрэхгүй жилийн дараа энэ үүргээ биелүүлж чадах уу? Цаасанд (Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг) бичигдсэнээр Монгол Улс 2023 он гэхэд цахилгааныхаа 20 хувийг "цэвэр” эрчим хүчнээс гаргах төлөвлөгөөтэй.

Харин манай улс өдгөө нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 10 орчим хувь буюу 100 орчим мегаваттыг ногоон эх үүсвэрээс бүрдүүлж байна. Тэгэхээр бидэнд эх дэлхийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу тав хүрэхгүй жилийн дотор хоёр дахин өсгөх сорилт тулгарч байгаа биз.

Энэ онд хоёр цахилгаан станцын ажил эхэлнэ

Манай сэргээгдэх эрчим хүчний тал хувийг 50 мегаваттын Салхитын цахилгаан станц үйлдвэрлэдэг. Мөн Говь-Алтай, Ховд аймагт байрлах хоёр станц үүнд хүч нэмнэ. Үүнээс гадна 100 гаруй мянган малчин өрх нарны эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байна.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, 2007-2009 онд 20 гаруй суманд нар, салхины станц барьж, хөрөнгө оруулсан. Гэхдээ эдгээр станцын ихэнх нь өдгөө зогсчихож. Монгол орны эрс тэс уур амьсгалаас үүдэн бага оврын станцууд найдваргүй нь батлагдаж, тогтвортой ажилласангүй. Тиймээс иргэдийг цахилгаанаар найдвартай хангахад усны эрчим хүч голлох үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзжээ.

Монгол Улс зургаан сарын өмнө Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа шинэчилсэн. Энэ хүрээнд "цэвэр” эрчим хүчийг дэмжих тарифын системийг нэвтрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, киловатт цаг тутамд төлж буй таны цахилгааны төлбөр тутмын дөрвөн төгрөг талын Монголд ногоон эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулагдана.

Энэ шийдвэрийн дараа буюу зургаан сарын хугацаанд нарны нийт 200 мегаваттын 10 гаруй станц барих хүсэлт иржээ. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн өөрчлөлт хөрөнгө оруулагчдын хүсэлд хэр нийцэж буйн баталгаа энэ. Сэргээгдэх эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин таатай болсныг салбарын сайд Д.Зоригт онцолж байсан юм.

Гэвч АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторийн тооцоолсноор сэргээгдэх эрчим хүчний 2600 гегаваттаас илүү нөөцтэй улсын хувьд эдгээр нь даанч чамлахаар үзүүлэлт.

Уламжлалт болон "цэвэр” эрчим хүчний арвин нөөцтэй Монгол Улс уул уурхайгаас дутуугүй эрчим хүчээр бүс нутагтаа амжилт олох боломжтой гэдгийг гадаад, дотоодын удирдагчид ам уралдан ярьдаг.

Говийн нар, салхийг ашиглан, улс алгасан эрчим хүч импортлох Азийн супер сүлжээ санаачилга зөв зүйтэй гэдгийг ч судлаачид хэлдэг. Гэхдээ олон хүчин зүйлээс хамааралтай, урт хугацаа, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах санаачилгаас илүү бодит байдлаа үнэлэх, дүгнэх шаардлага байгааг мэргэжилтнүүд анхааруулав.

Үүнээс гадна хэрэглэгч бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой. Скандинавын орнууд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 90 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээс авдаг байна. Үүний багагүй хувийг байшингийнхаа дээвэр дээр салхин сэнстэй, нарны зай хураагууртай айл өрхүүд бүрдүүлдэг байна.

Дэлхий даяар нар, салхи, усны эрин ирж байна. Технологийн тэрбумтнууд ногоон эрчим хүч тийш анхаарлаа хандуулсан тул технологи улам сайжирч, дэвшил гарна гэж найдаж байгаагаа Билл Гейтс хэлсэн. Тэгвэл тэрбумтнууд шиг хүч, хөрөнгө оруулалт хийхгүй ч энэ эриний хэсэг болох боломж иргэн танд бий.

МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР УРАГШИЛСАН

Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Түмэнжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Эрчим хүчний баялаг нөөцтэй Монгол Улс 2020 он гэхэд дэлхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадах уу?
-Урагшлах анхны алхмаа хийсэн. Энэ бол Тайшир болон Эгийн голын усан цахилгаан станц. Эгийн голын станцын дэд бүтцийн ажил эхэлсэн. Нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ бүтээн байгуулалтыг бид заавал хийх ёстой. Үүний үр шимийг биднээс гадна үр хүүхэд хүртэнэ.

-Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй гэж албаныхан хэлдэг. Гэтэл Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт манай сэргээгдэх эрчим хүчний гол тулгуур нь усны эрчим хүч хэмээн тусгасан. Яагаад усны эрчим хүчийг голлон ашиглахаар болов?
-Хүн төрөлхтөн эртнээс усны эрчим хүчийг ашиглаж, тариа буудай тарьж ирсэн түүх бий. Манай улс Төв Азийн хамгийн өндөрлөг нутагт оршдог. Тиймээс урсгал усаа ашиглан, эрчим хүч гаргах хамгийн өндөр боломжтой улсуудын нэг нь Монгол. Ийм технологи Европ даяар нэвтэрсэн. ОХУ гэхэд Байгаль нуураас урссан усыг эрчим хүч болгох долоон цахилгаан станц бариад байна. Гэтэл Байгаль нуурын гол тэжээл нь Сэлэнгэ мөрөн шүү дээ.

Харин эрс тэс уур амьсгалтай Монгол Улсад нар, салхи нь найдвартай эх үүсвэр биш. Салхи зогсчихвол дахин салхилахыг нь хүлээгээд цахилгаангүй суух уу. Тэгвэл ус бол эрчим хүчний найдвартай эх үүсвэр. Ус урсаж л байвал цахилгаан бий болж л байна.

-Уснаас эрчим хүч гарган авах зардал бусад ногоон эх үүсвэртэй харьцуулахад ямар байдаг вэ?
-Нар, салхины эрчим хүчтэй харьцуулахад хямд. Мөн Монгол Улсад ногоон эрчим хүчний хоёр станцын ажил эхлэх гэж байна. Энэ төрлийн станцын анхан шатны хөрөнгө оруулалт их. Гэхдээ хэтдээ зардал нь буурдаг.

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний 70 хувийг уснаас гаргаж авна. Үлдсэн 30 хувийг нь нар, салхины эх үүсвэрээр хангана. Тэрчлэн 500 гаруй мегаваттын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг компаниуд тавьсан. Мөн ирэх хавраас Сайншанд болон Цогтцэцийд шинэ станц барихаар төлөвлөсөн гэв.

Г.Байгал

Сонголт бус, шаардлагын эрин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани